Эрчүүдийн арьс арчилгаа

Эрчүүд залуу харагдахын тулд энэ арьсаа тогтмол, зөв арчлах хэрэгтэй. Яагаад гэдгийг бид дараах хэсэгт тайлбарлалаа.

ЦЭВЭРЛЭГЭЭ
Эрчүүд нүүрний будаг арилгах шаардлагагүй гэдэг нь өглөө ба орой нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүн хэрэглэхгүй гэсэн үг биш юм. Саван нь цэвэрлэгч бүтээгдэхүүн биш гэдгийг анхаараарай. Савангаар гарын арьсыг л цэвэрлэдэг, харин нүүрийг цэвэрлэвэл арьс хуурайшиж цочирно.
Шөнийн цагаар арьсан дээр үхэжсэн эд эс, илүүдэл тослог ба нянгаас бүрдэх бүхэл бүтэн давхарга үүсдэг. Энэ давхаргыг заавал арилгах хэрэгтэй. Эрчүүдийн арьс эмэгтэйчүүдтэй харьцуулбал илүү их тос ялгаруулдаг тул өглөө бүр арьсаа заавал цэвэрлэж байгаарай. Ингэснээр нүх сүв цэвэрлэгдэж агшина. 
Харин оройн цэвэрлэгээ нь өдрийн туршид арьсан дээр хуримтлагдсан бохирдлоос ангижрахад тусална. Цэвэрлэгч бүтээгдэхүүний дараа тоник хэрэглэж гүн бохирдлыг цэвэрлээрэй. 

Туршаад үзээрэй: NovAge арьсыг цэвэрлэгч гел-хөөс ба NovAge арьсыг шинэчлэгч тоник

ЗОВХИНЫ ТОС
Нүдний орчмын арьс нүүрний бусад хэсгийн арьснаас илүү хуурай байдаг. Зовхины тос нь алжаалын ул мөрийг далдлахад тусална, доод зовхины хаван болон бараан хүрээг, үрчлээг багасгана.

Арьсаа цэвэрлэсний дараа дараах бүтээгдэхүүний хэрэглээрэй: NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй зовхины тос

ЭРЧИМЖҮҮЛЭГЧ
Эрчүүдийн арьс эмэгтэйчүүдийн арьснаас дунджаар 25% зузаан байдаг – үүний шалтгаан бол эрчүүдийн тестостерон даавар юм. Гэвч нас ахих тусам арьс нимгэрч үрчлээтэж эхэлдэг. Бэлдмэл нь антиоксидант болон аминдэмийг эрчимжүүлсэн хэмжээнд агуулдаг, харин хөнгөн бүтэц нь арьсны илүү гүн давхарга руу нэвчдэг. 

Бид зөвлөж байна: NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй нүүрний бэлдмэл

НАРНЫ ХАМГААЛАЛТ
Эрчүүдийн арьсны коллаген эмэгтэйчүүдийн арьснаас илүү бат бөх байдаг тул тэдэнд арьс хөгшрөлтийн шинж тэмдэг илүү орой илэрдэг. Гэвч нарнаас хамгаалагч тос хэрэглэхгүй бол үрчлээ ба нөсөө толбо үүсэх магадлал нэмэгддэг. Азаар орчин үеийн тоснуудын ихэнх нь SPF 15 хамгаалалттай байдаг болсон тул нарны хэт ягаан туяанаас тодорхой хэмжээнд хамгаалдаг. 

Шаардлагатай зүйлс: NovAge нүүрний арьсыг хамгаалаагч тос SPF 30

ӨДРИЙН БА ШӨНИЙН ТОС
Эрчүүдийн арьс эмэгтэйчүүдийн арьстай харьцуулбал илүү хуурай, илүү зузаан ба үрэвсэлд өртөмтгий байдаг. Сахал хуссаны улмаас ихэнхдээ үрэвсдэг. Өдрийн тос нь арьсны чийглэгийн түвшинг нөхөн сэргээнэ, гадна сөрөг нөлөөнөөс хамгаалагч давхарга үүсгэнэ, харин шөнийн тос нь арьсыг тэжээж нөхөн сэргэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Арчилгаатай ба чийгтэй арьс сахал хусах үйлдлийг хялбарчилна!

Иж бүрэн арчилгаанд шаардлагатай: NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй өдрийн тос SPF 15, NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй шөнийн тос




Зурвас: Зураг: Getty Images