Love Nature цуврал тэнгисийг хамгаалахад хэрхэн туслах вэ?

Тогтвортой хөгжил Орифлэймийн хувьд цаг ямагт чухал байсан. Байгалиас урам авах ба хүрээлэн буй орчноо хүндлэх – энэ бол манай компанийн бодлогын үндсэн зарчим юм. Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан зөвлөгч Наташа Уильямс О`Ханлон Love Nature шинэчлэгдсэн цувралыг жишээ татан асуултад хариулж байна.

1. БАЙГАЛЬД ЗАДАРДАГ
Шинэчлэгдсэн Love Nature цуврал – энэ бол бидний дэлхийн усны нөөцөө хүндэлж байгаагаа илэрхийлэх арга юм. Хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахын тулд бид усаар угаадаг бүх бүтээгдэхүүнийхээ найрлагыг байгальд задардаг болгосон. Энэ нь тэд задралд орохдоо усанд сөрөг нөлөө үзүүлдэггүй гэсэн үг юм. 

2. БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ГУУЖУУЛАГЧ БИЧИЛ ТАЛСТУУДТАЙ
Love Nature гуужуулагчдадаа бид зөвхөн байгалийн гаралтай гуужуулагчид болох цахиурын исэл, гүзээлзгэнийн үр ба бүйлсний ясыг ашигласан. Тэд ургамлын суурьтай ба байгаль орчинд ямар ч хор хөнөөлгүй задардаг.  

3. СИЛИКОН АГУУЛДАГГҮЙ
Силикон нь үсийг зөөлрүүлдэг ч хиймэл орцтой тул задрахдаа хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн цаг хугацааны явцад силикон нь биед хуримтлагдаж биеийн хоолны гинжийг гэмтээх аюултай. Тиймээс бид Love Nature үс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ силикон хэрэглэхгүй байх шийдвэр гаргасан.  

 
Зурвас: Зураг: Getty Images