Нүүрний тос: өвлийн арьс арчилгаа

Гадаа цас орж зэврүүн салхитай байхад арьсыг тосон суурьтай арчилгаа тайвшруулж зөөлрүүлнэ. Ийм арчилгаа ямар үр нөлөөтэй, мөн яагаад өндөр үр дүнтэй болохыг дараах хэсэгт тайлбарлалаа.

АРЬСАНД ЮУ БОЛДОГ ВЭ?
Харамсалтай нь өвлийн улиралд хүн бүрд хэцүү байдаг. Хүйтэн салхитай, цастай өдөр гадаа гарах үнэхээр хэцүү байдаг ба энэ байдал юуны түрүүнд арьсанд сөргөөр нөлөөлж арьс өнгөө алдаж хуурайшдаг. Гэвч арьсныхаа гэрэлтсэн эрүүл төлөвийг сэргээх арга үргэлж байдаг! NovAge Nutri6 нөхөн сэргээгч тосон дуслуудтай танилц! Тус бүтээгдэхүүний нэрийн «6» гэсэн тоо нь арьсыг зөөлрүүлэх, тэжээлээр хангах, мөн чөлөөт радикалуудын сөрөг нөлөөнөөс хамгаалах үйлчилгээтэй байгалийн цэвэр зургаан тосны найрлагыг илэрхийлж байгаа юм. Тосыг хэрэглэснээр арьс амьдралын эрч хүчээр дүүрнэ, илүү зөөлөн болно, гялбаа нь нөхөн сэргэнэ, өнгө нь жигд болно. Хэрэглэгчдийн сорил итгэмээргүй үр дүн харуулжээ: хэрэглэгчдийн 100% нь ердөө л 4 долоо хоног хэрэглэсний дараа үр дүнд сэтгэл хангалуун байжээ. 

ЭНЭ ТОС ЯАГААД ИЙМ ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ ВЭ?
NovAge Nutri6 нүүрний тосон дуслууд нь тосны хүчлүүд, липид, антиоксидант болон ач тустай эрдэс бодисоор баялаг хосгүй зургаан тосыг агуулдаг. Хамтдаа тэд арьсыг гүн тэжээлээр хангаж хамгаалдаг. Тос бүрийг дангаар нь авч үзье:

Гүнжидийн тос: арьсыг чийгшүүлж зөөлрүүлэгч аминдэм, эрдэс бодис, липид агуулдаг. Тосны найрлага дахь антиоксидант нь арьсыг чөлөөт радикалуудын сөрөг нөлөөнөөс хамгаалдаг. 

Авокадоны тос: байгалийн гаралтай ангижруулагч болох энэхүү тос нь арьсыг зөөлрүүлнэ, тэжээлээр хангана мөн хамгаалагч давхаргыг нь бат бөх болгоно.  

Гүйлсний ясны тос: ер бусын чийгшүүлэх үр нөлөөтэй энэхүү тос нь арьсыг зөөлрүүлэгч үйлчилгээтэй байгалийн гаралтай ангижруулагч юм. 

Нугын цагаан цэцгийн үрийн тос: энэ бол эрдэс бодис, липид болон тосны хүчлийг агуулсан байгалийн гаралтай ангижруулагч юм. Арьсыг тэжээлээр хангаж зөөлрүүлнэ. 

Үхрийн нүд жимсний үрийн тос: Омега-3 ба Омега-6 поли ханаагүй тосны хүчлүүдээр баялаг энэхүү тос нь арьсыг булбарай болгоно, зөөлрүүлнэ ба эрүүл харагдуулна. 

Буурцгийн шошийн тос: арьсанд зайлшгүй хэрэгтэй тосны хүчлүүдийн баялаг эх үүсвэр энэхүү тос нь арьсыг тэжээлээр хангана, чийгшүүлнэ, зөөлрүүлнэ ба толийлгоно. 

ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ?
Тосон дуслуудын үндсэн үүрэг бол арьсанд ердийн арчилгаа хангалтгүй байгаа үед тэжээлээр хангах юм. Тиймээс тосыг өдөр тутмын иж бүрэн арчилгаандаа нэмж болно. Дуслын найрлагад тос орсон тул орой унтахаас өмнө хэрэглэхийг бид зөвлөж байна. Гэвч чи өөрийн хүсэлтээр хүссэн давтамжаараа хэрэглэж мөн болно. Тосыг бэлдмэл хэрэглэсний дараа чийгшүүлэгч тос түрхэхээс өмнө түрхэнэ. Тосон дуслын үзүүрийг нуглаад доторхыг нь хуруун дээрээ аваад нүүр, хүзүү цээжиндээ түрхээрэй. Хэдэн минут хүлээж арьсандаа шингээгээд тосоо түрхээрэй. 




Зурвас: Зураг: Martin Petersson, Getty Images