1. OPTIMALS БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙН НАЙРЛАГАД ЯАГААД БАЙГАЛИЙН ЦЭВЭР ОРЦ ОРСОН БЭ?
Байгаль дэлхий бидэнд үргэлж урам хайрладаг. Мөн байгаль дэлхийгээ дээдэлж үргэлж хайрлаж хамгаалах нь бидний соёлын өвийн нэг хэсэг юм. Хэдэн арван жилийн туршид бид байгалийн орц найрлага болоод түүний давуу талуудын талаарх мэдлэгээ улам баяжуулсны үр дүнд өнөөдөр шинэ бүтээгдэхүүнүүдээ боловсруулаад байна. Тэдний найрлагад орсон арьсны тодорхой асуудлыг шийдэх үр нөлөөтэй ургамлын ханд бүр манай мэргэжилтнүүдийн олон жилийн хичээл зүтгэлийн бүтээл юм.
2. ШВЕДИЙН БАЙГАЛЬ ЯАГААД ТА БҮХЭНД УРАМ ХАЙРЛАДАГ ВЭ?
Шведэд гаднын сөрөг нөлөөнд ер бусын тэсвэртэй ургамлууд ургадаг. Тэд умардын хатуу хахир цаг агаарын нөхцөлд -20 хэмээс +30 хэм хүртэлх хэлбэлзэлд хүртэл тэсэж чаддаг. Харин ийнхүү тэсвэртэй байхын тулд эдгээр ургамал нь өөртөө антиоксидант, аминдэм болон ач тустай тос зэрэг тэжээллэг бодисыг хуримтлуулах чадвартай байх ёстой. Эдгээр ач тустай бодисуудыг бид бүтээгдэхүүнийхээ найрлагад ашигладаг.
3. ОРЦ НАЙРЛАГЫН ТАЛААР БИДЭНД ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ ҮҮ?
Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд түгээмэл хэрэглэгддэг үндсэн орц дээр нэмээд Age Revive цуврал нь байгалийн гаралтай дараах 11 хандыг агуулдаг: улаан хошоонгор, нэвс, бөөрөлзгөнө, ногоон арц, швед цагаан хус, улаалзгана, туулайн бөөр, үхрийн нүд, маалингын үр, хар бөөрөлзгөнө ба чацаргана. Эдгээр хандыг бид бүтээгдэхүүн бүрийн найрлагад онцгой аргаар нэгтгэсэн ба иж бүрдлээр нь хэрэглэсэн нөхцөлд тэд арьсыг үзэсгэлэнтэй, залуу харагдуулна. Мөн тэд арьсыг тэжээх, чийгшүүлэхийн зэрэгцээ үрчлээ, бараан хүрээ ба өнгөө алдах зэрэг арьс хөгшрөлтийн шинж тэмдгүүдэд нөлөөлнө.
4. AGE REVIVE ЦУВРАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?
Age Revive – энэ бол хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнүүдийн цуврал юм. Цувралын бүтээгдэхүүн бүр арьс хөгшрөлтийн аль нэг шинж тэмдэгтэй тэмцдэг. Тиймээс дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд тэднийг иж бүрэн арьс арчилгааны хүрээнд хамтад нь хэрэглэх шаардлагатай. Цувралын бүтээгдэхүүнүүд дараах маягаар үйлчилнэ:
- Цэвэрлэгч бүтээгдэхүүн болон тоник нь өглөө ба орой арьсан дээрх бохирдол болоод үхэжсэн эд эсийг арилгана.
- Зовхины тос нь цусны эргэлтийг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлж доод зовхины бараан хүрээ болон жижиг үрчлээг арилгахад тусална.
- Бэлдмэл арьсыг чийгшүүлнэ. Найрлагад нь гиалуроны хүчил орсон. Тус хүчлийг хүний бие ч бас боловсруулдаг ба чийгийг арьсанд хадгалах үүрэг гүйцэтгэдэг.
- Өдрийн тос арьсыг чангаруулах, үрчлээний илрэлийг багасгах үр нөлөөтэйгээс гадна арьсыг өдрийн туршид хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаална.
- Шөнийн тос нь таныг унтах зуур арьсыг тэжээлээр хангаж нөхөн сэргээнэ.