Бидний физиологийн ялгаатай байдлаас үл хамааран эрчүүд ч мөн адил хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнд маш мэдрэмтгий байдаг бөгөөд тэдэнд эрч хүчээр дутагдах эсвэл дархлаа буурах зэрэг асуудлууд тулгардаг. Муу экологи, тэнцвэргүй хоолны дэглэм, нөөшлөгч бодис, стресс нь эр хүний физиологи дах байгалийн үйл ажиллагааг өөрчилдөг.
Харамсалтай нь ихэнх тохиолдолд эрчүүд эрүүл мэнддээ төдийлөн анхаарал хандуулдаггүй байна. Шинжилгээ өгөх магадлал багатай, бүр эрчүүдийн 90% нь л гэхэд, өвчин тэдний өдөр тутмын амьдрал эсвэл хөдөлмөр эрхлэх байдалд нь садаа болсон тохиолдолд л эмчид ханддаг.
Эрэгтэй хүнийг эрүүл амьдралын хэв маягт ороход нь яаж туслах вэ?
Алхам 1: тавган дээр юу байна вэ?
Эрүүл хооллолтоос эхлэх нь зүйтэй – аминдэм ба эрдэс бодисоор баялаг хоолны тэнцвэртэй дэглэм нь нас болон хүйсээс үл хамааран хүн бүхэнд нэн хэрэгтэй.
Илүүдэл жин эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, хоол боловсруулах эрхтэнд ямар ачаалал өгдөг, илүүдэл жин нэмэгдсэнээр судас болон зүрхтэй холбоотой ноцтой асуудал үүсгэж болзошгүйг жишээ болгон боломж гарах бүртээ хуваалцаж байх нь зүйтэй. Мэдээж эргэн тойрныхоо эрчүүдийг айлгах хэрэггүй. Гэсэн хэдий ч, жишээлбэл, шарсан хайрсан болон өөх тостой хоол нь элгэнд хор хөнөөл учруулдаг, тэнцвэржүүлэхийн тулд маш их ногоо, бүх төрлийн нарийн ногоо идэх хэрэгтэй гэдгийг тэдэнд ойлгуулах нь чухал – энэ бол хэдийн сайн эхлэл юм.
Гэр бүлийн хоолны дэглэмийг ч үүнтэй зэрэгцүүлэн аажмаар өөрчлөөрэй. Удаан хугацааны туршид буруу хооллож байсан зуршлыг арилгах нь тийм ч хялбар биш боловч, амттай бас эрүүл хоол хүнс хэрэглэх шинэ аргуудыг эрэлхийлснээр энэ бүхэн боломжтой болно. Амралтын өдрүүдэд шинэ жор ашиглан хамт хоол хийх нь зугаатай байх болно. Хэрэв гэр бүлд хүүхдүүд байгаа бол тэдэнтэйгээ ч бас хамтраад хийгээрэй. Энэ нь гэр бүлийн таатай уламжлал болон хувирна.
Алхам 2: дутагдлыг нөхөе
Хоолны дэглэм хэчнээн тэнцвэртэй байсан ч, шаардлагатай бүх эрдэс бодисыг дан ганц хоол хүнснээс авах боломжгүй юм. Бие махбодийн аминдэм ба эрдэс бодисын хэмжээг хэвийн хэмжээнд байлгахын тулд хүнсний нэмэлт тэжээл авах нь маш чухал. Жишээлбэл, эрэгтэй хүний биеийн хэрэгцээнд тусгайлан боловсруулсан «Вэлнэс Пэк» . Хэрэглэхэд маш эвтэйхэн: Нэг уутанд 12 төрлийн аминдэм, 10 төрлийн эрдэс бодис, омега-3 тосны хүчил, нэрсний хандтай антиоксидант астаксантин агуулдаг. Ийм иж бүрдэл нь эрч хүч, эрүүл мэнд ба дархлааны тогтолцоог өндөр түвшинд хадгалахад маш сайн туслах болно. Нэг хайрцаг нь 3 долоо хоногийн хэрэглээнд зориулагдсан.
Алхам 3: хөдлөөрэй!
Таны эрийг эрүүл амьдралын хэв маягт ойртуулахад туслах дараагийн энгийн боловч үр дүнтэй зөвлөмж бол идэвхтэй амралт юм. Жишээлбэл, киноны оронд та цаг агаарын байдлаас хамааран цэцэрлэгт хүрээлэнд зугаалах, дугуй унах, дугуйт тэшүүр эсвэл тэшүүрээр гулгахаар явж болно. Та хоёр цагийг сайхан өнгөрөөгөөд зогсохгүй, зорилгодоо хамтдаа урагшлах болно. Магадгүй, жишээлбэл, ямар нэгэн челленж буюу сорил зохиох, сарын дараа 5 км гүйх бэлтгэлээ хийх зэрэг.
Алхам 4: өөрөөсөө эхлээрэй
Хэрэв эр хүн таны хүсэж байгаа шиг өөртөө анхаарал тавьдаггүй бол, түүнийг буруутгах хэрэггүй - энэ нь зөвхөн түүний эсэргүүцэл ба зөрүүд занг л нэмэгдүүлнэ. Зөв хооллож, тогтмол дасгал хийж, мэдрэмжээ хуваалцаж байхыг хичээгээрэй. Та хэчнээн эрч хүчтэй болсноо түүнд яриарай – таны сэтгэл санаа болон биеийн галбир сайжирч байгаад хараад, энэ нь түүнийг ч бас эрүүл амьдралын хэв маяг руу залахад түлхэц болно.
Алхам 5: бэлэг өгөөрэй
Подари ему правильный уход за кожей и не забывай отмечать, как ты рада, когда он его использует.
Эрэгтэй хүний бие нь аминдэм-эрдэс бодисын дэмжлэгийг дотроосоо авах шаардлагатай шиг, гадна талаасаа ч мөн адил иж бүрэн арчилгааг шаарддаг. Жишээлбэл, NovAge Men —
цуврал - хэрвээ таны эрэгтэй арьс арчилгаанд дасаагүй бол үс засалт хийдэг бүтээгдэхүүнээс эхэлж болно.
NovAge сахал хусахад зориулсан хамгаалагч гел нь арьсыг сэрүүцүүлж, сахал хусах явцыг цочролгүй гүйцэтгэнэ. Сахал хуссаны дараах тайвшруулах нөлөөтэй тос-гел нь арьсыг зөөлрүүлж, гүн чийгшүүлнэ: найрлагадаа Coffea Bengalensis ургамлын эсийн өсгөвөр, эрдэс бодисын иж бүрдэл, пантенол ба гаа агуулдаг. Сахлаа хусахад зориулсан эдгээр бүтээгдэхүүний тусламжтайгаар арчилгааны бүрэн алхмыг бий болно.
Бүрэн арчилгааг бүрдүүлэхийн тулд та нүүрний NovAge Men цувралыг нэмж болно: 1-д-2 угаагч ба гуужуулагч бүтээгдэхүүн, нүд орчмын хэсгийн тэнцвэржүүлэгч гел, нүүрний эрчимжүүлэгч бэлдмэл ба чийгшүүлэгч. Түүнийг шүршүүрээс гарч ирэхэд, бүтээгдэхүүний үнэрийг мэдрэн инээмсэглээрэй. Өглөө болон оройдоо хамтдаа бүтээгдэхүүнээ түрхээрэй. Энэ нь хамтдаа хийх гоо сайхны таатай зан үйл болно!