Цайны модны тосны 3 ач тустай шинж чанар

Цайны модны эфирийн тос нь нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, мөн тайвшруулах нөлөөгөөрөө алдартай. Тус бүрийг нь бүтээгдэхүүн дээр жишээ татан авч үзье.

1. ЦЭВЭРЛЭГЭЭ
Нүүрний хамгийн асуудалтай хэсэг бол Т хэсэг юм. Энд л юуны түрүүнд илүүдэл гялбаа тослог, нүх сүв бөглөрөх, хар батга зэрэг асуудал үүсдэг. Хамгийн хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй гэж бодогдож болох ч тийм биш юм. Зөв шийдэл бол тэнцвэр юм. “Цайны мод” цэвэрлэгч гэлийг хэрэглээд бохирдол, нүүрний будгаа арьсаа хуурайшуулалгүй цэвэрлээрэй. Мөн уг бүтээгдэхүүн нь үрэвсэлтэй тэмцэхэд тусална.

Замд явж байхдаа арьсаа цэвэрлэх хэрэгтэй байна уу? Чамд нүүр цэвэрлэгч нойтон сатфетка хэрэгтэй! Тэрээр нүүрний будаг, илүүдэл тослог болон бусад бохирдлыг зөөлөн цэвэрлэж үрэвсэлтэй тэмцэнэ, тослог гялгарыг дарна, арьсыг хуурайшуулалгүй сэргэг мэдрэмж төрүүлнэ.

2. ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ
Дараагийн алхам – арьсыг үндсэн арчилгаанд бэлдэх. Үүнд чамд арьсыг сэрүүцүүлж тослог гялгарыг дарагч тоник хэрэгтэй. Тэрээр усны түвшинг нөхөн сэргээнэ, тослог гялгарыг арилгана, нүх сүвийг агшааж харагдуулна.

3. ҮНДСЭН АРЧИЛГАА
Асуудалтай арьсанд ч бас чийгшүүлэлт хэрэгтэй! Цайны модны эфирийн тостой тосны найрлага нь арьсыг хуурайшуулалгүйгээр үрэвслийн тоог багасгахад тусална. Бүтээгдэхүүн нь бүх насныханд тохиромжтой ба маш түргэн шингэдэг (тослог гялгар үүсгэхгүй!).

Тэгсэн ч гэсэн батга гарсан бол яах вэ? Хэд хэдэн шийдэл байна. Хэрвээ чамд хангалттай цаг зав байхгүй ба тун удахгүй чухал арга хэмжээ байгаа бол өө дарагчтай харандаа хэрэглээрэй: ногоон тал нь үрэвслийг дарна, хул өнгийн тал нь улайлтыг дарна. Харандааг цүнхэндээ авч явж хүссэн үедээ хэрэглээрэй.

Мөн өндөр үр дүнтэй арчилгаа хийхийн тулд “Цайны мод” нянгийн эсрэг бүтээгдэхүүнийг авч арьсан дээр батга, үрэвсэл гарах анхны шинж тэмдэг илрэхэд тухай хэсгийн цэвэрлэсэн арьсанд түрхээрэй. Нүдий орчимд хүргэж болохгүй. Хоёр бүтээгэхүүн хоёул аль ч насны арьсыг арчлахад тохиромжтой.

Зурвас: Зураг: Oriflame