Үсэнд зориулсан байгалийн гаралтай орцууд

Байгалийн гаралтай ямар орцууд таны үсийг байгалиасаа эрүүл ба гоёмсог болгох талаар олж мэдээрэй!

Үндсэн арчилгаа
Толигор, дуулгавартай, долоо хоногт нэг л угаалт шаарддаг ба салаалдаггүй үс таныг баярлуулдаг ба үүнийгээ ч тогтмол хадгалахыг хүсдэг байх. Тийм бол найрлагаас аминдэм, ашигтай хүчил (жишээлбэл, никотины) ба эрдэс бодисоор баялаг олон талын ашигтай орц болох алтан товч цэцгийн хандыг хайгаарай: тэрээр үс ба хуйхыг эрүүлжүүлнэ. Бас нэг шилдэг орц бол авокадо жимс – тосон хүчлүүдийн хүчирхэг эх үүсвэр. Тосон дах В ба Е аминдэмүүд эсвэл авокадоны ханд хуйхыг тэжээлээр хангана, үс ургалтыг түргэсгэнэ ба бүтцийг сайжруулна.   
Бидний сонголт: бүх төрлийн үсэнд зориулсан “Авокадо ба алтан товч” 1-д-2 шампунь-арчилгаа, бүх төрлийн үсэнд зориулсан “Авокадо” үсний тэжээллэг маск-смүүти, “Авокадо” үс ба биеийн тос.   


Хуурай үс
Хуурай үсний үндсэн дайсан бол хугарамтгай ба салаалсан үзүүр. Гэхдээ тэжээллэг орцтой зөөлөн найрлага үсийг тань аврахад тусална. Наргил модны самрын тос нь липидийн бодисын солилцоог сайжруулж, гялалзсан төлөв бэлэглэдэг олеины хүчил, мөн хуйхын рН-ийг хэвийн болгодог каприлийн хүчил агуулдаг. Улаан буудайн уураг нь хамгаалалтын пептид агуулдаг бөгөөд үсний бүтцэд гүнзгий нэвтэрч, бэхжүүлж, сэргээдэг бөгөөд гадил жимсний ханд нь үсийг чийгшүүлж, чийгийг дотор нь хадгалахад тусалдаг. 
Бидний сонголт: Love Nature цувралын “Улаан буудай ба наргил модны самар” бүтээгдэхүүнүүд, “Гадил” хуурай үсний чийгшүүлэгч маск-смүүти.  


Тослогжилттой хуйх
Халуун шүршүүрийн тухай мартаж, хуйхандаа иллэг хийгээрэй, сэнсээр аль болох битгий хатаагаарай, эс тэгвээс тослог ялгарал эрчимтэй явагдах болно. Бүтээгдэхүүний найрлагыг харахдаа, жимсний хүчилтэй эсэхийг шалгаарай. Жишээлбэл, антиоксидант ба чийгшүүлэгч шинж чанараараа алдартай нимбэгний эфирийн тос. Тослогжилттой үсний сонгодог арчилгаа бол сэргээгч ба эрдэсжүүлэгч нөлөөтэй халгайны ханд юм. Тэрээр тослог ялгарлыг мэдэгдэхүйц багасгахад тусалдаг.    
Бидний сонголт: “Халгай ба нимбэг” тослог үсний шампунь 


Хаг
Цайны модны тос үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг талаар магадгүй та сонссон байх, үүнээс гадна Австралиас гаралтай энэхүү орц нь хагтай тэмцэх болох хуйхны цочролыг арилгадгаараа алдартай байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Шампунийн найрлагыг харахдаа тэрхүү орцыг хайгаарай: цайны модны тос хуйхыг сэргээнэ, хаг үүсэхээс сэргийлнэ ба тайвшруулах нөлөө үзүүлнэ.  

Бидний сонголт: “Цайны мод ба даливс өвс” хагны эсрэг шампунь 

Будагтай үс

Хоёр долоо хоногийн өмнө салонд үйлчлүүлээд гарахдаа, та толинд хээнцэр шар цайвар өнгийн үс эсвэл тод улбар шар өнгийн үсийг харж байсан бол, өнөөдөр үсний тань өнгө гундаж, үс тань хугарамтгай болсон байна уу. Хэт тэжээллэг арчилгаа будагтай үсний өнгийг хурдан гаргадаг, харин тэжээл нь хангалтгүй бүтээгдэхүүн үсийг хуурайшуулдаг. Танд зөөлөн бүтэцтэй хэрнээ үр дүнтэй нөлөө үзүүлэх байгалийн хандуудтай арчилгаа хэрэгтэй. Анар жимс, жишээлбэл, антиоксидант ба идэвхт бодисуудаар баялаг тул үсний өнгийг хадгалж, эрүүл гялалзсан харагдуулахад тусалдаг. Манго жимсний ханд үсийг угаас үзүүр хүртэл бат бөх болгож, үсний төрөлхийн хамгаалагч бүрхүүлийг нөхөн сэргээн, чийгийг хадгалахад тусална.    

 Бидний сонголт: Love Nature “Анар ба нэвс” будагтай үсний бүтээгдэхүүнүүд, “Манго” будагтай үсний нөхөн сэргээгч маск-смүүти. 

Зурвас: Зураг: Oriflame