Эрч хүчтэй, сэтгэл хөдлөлөөр дүүрэн, тачаангуй зан чанартай Хонины ордныхонд маш ховор аялгуутай баялаг үнэртэй зохиомж тохирно. Жишээ нь, улаан мэлрэг цэцгийн халуухан хэмнэлтэй My Red үнэрт ус.
ҮХЭР (04.20 - 05.20)
Хамгийн таашгүй зан араншинтай орд. Гэвч тэдний хувирамтай зан чанар нь тэднийг аливаа зүйлд хялбархан дасан зохицдог, өвөрмөц, бусдаас онцгой болгодог. Агаарын ордны төлөөлөл болох Ихрийн ордныхон дэггүй зан араншинтай байдаг тул тэдэнд амьдралын баяр баясгалангаар дүүрэн үнэртнүүд зохино. Шинэхэн гүзээлзгэнэ, шүүслэг лийр ба ааглаг мэлрэг цэцгийн цоглог аялгуутай Happydisiac Woman үнэртэн бол гайхалтай сонголт.
МЭЛХИЙ (06.21 – 07.22)
Сарны удирдлага доор байдаг Мэлхийн ордныхон гэр бүлээ дээдэлдэг. Тэдэнд зөвхөн өөртөө зориулах цаг хугацаа хэрэгтэй байдаг ч тэд хэзээд зөвлөгөө өгч туслахад бэлэн үнэнч найз байдаг. Мэлхийн ордныхонд зөөлөн бөгөөд тайвшруулагч, гэнэн цайлган сэтгэлийн бэлэг тэмдэг хатан хааны цагаан сараана цэцгийн зүрхэн үнэртэй Tenderly Promise үнэртэй ус зохино.
АРСЛАН (07.23 - 08.22)
Өөртөө итгэлтэй, зорьсондоо хүрдэг, маргаанаас айдаггүй, зоригтой Арслангийн ордныхон төрөлхийн манлайлагч байдаг. Харин тэдний энэ хүчирхэг зан чанарын цаана өгөөмөр, хайр дүүрэн зүрх нуугдаж байдаг. Арслангийн ордныхонд ямар үнэртэн зохих вэ? Мэдээж халуухан, тачаангүй, иланг-иланг ургамлын аялгуутай Possess үнэртэн.
ОХИН (08.23 – 09.21)
Охины ордныхон бүхнийг төгс төгөлдөр байлгахыг хичээдэг. Эелдэг, төрөлхийн ажигч, гярхай, нарийн мэдрэмжтэй Охины ордныхон маш тусч зан чанартай байдаг. Охины ордныхны зан араншинг хөнгөн, ихэмсэг, эмэгтэйлэг My Naked Truth үнэртэй ус төгс илэрхийлнэ.
ЖИНЛҮҮР (09.22 – 10.23)
Энэ ордыг зүгээр нэг Жинлүүр гэж нэрлээгүй юм. Зөөлөн, дөлгөөхөн зан араншинтай, байгаль дэлхийд хайртай Жинлүүрийн ордныхон маш романтик хүмүүс (Сугар гарагийн нөлөөнөөс) ба хийж байгаа бүх зүйлээсээ гоо сайхныг эрэлхийлдэг. Скандинавын ойн цэцгийн аялгуу бүхий Elvie үнэртэй ус нь энэхүү ордны төлөөлөгчидтэй адил байгаль дэлхийн цэвэр ариун байдлын төлөөлөл юм.
ХИЛЭНЦ (10.24 – 11.21)
Хилэнцийн ордныхон маш зөрүүд байдаг. Тэд хэнээс ч илүү нууц хадгалж чаддаг, зоригтой, итгэл даадаг тайван зан араншинтай ч бодит байдал дээр маш шийдэмгий, мөн тачаангүй хүмүүс юм. Тэдний энэ зан араншинг хамгийн тод илэрхийлэх үнэртэн бол цагаан гааны цэцгийн ааглаг аялгуу бүхий So Fever Her үнэрт ус юм.
НУМ (11.22 – 12.21)
Нумын ордныхон адал явдалд дуртай, маш эрч хүчтэй байдаг тул тэдэнд мэдээж онцгой үнэртэн зохино. Жишээ нь, халуун орны фэйхоа цэцэг ба шинэхэн ургасан ногооны аялгуутай Voyager Woman үнэртэй ус. Нумын ордныхон үргэлж өөдрөг сэтгэлтэй байдаг. Бархасбадь гарагийн нөлөөний улмаас тэд заримдаа бодолгүй үйлдэл хийдэг мэт харагддаг ч туршлагатай аялагчид адил үргэлж амьдралын эрч хүчээр дүүрэн, зоригтой, уулын салхи мэт хөнгөн эрх чөлөөтэй байдаг.
МАТАР (12.22 декабря – 01.19)
Уламжлалт ёс заншлыг эрхэмлэгч Матрын ордныхон хоёр хөл дээрээ бат бөх зогсдог, бие даасан, бусдын үзэл бодлыг тэвчээртэй сонсдоггүй зан араншинтай хүмүүс юм. Giordani Gold үнэртний нарны туяан доорх жүржийн модны цэцэг, пачули ба цагаан мэлрэг цэцгийн анхилам аялгуу нь энэхүү өөртөө итгэлтэй хүмүүст хамгийн тохиромжтой.
ХУМХ (01.20 – 02.18)
Өөрчлөлтөд хялбархан дасан зохицдог, хурц ухаантай Хумхын ордныхон үргэлж шударга байхыг эрмэлздэг. Тэд аливаа хязгаарлалтыг үзэн яддаг ба заримдаа хэт эмзэг зан гаргадаг. Бүх талаараа дур булаам энэ ордныхонд цагаан заар ба зандан модны аялгуутай Divine үнэртэн төгс зохино.
ЗАГАС (02.19 – 03.20)
«Сайхан амьдрал» ойлголт өөрийн гэсэн үнэртэнтэй байсан бол түүнд хамгийн их Giordani Gold Essenza үнэрт ус зохих байсан. Сайхан амьдрах, сэтгэлээ чөлөөтэй илэрхийлэх – энэ л зүйлийг энэ ордныхон хэт гэнэн харагдахаас эмээлгүйг хийхийг мөрөөддөг. Жүржийн модны цэцгийн эфирийн тосонд суурилсан патентлагдсан Essenza® аялгуу нь энэхүү уран бүтээлч зан чанартай ордныхонд гайхалтай зохино.