Аз жаргалын үнэр

Аз жаргал ямар үнэртэй байдгийг чи мэдэх үү? Хүмүүс эерэг мэдрэмжээ үнэртний тусламжтайгаар илэрхийлэх чадвартай болохыг эрдэмтэд баталжээ. Харин үнэртэн үйлдвэрлэгчид эрт дээр үеэс үнэртний шилэнд бидний ухамсарт сэтгэл ханах мэдрэмжийг төрүүлэгч анхилуун үнэрт молекулуудыг хийдэг ажээ.

ГҮЗЭЭЛЗГЭНЭ
Шинэхэн гүзээлзгэнийн таатай үнэр нь бидэнд гайхалтай амттаныг санагдуулахын зэрэгцээ анхаарал төвлөрлийг сайжруулж эрч хүчийг нэмэгдүүлдэг.

ЛАВАНДА
Тайвшруулах ба сэтгэл санааг сэргээх үйлчилгээгээрээ алдартай энэхүү цэцэг нь үнэртний зохиомжид өргөнөөр хэрэглэгддэг. Хэрвээ чи стрэсстэй нөхцөлд байгаа бол аль эсвэл хэн нэгний итгэлийг олмоор байвал лавандаг сонгоорой, тэр чамд тусална.

ВАНИЛ
Ванилийн амтат үнэр нь стрэсс ба сэтгэл түгших мэдрэмжийг бууруулдаг. Энэхүү тааламжтай үнэр чамд өөртөө итгэлтэй, өөдрөг байхад тусална.

МЭЛРЭГ ЦЭЦЭГ
Сэтгэл санаа таагүй үед бие сэтгэлийн алжаалыг тайлах иллэгийг хийхэд мэлрэг цэцгийн анхилуун үнэрт тосыг хэрэглэдэг. Амтлаг, хөнгөн үнэр нь сэтгэл сэргээж, стрэссийг бууруулах увдистай.

АЛИМ БА ЛИЙР 
Алим ба лийр жимс нь сэтгэл сэргээж, эрч хүчээр цэнэглэх увдисаараа алдартай. Түүнчлэн эдгээр орцууд нь сэтгэл түгших, зовох мэдрэмжийг бууруулж хорвоо ертөнцийг аз жаргалтай инээмсэглэлээр харахад тусалдаг.

ЦИТРУСТ ЖИМС
Жүрж, нимбэг ба грэйпфрут жимс нь зөвхөн эрүүл мэндэд ач тустай биш юм. Тэдний үнэр нь  сэтгэл санааг бодитоор сэргээх увдистай. Цитруст жимсэнд суурилсан үнэртний зохиомжууд нь эрч хүч, эр зориг өгдөг тул энэ төрлийн үнэртнийг шинэ зүйлийг эхлүүлэх урам хэрэгтэй үедээ хэрэглээрэй.

САЯХАН ХАДСАН ӨВС
Саяхан хадсан өвсний үнэр баяр хөөр бэлэглэж тайвшруулахаас гадна ой санамжийг сайжруулах увдистай. Хэрвээ чамд саяхан хадсан өвсний үнэрийг үнэртэх боломж байхгүй бол чамд цоглог «ногоон» аялгуутай үнэртэн тусална.

Бидний дуртай үнэртэн

HAPPYDISIAC 
Оливье Крисп нь бүх цаг үеийн хамгийн шилдэг үнэртний мэргэжилтнүүдийн нэг юм. Парисын жинхэнэ дэгжин хэв маягийг мөрдөгч тэрээр дэлхийн хамгийн алдартай үнэртний нэг болох Angel by Thierry Мugler үнэртний зохиогч юм. Мөн тэрээр үнэртний залуу мэргэжилтэн болох Элиз Бентэй хамтран Oriflame Happydisiac Woman үнэртнийг зохиосон юм.

Happydisiac үнэртнээс гүзээлзгэнийн шүүслэг аялгуу ба египет мэлрэг цэцгийн нарийн мэдрэмжит аялгууг мэдрэх боломжтой. Өндөр үр дүнтэйгээр сэтгэл сэргээгч орцын хувьд энэхүү үнэртэн нь чиний нүүрэнд хормын зуурт инээмсэглэл бий болгох аз жаргалын анхилуун молекулуудыг агуулсан.

Happydisiac үнэртнийг эндээс худалдаж авах боломжтой

Зурвас: Зураг: Shutterstock