Фитнессээр хичээллэсний дараа: арьс арчилгаа ба дасгал хөдөлгөөн

Чи галбираа хадгалахын тулд спортоор эрчимтэй хичээллэдэг бол арьсны нэгэн асуудал тулгарч байж магад. Бид чамд дараах хэсэгт ямар спортоор хичээллэдэг хүмүүст яг ямар арчилгаа хэрэгтэй болохыг тайлбарлалаа.

ЧАМД ТААЛАГДДАГ: БИКРАМ ЙОГ
ЧИНИЙ АСУУДАЛ: УЛАЙЛТ
Халаалттай тасалгаанд хийдэг Бикрам йог буюу “халуун йог” нь дэлхий даяар өдөр ирэх тусам улам алдартай болж байна. Гэвч энэ йогоор хичээллэхэд арьс маш их улайдаг ба энэ улайлтыг арилгах тийм ч амар байдаггүй. Бидний зөвлөгөө: өргөст хэмх эсвэл зуун наст агуулсан, хөргөсөн маск хэрэглэх. Йогоор хичээллэсний дараа маск хэрэглэж арьсаа сэрүүцүүлэн төрөлхийн өнгийг нь сэргээгээрэй. Хэрвээ арьс чинь экземтэй эсвэл хэт мэдрэмтгий бол өөр төрлийн спорт эсвэл хичээл сонгоорой, учир нь халуун агаартай тасалгаанд удаан хугацааны туршид байх нь арьсны байдлыг улам дордуулдаг. 

Чамд тохирно: Love Nature нүүрний маск  

ЧАМД ТААЛАГДДАГ: СЭЛЭЛТ
ЧИНИЙ АСУУДАЛ: ХУУРАЙ АРЬС
Усан сангийн усанд агуулагддаг хлор нь арьсны тослог давхаргыг үгүй хийж хуурайших мэдрэмж төрүүлдэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд нүүр угаагч хөөсөө цэвэрлэгч сүүн шингэнээр орлуулаарай – түүний тослог бүтэц болон тэжээллэг бодис нь арьсны байдлыг сайжруулж зөөлөн цэвэрлэнэ. Мөн дасгал хийхээс өмнө ба дараа хэр их ус ууж байгаагаа анхаараарай: арьсыг гаднаас нь ч дотроос нь ч чийгшүүлэх хэрэгтэй.

Чиний сонголт: NovAge нүүр цэвэрлэгч сүүн шингэн

ЧАМД ТААЛАГДДАГ: HIIT (высокоинтенсивная интервальная тренировка) 
ЧИНИЙ АСУУДАЛ: АРЬСАН ДЭЭР ҮРЭВСЭЛ ГАРАХ
Хөлс, бөглөрсөн нүх сүв, үхэжсэн эд эс, илүүдэл тослог – эдгээр хүчин зүйлсийг нэгтгэвэл эрчимтэй дасгал хөдөлгөөн хийдэг хүн бүрт тулгардаг арьсны үрэвсэл үүсэх юм. Гэхдээ энэ асуудлыг шийдэж болно: дасгал хийхээс өмнө үргэлж нүүрний будгаа арилгаж, агаар нэвтрүүлдэг хувцас өмсөж, зөвхөн өөрийнхөө алчуурыг хэрэглээрэй. Мэдээж ариун цэврийн үндсэн дүрмийг мөрдөхөө бүү мартаарай – хичээлийн дараа шүршүүрт орж нүүрээ угаагаарай. 

Цүнхэндээ хийгээрэй: «Цайны мод» нүүр цэвэрлэгч нойтон цаас

ЧАМД ТААЛАГДДАГ: ЦЭВЭР АГААРТ ДАСГАЛ ХИЙХ
ЧИНИЙ АСУУДАЛ: НАРНЫ ХЭТ ЯГААН ТУЯАНЫ УЛМААС АРЬС ХӨГШРӨХ
Хэрвээ чи цэвэр агаарт спортоор хичээллэх дуртай бол чамд SPF хамгаалалттай бүтээгдэхүүнүүд зайлшгүй хэрэгтэй. Ердийн нарны хамгаалалттай тос хэт өтгөн бүтэцтэй санагдаж харин өдрийн тосны нарны хамгаалалт хангалтгүй мэт санагдаж байвал зөвхөн дасгалтай өдрөө хэрэглэх тусгай бүтээгдэхүүн сонгоорой. Жишээ нь, NovAge цувралын бүтээгдэхүүнүүдийн дотор SPF 30 агуулсан тослоггүй чийгшүүлэгч бүтээгдэхүүн байдаг. Тус бүтээгдэхүүний бүтэц нь ердийн нарнаас хамгаалагч тосноос харьцангуй хөнгөн. 

Чиний сонголт: NovAge нүүрний арьсыг хамгаалагч тос SPF 30






Зурвас: Зураг: Getty Images