Уургийн иж бүрдэл: ач тустай 3 жор

Уургийн иж бүрдлээр та талх, тараг, тэр байтугай гич хүртэл хийж болно. Итгэхгүй байна уу? Дараах жоруудыг уншаарай!


ТАЛХ
Нэг ширхэг талхны орц:

350 мл бүлээн ус.
6 г хуурай исгэгч (эсвэл 12 г нойтон исгэгч).
190 г бүхэл үрийн гурил.
2 порц уургийн иж бүрдэл (2 х 18 г)
25 г маалингын үр.
75 г чанасан бүхэл үр (жишээ нь, гурвалжин будаа, улаан буудай, бор эсвэл зэрлэг будаа, киноа үр эсвэл хөх тарианы үр)
25 г семян тыквы. 25 г хулууны үр.
3 г давс.

Бэлдэх арга
Шарах шүүгээг 180 хэм хүртэл халаана. Том саван дотор бүлээн ус болон исгэгчийг холиод 5 минут амраана. Энэ үед өөр саванд бусад орцуудыг холиод исгэгчтэй холимогтой нийлүүлнэ. Зуурсан гурилыг тосолж гурил цацсан дөрвөлжин хэлбэртэй талхны хэвд (ойролцоо хэмжээ: 28 х 12 х 7 см) хийнэ. Хэвийг алчуураар бүтээгээд дулаан газар хэмжээ нь 2 дахин өстөл нь 30 минут байлгана. Дараа нь хэвийг шарах шүүгээнд хийгээд 180 хэмд 60 минут байлгана. Талхыг зүсэхээс өмнө хэвээс гаргаад 2 цаг хөргөөрэй. Үнэхээр гайхалтай үнэртэж байгаа биз!

ТАРАГ
Нэг порцын орц:

100 мл ус (эсвэл тослоггүй, буурцгийн, бүйлсний сүү байж болно);
200 мл чихэрлэггүй тараг;
50 г мюсли (эсвэл бүхэл үрээр хийсэн зутан эсвэл хуурай нэвс)
1 хоолны халбага наранцэцгийн үр;
1 порц уургийн иж бүрдэл (18 г);
Немного свежих ягод или зерен граната для украшения.
Бага зэрэг шинэхэн жимс эсвэл анар жимсний үр (чимэхэд).

Бэлдэх арга: ус/сүү, тараг ба уургийн иж бүрдлийг бөөгнөрөлгүй болтол нь хольж хутгана. Дээр нь мюсли, нэвс ба үрийг нэмээд өглөө болтол хөргөгчид байлгана. Хүлээмээргүй байна уу? Тэгвэл жимс эсвэл анар жимсний үрээр чимээд шууд идээрэй.


ДИЖОНЫ ГИЧ
12 порцын орц:

100 мл ус
50 мл дижон гич
50 мл чидун жимсний тос
50 мл алимны цуу
1 порц уургийн иж бүрдэл (18 г)

Нэг порц уургийн иж бүрдлийг коктэйл холигч дотор хийж ус нэмээд бүрэн уустал нь сэгсрээрэй. Дараа нь шингэнийг гүн аяган дотор хийнэ. Дээр нь гич, чидун жимсний тос ба алимны цууг нэмээд сайтар хутгаарай. Ингээд бэлэн боллоо! Дижон гичийг нэг долоо хоног хөргөгчид хадгалж болно. Хэрэглэхээсээ өмнө хутгаарай.

 

 

Зурвас: Зураг: Oriflame