Хаврын Wellness бэлгийн баглаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хайртай хүмүүстээ хамгийн гоё хаврын бэлгийг хэрхэн цуглуулахаа олж мэдээрэй!

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг зуу гаруй жилийн турш тэмдэглэж ирсэн. Баярын уур амьсгал 3-р сарын эхний өдрүүдээс л мэдрэгдэж эхэлдэг: гудамжинд цэцгийн лангууны тоо эрс нэмэгддэг. Оргил үе нь 8-нд тохиодог бөгөөд гудамжинд гартаа баглаа бариагүй ганц ч эрэгтэй байхгүй мэт л санагддаг. Учир нь цэцэг бол хамгийн хүсүүштэй бэлэг юм!

Анастасия Фурка ,ТУХН бүсийн Wellness бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн:

“Энэхүү баярын гарын авлагад бид Wellness бүтээгдэхүүний тусламжтай бүх цаг үеийн хамгийн сайхан, төгс төгөлдөр бэлгийг бэлдэхийг хичээх болно.

Бэлэг нь өөрийн онцлог шинж чанарыг хадгалахын тулд бид бэлэг авах хүний зан чанар дээр үндэслэн сонголт хийх болно! Олон улсын хэл хэмээн амархан нэрлэх боломжтой цэцгийн хэлээр цэцэг бүр нь өөрийн гэсэн шинж чанартай, дахин давтагдашгүй өвөрмөц утгыг илэрхийлдэг ”.

Баглаа №1: мөнхийн сонгодог

Сарнай бол баяр хүргэхэд хамгийн сонгодог хувилбар юм. Шинэ улирал эхэлж цэцгийн сонголт элбэг дэлбэг боловч сарнай өөрийн байр сууриндаа бат зогсож, эмэгтэйчүүдийн баяраар хамгийн их борлуулалттай байдаг юм. Сарнай цэцгийн бэлгэдэл нь маш олон янз байдаг: бишрэх, дэмжих, үхэшгүй хайрыг илэрхийлэхээс эд баялаг, амжилт, хөгжил цэцэглэлтийг хүсэх хүртэл.

Сарнай цэцгийн баглаа дээр эмэгтэйчүүдэд зориулсан  "Олон төрлийн аминдэм ба эрдэс бодис" иж бүрдэл  төгс тохирно.

Яг л сарнай цэцэг шиг нэг талаараа бүх эмэгтэй хүнд тохирох сонголт:

  • - эмэгтэй бие махбодын хэрэгцээг харгалзан бүтээгдсэн;
  • - өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан бичил элементүүдийн урьдчилан сэргийлэх тунг агуулсан;
  • - 18 ба түүнээс дээш насны охидод тохиромжтой.

 Нөгөө талаас, энэ нь олон талт шинж чанартай: 12 аминдэм ба 10 эрдэс бодис агуулдаг бөгөөд эдгээр нь бие махбодын хэд хэдэн биохимийн процесст оролцдог.

бэлэглэх

Баглаа №2: ард түмний дуртай бүтээгдэхүүн

Энэ цэцгийг Хар тэнгисийн гоо үзэсгэлэн гэж нэрлэж болно: 19-р зууны дунд үеэс Орос улсад яг Хар тэнгисийн эрэгт тарьж эхэлсэн. Энэхүү цэцгийг 1908 оноос эхлэн 3-р сарын 8-ны хүндэтгэлийн жагсаалд тогтмол сонгосоор ирсэн. Түүний дэлбээ цэцгийг нар болон дахин төрөлт, хаврын улирал ба халуун дулаан улирал ирж буйн бэлгэдэл хэмээн тооцдог байсан бөгөөд түүнийг Олон улсын эмэгтэйчүүдийн баярын албан ёсны бэлэг тэмдэг гэж нэрлэж болох юм.

Ямар цэцгийн талаар ярьж байгааг та таамагласан гэж бодож байна. Энэ бол мимоза буюу ард түмний дунд гамба цэцэг нэрээр алдартай, харин шинжлэх ухааны нэр нь мөнгөлөг акация юм.

Энэ нарлаг баглаатай юуг хослуулах вэ? Мэдээжийн хэрэг, ижил нарлаг Wellness бүтээгдэхүүн болОмега-3 иж бүрдэл юм. Оriflame-н Омега-3 нь:

● зэрлэг агнуурын жижиг тослог загаснаас гаргаж авсан, цэвэршүүлэлтийн 5 үе шаттай, өндөр чанартай загасны тос;

● найрлагадаа чухал тосны хүчил (EPA ба DHA) агуулдаг;

компанийн өндөр чанар, эрчим хүчний зөв зарцуулалт, нийгмийн хариуцлагын стандартыг баталгаажуулдаг Fish of the Sea гэрчилгээтэй.

