Арьсны асуудлыг шийдэгч бэлдмэлийн талаарх 5 асуулт

Хайгчид арьсны асуудлыг шийдэгч бэлдмэл буюу “бустер”-г шагшин ярьцгааж, харин алдартай блог хөтлөгчид үүнийг магтан дуулдаг бол, харин та энэхүү шинэ бүтээгдэхүүнийг арьс арчилгаандаа ямар зорилгоор ч нэмэх хэрэгтэйгээ ойлгохгүй байна уу? Хамтдаа учрыг нь олцгооё!

Бустер буюу арьсны асуудлыг шийдэгч бэлдмэл гэж юу вэ?
Баяжуулсан найрлагатай энэхүү бэлдмэл нь таны амьдралын буруу хэв маягаас үүдсэн арьсны гэнэтийн буюу байнгын бус асуудлуудыг шийднэ. Амттаныхаа хэмжээг ихдүүлсэн эсвэл нойроо аваагүй юу? Шөнийн турш хөгжилдөж, харин өглөө нь гундсан царайтай харагдаж байна уу? Бэлдмэл нь таны арьсыг түргэн тэнцвэржүүлэхэд тусална.

Хэрэв надад эрчимжүүлэгч бэлдмэл байгаа бол, арьсны асуудлыг шийдэгч бэлдмэл хэрэггүй юу?
Эрчимжүүлэгч бэлдмэл бол иж бүрэн арчилгааны нэг хэсэг бөгөөд, тос түрхэхээс өмнө арьсаа бэлдэх зорилгоор өдөр тутамд түрхэнэ. Арьсны асуудлыг шийдэгч бэлдмэлийг тосондоо хольж, арьсны тодорхой асуудлаа шийдэхэд нэмэлт арчилгаа шаардагдсан үед нэг удаа эсвэл курс хэрэглээгээр түрхэнэ. Энэ бүтээгдэхүүн жижиг савлагаатай нь энгийн нэг тохиолдлоор бус: эрчимжүүлэгч бэлдмэлтэй харьцуулахад харьцангуй их идэвхт бодисоор баяжуулсан ба хэрэглээнд ч бага хэмжээгээр түрхэгдэнэ.

Арьсны асуудлыг шийдэгч бэлдмэлийг хэрхэн болон хэзээ хэрэглэх вэ?
Хэдхэн дусал бэлдмэлийг өөрийн дуртай Optimals тосондоо нэмж, сайтар холиод, арчилгааныхаа төгсгөлд түрхээрэй. Та өглөө эсвэл оройдоо, өдөрт нэг эсвэл хоёр удаа, нэг удаа эсвэл курсээр хэрэглэж болно – арьсны төлөв болон харагдах үр нөлөөнд тохируулаарай. Ямар ч тохиолдлоор энэхүү бэлдмэлийг дангаар нь бүү хэрэглээрэй – зөвхөн тосонд хольж түрхэнэ.

Би арьсны асуудлыг шийдэгч бэлдмэлийг хэрэглэх үедээ эрчимжүүлэгч/тоник/маскийг хэрэглэж болох уу?
Та бэлдмэлийг хэрэглэх үед тухайн өдрийнхөө арьс арчилгааны аль нэг шатыг алгасах шаардлагагүй: бэлдмэлийн найрлага нь бусад Optimals бүтээгдэхүүнүүдтэй төгс зохицно.

Би аль нэгийг сонгох хэрэгтэй юу?
Эрчимжүүлэгч бэлдмэл нь нэг л төрөл байх бөгөөд яг таны арьсанд тохирсон байх ёстой байдаг бол, арьсны асуудлыг шийдэгч бэлдмэлийн хувьд бүх төрлийн арьсанд тохирно. Та гурвууланг нь аваад тавиур дээрээ тавин, тухайн нөхцөлөөсөө хамаарч хэрэглээрэй!

Гэрэлтүүлэгч бэлдмэл нь нойргүй шөнийн дараа арьсанд амарсан ба гэрэлтсэн төлөвийг сэргээж өгнө. Ниацинамидтай үхрийн нүд ба интоорт суурилсан Swedish blend иж бүрдэл нь царайны өнгийг жигд болгож, гэрэлтүүлж, эрч хүчээр цэнэглэнэ.

Тэжээл өгөгч бэлдмэл нь шингэн дутагдал болон хуурай агаараас үүдсэн гэнэтийн хуурайшилтыг дарж, зөөлрүүлнэ. Нохойн хошуун тос, канола тос ба маалингын тосонд суурилсан Swedish blend иж бүрдэл ба Е аминдэм нь арьсыг нөхөн сэргээж, толийлгож, чангаруулна.

Нөхөн сэргээгч бэлдмэл нь түргэн хоол зэргээс үүдсэн тууралт болон бөглөрсөн нүх сүвтэй тэмцэнэ. Тошлой ба чацарганад суурилсан идэвхт орцуудтай Swedish blend иж бүрдэл нь эсийн шинэчлэлийг эрчимжүүлж, В5 аминдэм болон далайн пребиотик нь арьсыг цэвэрлэж, гүн чийгшил бэлэглэнэ.

 

Зурвас: Зураг: Oriflame