Гараад 30 минутын дотор л таны янзалж, хэлбэрт оруулсан үснээс юу ч үлдэхгүй! Бороо бас чийг үү? Сайн уу, буржгар толгой? Долгиотой үс салхинд үгүй болж, халуунд эрүүл гялбаатай үс өнгөө алдаж хуурайшдаг.
Энэ бүхнийг тэвчиж ханалаа! HairX шинэ цуврал бүтээгдэхүүн нь бидний үсний гоо үзэсгэлэн ба эрүүл төрхийг цаг агаарын ямар ч нөхцөлд үсийг хамгаалж дуулгавартай болгоно.
Найрлагын бүтэц?
Weather Resist цувралын бүтээгдэхүүн бүр Weather Shield дэвшилтэт технологи дээр суурилсан. Үндсэндээ энэхүү бүтээгдэхүүн нь хүрээлэн буй орчны нөлөөнөөс үсийг хамгаалах нарны хамгаалалтын шүүлтүүрүүд ба онцгой орцуудын нэгдэл юм.
Нарны хамгаалалтын шүүлтүүрүүд нь үсийг хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс хамгаалснаар хэт хуурайших, түлэгдэх ба хугаралтаас сэргийлнэ. Онцгой найрлага нь чийгийг нэвтрүүлэхгүй хамгаалснаар үсийг хэт хөвсийж арзайх болон ширэлдэхээс сэргийлнэ. Ингэснээр, чийглэгийн түвшин хэт өндөр нөхцөлд ч хөлдөөхгүй нөлөөг бий болгоно. Фито тэжээлүүдийн иж бүрдэл нь буурцгийн шош ба түргэм цэцгийн үрийн тос агуулдаг тул үсийг дотроос нь тэжээж нөхөн сэргээнэ. Үр дүнд нь ямар ч цаг агаарын нөхцөлд толигор, гэрэлтсэн, эрүүл үстэй байна.
Маш хялбар!
Иж бүрдлийн өндөр үр дүнг мэдрэх үүднээс цувралын бүх бүтээгдэхүүнийг хамтад нь хэрэглээрэй: эдгээр бүтээгдэхүүнүүд нь бие биеэ нөхөж, үйлчилгээгээ харилцан нэмэгдүүлж өгдөг. Энгийн гурван алхмаар үсээ найдвартай хамгаалаарай. Шампунь зөөлөн цэвэрлэж, цахилгаанжихаас сэргийлнэ, ангижруулагч эрчимтэй толийлгож, нарны хэт ягаан туяанаас хамгаална, тос-бэлдмэл нь үсийг дуулгавартай, торгомсог гялалзсан болгоно.