Шинэ жилийн өглөө

Үдэшлэгийн улиралд өглөө болтол бүжиглэх, үд болтол унтах тохиолдол түгээмэл байдал ба үүний үр дүнд арьс алжаасан харагддаг. Шинэ онд өглөө бүр сэргэг царайтай харагдмаар байна уу? Чиний арьсыг шөнийн туршид арчлах зөв бүтээгдэхүүн сонгоорой.

ШӨНИЙН МАСК

Шөнийн маскийг орой унтахаас өмнө түрхээд өглөө угаах хэрэгтэй. Шөнийн маск нь чамайг унтах зуур арьсыг чийгшүүлэх үүрэгтэй байдаг. Маск нь арьсны гадаргуу дээр хамгаалагч бүрхүүл үүсгэдэг тул идэвхт бодисуудын арьсанд үзүүлэх үр нөлөө нь нэмэгддэг. Үр дүнд нь өглөө сэрэхэд чиний царай сэргэг бөгөөд гэрэлтсэн харагдах болно.


ШӨНИЙН ТОС
Шөнийн тосны үүрэг бол чийгшүүлэх ба нөхөн сэргээх юм. Харин өдрийн тосны үүрэг бол хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаалах юм. Хэрвээ чи хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдтэй тэмцэж байгаа бол гликолийн хүчил агуулсан тос сонгоорой, жишээ нь True Perfection. Арьсыг чангаруулахад Ultimate Lift шөнийн тос тохиромжтой бол үрчлээнээс ангижрахад Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй шөнийн тос гайхалтай үйлчилгээ үзүүлнэ.

"Өглөө чийглэг арьстай сэрэхийн тулд нүүрний будгаа сайтар арилгаад арьсандаа бэлдмэл түрхээрэй."

БЭЛДМЭЛ  
«Бэлдмэл нь антиоксидант, зайлшгүй шаардлагатай хүчлүүд ба аминдэмийг өндөр хэмжээнд агуулдаг» хэмээн арьс арчилгааны бүтээгдэхүүний ангиллын мэргэжилтэн Мэлина Галэади тайлбарлаж байна. Өглөө чийглэг арьстай сэрэхийн тулд нүүрний будгаа сайтар арилгаад арьсандаа бэлдмэл түрхээрэй. Усан суурьтай хөнгөн бүтэцтэй тул бэлдмэл нь чийгшүүлэгч бүтээгдэхүүнтэй харьцуулбал арьс руу илүү хялбар нэвтэрч гүн давхаргад нь нөлөөлдөг.

ГАРЫН ТОС
Бид унтах зуур арьс нөхөн сэргэж байдаг. Өдрийн туршид чи түргэн шингэдэг тос хэрэглэж болох бол шөнө илүү тэжээллэг өтгөн бүтэцтэй тос тохиромжтой байдаг. Макадами самрын тос эсвэл буйлсны тос гэх мэт чийгшүүлэгч тосоор баяжуулсан тоснууд нь гарын хуурайшсан арьсыг маш сайн чийгшүүлдэг. Үр дүнг нэмэгдүүлэхийн тулд гарын арьс арчилгааны тусгай бээлий яагаад хэрэглэж болохгүй гэж?

ХӨЛИЙН МАСК 
Хөлийн маскууд үнэхээр ид шидтэй нөлөө үзүүлдэг. Өдрийг өндөр өсгийт дээр өнгөрүүлсний дараа хөлдөө дулаан, цасан цагаан өнгийн хөлийн арьсыг арчлагч оймс өмсөх үнэхээр таатай! Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд оймс өмсөхийн өмнө хөлдөө ши тос эсвэл зөгийн лав агуулсан тос түрхээрэй. 


Зурвас: Зураг: Fotolia & Oriflame