бэлэглэх

Баглаа №3: эмзэг хавар

Цахилдаг буюу ирис (оросоор) цэцгийн нэрийг Ирида дагины нэрийг бэлгэдэн өгчээ: тэрээр солонгын туяагаар дамжин газарт бууж, тэнгэрийн хүслийг дамжуулдаг байж. Цахилдаг нь түүний хувцаслалтын нэг хэсэг байсан тул солонгын туяа болон сайн мэдээтэй холбон утгыг нь тайлбарладаг байна. Өнөөдөр тэрхүү цэцгийн нэрийг олон зүйлтэй холбодог болсон: зарим хүмүүс цахилдгийг тод өнгөнөөс нь болж эрвээхэйний далавчтай зүйрлэдэг.

Мэдээжийн хэрэг, тодорхой баглааны шинж чанар нь цэцгийн өнгө тодорхойлдог шүү дээ. Жишээлбэл, нил ягаан нахиа нь мэргэн ухаан ба зөн совинг, цагаан нь цэвэр ариун ба гэм зэмгүй байдал, шар өнгө нь бишрэлийг илэрхийлдэг. Гэхдээ нэг зүйл баттай хэлж болно: цахилдаг цэцгийн баглааг бэлэг болгон өгөх нь ямар ч алдаагүй маш оновчтой шийдэл юм.

Үс ба хумсны нэмэлт тэжээл нь энэ баглаанд хамгийн тохиромжтой. Яагаад?

Иж бүрдлийг курсээр (3 сар) хэрэглэх бөгөөд тэрээр хумсыг бэхжүүлж, үсний амьдралын мөчлөгийг уртасгаж, ургалтыг хурдасгах болно. Энэ бол ид шид биш, харин зөв сонгосон орц найрлагын үр дүн. Үүнд:

  • - амин хүчил (L-лизин, L-цистеин);
  • - эрдэс бодис: төмөр, селен, цайр;
  • - алимны ханд ба С аминдэм.

худалдаж авах

Баглаа №4: Европын бэлгэдэл 

Энэ цэцэг нь баяр ёслолын хүрээнд нэг биш арван жилийг үдэж байгаа бөгөөд бат бөх байр сууриа алдах шинжгүй байгаа юм. Харин бүр эсрэгээрээ жилээс жилд улам бэхжүүлсээр байна! Алтанзул цэцэг нь янз бүрийн тансаг хэлбэр ба өнгөөр баялаг байдгаараа гайхагддаг. Өнгөнөөс хамааран цэцэг нь халуу шатам хайр эсвэл энхрий халамж, амжилт эсвэл азыг (энэ бол шар алтанзул цэцгийн тухай юм) илэрхийлж чаддаг. Энэ бүх давуу талууд дээр түүний гайхалтай үнэрийг нэмснээр, чухам яагаад энэхүү цэцэг нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл болдог нь тодорхой болно.

Энэ баглааг нөхөхийн тулд та юу санал болгож чадах вэ? Мэдээжийн хэрэг, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг дотроос нь дэмжих, арьсны залуу төлөвийг уртасгахад туслах бүтээгдэхүүн бол  Ceramosides ™ болон алирстай Aqua Glow бэлдмэл  юм.

Яаж хэрэглэдэг вэ? Энд ямар ч ид шид байхгүй! Зүгээр л түүний найрлагад:

  • - В3 ба С аминдэмүүд;
  • - Антиоксидантаар баялаг алирс жимсний ханд;
  • - Гол орц нь молекулын бүтцээрээ арьсны эсүүдтэй төстэй улаан буудайн фитоцерамидууд (Ceramosides ™) юм.

Үр дүн: Арьсны төрөлхийн хамгаалагч давхаргыг дотроос нь сэргээж, 15 хоногийн турш хэрэглэсний дараа арьсны чийгшил ба уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.

Худалдаж авах

Баглаа №5: практик гоо үзэсгэлэн

Хэрэв та практик байдлыг ер бусын гоо үзэсгэлэнтэй хослуулан нэг бэлгийн баглаад багтаахыг хүсвэл, ваартай цахирмаа цэцгийг сонгоорой. Энэхүү гайхамшигтай тансаг цэцгийг ургамлын дунд язгууртан гэж нэрлэдэг. Орчин үеийн төгс ба дэгжин бүхний бэлэг тэмдэг! Цахирмаа нь латинаас "Бурханаас гаралтай" гэж орчуулагддаг тул магадгүй олон зууны туршид хүмүүс түүний бурханлаг гарал үүсэлд итгэж, цэцгийг ид шидийн хүчээр хангаж байжээ.

