Эрчүүд юу хүсдэг вэ

Эрчүүдийн арьс арчилгааны хэрэгцээ эмэгтэйчүүдийнхээс өөр байдаг. Нүүрэндээ сахалтайгаас гадна эрчүүд илүү их хэмжээний коллаген боловсруулдаг ба тэдний арьс биднийхээс харьцангуй зузаан байдаг. Найз залуугийнхаа арьс арчилгаанд өндөр үр дүнтэй хирнээ хялбар алхмыг нэмээрэй. Тэр үүнийг хүсэхгүй байж болох ч түүний арьсанд эдгээр алхмууд зайлшгүй шаардлагатай юм.

ЧИЙГШҮҮЛ


Оффисын орчны хуурай агаар арьсанд сөргөөр нөлөөлдөг тул өдөр тутам арьсыг чийгшүүлснээр тэр өнгөө алдсан, ядарсан царайтай харагдахаас сэргийлэх болно. Түрхсэн даруй шингэдэг чийгшүүлэгч тос сонгоорой – хамгийн завгүй залуу хүртэл үүнд цаг зав гаргах болно.


Бид санал болгож байна:

Ecollagen Үрчлээний эсрэг өдрийн тос SPF 15



ГУУЖУУЛ
Найз залуудаа нүүрний маск хэрэглүүлж заншуулах тийм ч амаргүй байж болно. Гэвч гуужуулагч хэрэглэх нь түүний санасан шиг хэцүү зүйл биш юм. Түрхэхэд хялбар, долоо хоногт хоёрхон удаа хэрэглэхэд хангалттай тул тэр шүршүүрт орохдоо л арьсаа гуужуулах боломжтой. Арьсны үхэжсэн эд ба өө сэвээс ангижрахын тулд гуужуулагчийг чийгтэй арьсанд массажлаж түрхэх хэрэгтэйг түүнд сануулаарай.

Бид санал болгож байна

«Зуун наст» нүүрний гуужуулагч





ДООД ЗОВХИНЫ БАРААН ХҮРЭЭ
Доод зовхины бараан хүрээ, хаванг яаж арилгах вэ? Эдгээр асуудал нь эрчүүдэд ч түгээмэл үзэгддэг. Шийдэл: зориулалтын зовхины тосыг ядам хуруугаараа түрхэх. Бөмбөлгөн түрхэгчтэй зовхины бальзам ч мөн гайхалтай үр дүнд хүргэдэг. Сэрүүн, сэргэг мэдрэмжийг мэдрэхийн тулд тэр зовхины бальзамыг хөргөгчид хонуулсны дараа түрхэж болно.

Бид санал болгож байна

«North» эрэгтэйчүүдийн зовхины бальзам


НАРНЫ ХАМГААЛАЛТ
Гадна орчинд урт хугацааг өнгөрүүлэх нь нарны туяанд тогтмол өртөнө гэсэн үг юм. Харамсалтай нь эрчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулбал нарны хамгаалалт хэрэглэх нь ховор байдаг ч тэдэнд бидэнтэй адил нарны хамгаалалт хэрэгтэй байдаг. Найз залуу тань нарны хамгаалалттай нүүрний тосны хамт хамгаалагч уруулын бальзам түрхэхэд санаа тавиарай.

Бид санал болгож байна

Bioclinic нөсөө толбоны эсрэг өдрийн бэлдмэл SPF 45




САХЛАА ХУСАХ
Сахал хусахад арьс цочирч үрэвсэх магадлалтай байдаг тул сахлын хөөс ба сахал хуссаны дараах бальзамыг хэрэглэж улайлтыг багасгах хэрэгтэй. Эрэгтэй үсчдийн зөвлөснөөр сахлыг үргэлж үсний ургах чиглэлийн дагуу 45 хэмийн өнцөг гаргаж хусах хэрэгтэй байдаг. Магадгүй тэр энэ бүхнийг хэдийнээ мэддэг гэж боддог байж болох ч таны зөвлөмж түүнд илүүдэхгүй юм!

Бид санал болгож байна

«North» мэдрэмтгий арьсны сахлын хөөс




ХӨГШРӨЛТИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ БИЙ БОЛГОХ
Холливудын од Жорж Клунигийн мөнгөлөг үс түүнийг дур булаам харагдуулдаг ч хөгшрөх бүх эрчүүдэд зохино гэсэн үг биш юм! Ерөнхийд нь яривал хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүдийг хоёр төрөлд хувааж болно: урьдчилан сэргийлэх ба эмчлэх. Урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүнүүд 25 ба түүнээс дээш насны бүх эрчүүдэд тохиромжтой. Гэвч хэрвээ найз залуу тань арьс арчилгаандаа онцгой анхаарлыг хандуулдаг бол түүнд ретинол, антиоксидант эсвэл коллагены боловсруулалтыг идэвхжүүлэгч агуулсан эмчилгээний бүтээгдэхүүн санал болгоорой.

Бид санал болгож байна:

«North» арьсны хөгшрөлтийн эсрэг эрчүүдийн тос


Зурвас: Зураг: SHUTTERSTOCK