ЭРЧҮҮДИЙН АРЬС ЭМЭГТЭЙЧҮҮДИЙНХЭЭС ЮУГААРАА ЯЛГАРДАГ ВЭ?
Үүний шалтгаан бол тестостерон буюу үндсэн эр даавар юм. Энэхүү дааврын улмаас эрчүүдийн арьс илүү зузаан, тэсвэртэй, их хөлрөмтгий байдаг. Мөн үс ургадаг байна. Тестостерон даавар тос ялгаралтыг нэмэгдүүлж арьсыг тослог болгодог. Эрчүүдийн арьсны нүх сүв нь илүү том байдаг тул хялбархан бөглөрч бохирддог.
Эрчүүдийн арьс хөгшрөлтийн шинж тэмдгүүд орой илэрдэг ч үрчлээ, хуурайшилт, уян хатан чанга байдлаа алдах зэрэг шинж тэмдгүүд маш тод илэрдэг.
Арьс эрч хүчээ алдаж алжаасан төрхтэй болдог.
Тестостеронд өртсөн арьсны бас нэгэн ялгаа бол эрч хүчний хэрэгцээ нь юм. Эрч хүчгүй болсон арьс залуу төрхөө алдаж хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүд илэрдэг.
NOVAGE MEN ЯАГААД НАДАД ТОХИРОХ ВЭ?
Эрчүүд өөртөө итгэлтэй байж амьдралаа амжилтаар тэтгэхийг, мөн аль ч насандаа их цаг зарцуулалгүй залуу харагдахыг хүсдэг. Арчилгаатай төрх, амьдралын амжилт –энэ хоёр хоорондоо салшгүй холбоотой. Бид NovAge Men – хөгшрөлтийн эсрэг мэдэдэхүйц үр нөлөө үзүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан цувралыг санал болгож байна. Ердөө л 4 алхамт 2 минут – түргэн, үр дүнтэй, хялбар. Иж бүрэн арчилгаа нь эрчүүдийн арьсанд тусгайлан зориулсан хөгшрөлтийн шинж тэмдгүүдийн эсрэг нөлөөтэй бүтээгдэхүүнүүд юм. Онцгой бүтэц нь арьсны гүн рүү нэвтэрч, эрч хүчээр цэнэглэн, удаан хугацаанд хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлдэг.
БИ САХАЛТАЙ. NOVAGE MEN НАДАД ТОХИРОХ УУ?
Мэдээж тохирно! Таны сахал урт богино, их бага байхаас үл хамаарч та NovAge Men бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болно. Хамгийн гол нь арьсаа зөв цэвэрлэж гуужуулах хэрэгтэй. Учир нь сахал нүүрэн дээрхи тоос болон тослогийг хуримтлуулдаг бол сахлаа ойр давтамжтай хусах нь таагүй үр нөлөө үзүүлдэг. Мөн нүүрэн дээрх үс нь арьс хуурайшиж холцруутах нөлөө үзүүлж болзошгүй.
Энэ шалтгаанаар иж бүрэн арчилгааны эхний алхам бол цэвэрлэгээ. NovAge Men 1-д-2 нүүр угаагч ба гуужуулaгч бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Хэрвээ таны сахал 1-1,5 см-с бага урттай бол цэвэрлэх бүр ч хялбар. Харин та урт сахалтай бол нүүрээ цэвэрлэхдээ бага зэрэг удаан хугацаа зарцуулаарай. Сахлаа ч бас угаах хэрэгтэй!
Зовхины арьсны арчилгаа болон чийгшүүлэлтийн хувьд зовхины гел, чийгшүүлэгч бэлдмэл, хөгшрөлтийн эсрэг тос-гел хэрэглээрэй. Эхлээд зовхины тосыг нүдний ухархайн ясны дагуу түрхэнэ, харин дараагийн 2 бүтээгдэхүүнийг – нүүр, хүзүү (үүнд сахал ч бас орно) түрхээрэй. Бэлдмэл болон гел нь хөнгөн бүтэцтэй тул хормын дотор шингэж үс болон арьсан дээр наалдамхай мэдрэмж үлдээхгүй.
NOVAGE ИЖ БҮРЭН АРЧИЛГАА 6 БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС БҮРДДЭГ, ХАРИН NOVAGE MEN 4 БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ. ЯАГААД?
Хялбар байх тусам амар – энэ дүрэм эрчүүдийн арьс арчилгааны цуврал болон түүнд орсон бүтээгдэхүүнүүдэд хамааралтай. NovAge цувралд 6 бүтээгдэхүүн ордог ч, эрчүүдийн арьс арчилгаанд 4 бүтээгдэхүүн хангалттай юм.
Дөрвөн алхам, хоёр минут – түргэн, хялбар ба үр дүнтэй. Мөрөөдөл биш гэж үү?