Ихэнх тохиолдолд цахирмаа нь бусад цэцгүүдтэй хоршихоос илүү гоцлон оршихыг илүүд үздэг. Гэхдээ манай бэлгийн гарын авлагад бид түүнийг гайхалтай баяжуулах болно.

Астаксантин ба нэрсний хандны иж бүрдэл  нь 4 төрлийн антиоксидант хосолсон өвөрмөц бүтээгдэхүүн юм:

● ойн антиоксидант - нэрсний ханд;

● далайн антиоксидант - астаксантин. Байгалийн астаксантиныг Стокгольмын ойролцоох Шведийн арлуудад ургадаг замагнаас гаргаж авдаг. Астаксантины биед үзүүлэх эерэг нөлөө нь тоолж барамгүй олон, зарим тохиолдолд хамгийн алдартай антиоксидантуудаас хэдэн зуу дахин хүчтэй байдаг тул үүнийг антиоксидантуудын хаан гэж нэрлэдэг.

● Нэмэлт хамгаалалтанд зориулагдсан С ба Е аминдамүүд агуулдаг.

Худалдаж авах

Баглаа №6: залуу хатагтайд

Өнөөдөр 3-р сарын 8-ны өдөр бөгөөд энэ нь насны хязгаарлалтгүй баяр юм. Хамгийн балчирхан залуу хатагтай нарт юу бэлэглэх вэ? Мэдээжийн хэрэг, хаврыг бэлгэддэг, аз жаргалтай ирээдүйд найдвар төрүүлдэг, үлгэр домогт гардагаараа бага наснаас эхэлж танил болсон хамгийн ялдам ба сэтгэл хөдлөм цэцэгсийн баглааг бэлдэнэ. Бид яргуй цэцгийн тухай ярьж байгааг таахад аль хэдийн амархан болсон гэж бодож байна.

Бид "яргуй" гэсэн үгийг сонсоод бидний санаанд жигргэж буй шувууд, хаврын зөөлөн нар, урсаж буй горхи дүрслэгддэг бөгөөд энэ нь өөрийн эрхгүй инээмсэглэлийг төрүүлдэг. Энэхүү баглаа цэцгийг та яг зориулсан нэгэнд нь бэлэглэхэд хэчнээн сайхан мөчүүд таныг хүлээж байгааг төсөөлөөд үз дээ?

Дээд зэргийн сэтгэгдэл үлдээхийн тулд хүүхдийн Wellness бүтээгдэхүүнийг нэмээрэй.

Энэ цувралд дараах зүйлс орно:

Хүүхдийн олон төрлийн аминдэм ба эрдэс бодис —13 аминдэм ба 8 эрдэс бодисыг 3 ба түүнээс дээш насны хүүхдүүдэд тусгайлан сонгосон тунгаар бэлдсэн хоол тэжээлийн нэмэлт.

Хүүхдийн "Омега-3" —цэвэршүүлэлтийн 5 үе шаттай өндөр чанартай загасны тос, хүүхдийн хэрэгцээг харгалзан бүтээсэн (байгалийн тосон хүчил, EPA ба DHA нь ДЭМБ-аас зөвлөж буй тунгаар өсөж буй бие махбодид зориулагдсан тун; нимбэгний тааламжтай амттай; эцэг эхийн хүсэлд нийцсэн (хэрэглэхэд хялбар шингэн хэлбэр).

Худалдаж авах

Мөн эцэст нь

Гуравдугаар сарын 8-нд хайртай хүмүүстээ бэлэг барих бидний гарын авлага бол аль хэдийн тогтсон баярын уламжлалдаа хэрхэн шинэ зүйлс авчирч болох тухай танд санал болгох хэрэгтэй санаа юм. Бидний зөвлөгөөг дагаж, хаврын Wellness баглааг бүтээгээрэй.

Хамгийн гол нь эрхэм эрчүүд ээ, санаарай: Wellness-тэй цэцгийн баглаа барьснаар та Шведийн бүтээсэн гоо үзэсгэлэнг шууд утгаар нь ойр дотны хүмүүстээ авчирч чадна!

Эрхэмсэг хатагтай нартаа баярын мэнд хүргэе!

 

Зурвас: