Гэрийн нөхцөлд нүүрэндээ иллэг хийе

Идэвхжүүлэгч, тунгалгийн хаванг гадагшлуулах эсвэл цэгэн иллэг – эдгээр аргачлалууд сүүлийн үед дэлхий даяар өдөр ирэх тусам алдаршиж байна. Тэд юунд хэрэгтэй, тэднийг яаж хийх ба ямар үр дүнтэй тухай манай тусгай нийтлэлээс уншаарай.

ИДЭВХЖҮҮЛЭГЧ ИЛЛЭГ

Юунд хэрэгтэй вэ?
Өнгөө алдаж гундсан арьсны эрүүл гялбааг сэргээх.

Ямар үр дүнтэй вэ?
Иллэгийг тогтмол зөв хийвэл үр дүн тун удахгүй чамайг баярлуулах болно: арьсны өнгө илүү жигд, харин нүүрний хэлбэр илүү тод болж царай гэрэлтэнэ. Тиймээс иж бүрэн арьс арчилгаандаа идэвхжүүлэгч иллэгийг зоригтойгоор нэмээрэй!

Яаж хийх вэ?
Хамгийн гол нь техникийнх нь дагуу зөв хийх хэрэгтэй. Нүүрээ бүлээн усаар норгоод, арьсан дээрээ нүүр угааг гелээс багахан түрхээд нүүрэндээ жигд, нимгэн түрхээрэй (нүдний орчимд хүргэхгүй).  Дараа нь SkinPro нүүр цэвэрлэгч төхөөрөмж авч толгойг нь усаар норгоод арьсан дээр цагийн зүүний дагуу дугуй хэлбэрээр хөдөлгөөрэй. Дух орчимд 20 секунд, нүүрний бусад хэсгүүдэд (эрүү, хацар, хамар, шанаа зэрэг) 40 секунд хэрэглээрэй. Тус иллэг нь ердөө л 1 минутад цусны хангамжийг сайжруулж шинжлэх ухааны үндэслэлтэй сорилгоор батлагдсан үр нөлөө үзүүлнэ: ердөө л 5 долоо хоногийн дараа арьс 8 дахин* гэрэлтэнэ!

*30 эмэгтэй оролцогчтой in vivo шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны үр дүн. Судалгаа 5 долоо хоног үргэлжилсэн. 

ТУНГАЛГИЙН ХАВАНГ ГАДАГШЛУУЛАХ ИЛЛЭГ

Юунд хэрэгтэй вэ?
Хаван болон арьс уян хатан байдлаа алдахтай тэмцэхэд.

Ямар үр дүнтэй вэ?
Хоёр үгээр хэлбэл: тунгалгийн зангилаанууд нь үрэвсэлтэй тэмцэх ба бие махбодоос аюултай бодисыг гадагшлуулах үүрэгтэй. Хүний биед зуу гаран зангилаа байдаг ба чихний ард, эрүүний доор, хацар болоод залгиурт байрладаг. Тунгалгийн хаванг гадагшлуулах иллэгийг зөв хийж чадвал арьс тэнцвэржиж, хаван арилна. Ид шидтэй байгаа биз?

Яаж хийх вэ?

  1. Нүүр болон хүзүүний арьсан дээрх бохирдлоо арилгахын тулд дуртай цэвэрлэгч бүтээгдэхүүнээ хэрэглээрэй. Дараа нь алгандаа нүүрний шингэн тосыг үрээд дээрээс доош (эрүүний доод хэсэг рүү) чиглүүлэн арьсандаа зөөлөн түрхээрэй. Доороос дээш чиглэсэн хөдөлгөөн нь арьсыг тэнцвэржүүлж чангаруулдаг бол дээрээс доош хөдөлгөөн нь  илүүдлээс ангижруулдгийг бүү мартаарай. Энэ тохиолдолд чамд хоёр дахь нь хэрэгтэй.
  2. Дараа нь хуруугаараа хамраас уруулын гадна хоёр булан руу, мөн чихний урд ба ард хэсгүүдийн хооронд хөнгөн иллэг хийгээрэй.
  3. Ядам хуруугаараа нүднийхээ доод ухархайн ясны дагуу С үсэг зураарай. Энэ аргачлал нь доод зовхи хавагнахаас сэргийлэхэд тусална.

ЦЭГЭН ИЛЛЭГ

Юунд хэрэгтэй вэ?
Харцаа сэргээж нүдний алжаалыг тайлахад.

Ямар үр дүнтэй вэ?
Цэгэн иллэг нь эртний хятадын анагаах ухаанд суурилсан ба ачаалалыг багасгах арга барилын техникийг агуулдаг (энэ тохиолдолд нүдний булчингийн ачаалал). Бид өдөржин компьютер рүү харсан нөхцөлд юуны түрүүнд нүд хэт их алжааж, ачаалалд өртдөг, мөн нүдний орчмын арьс алжаадаг. Цэгэн иллэг нь нүдний булчинг хэт их алжаахаас хамгаалахаас гадна сэтгэл хөдлөлийн ба гүн үрчлээ үүсэхээс сэргийлэхэд тусална. 

Яаж хийх вэ?
Эхлээд дуртай бүтээгдэхүүнээрээ нүүр болон хүзүүний арьсныхаа бохирдлыг арилгана, дараа нь хуруугаараа дараах цэгүүд дээр дарааллын дагуу дарна.

  1. Нүдний дотор булан;
  2. Хөмсөгний гадна булан;
  3. Хөмсөгний дээрх нуман хэсэг;
  4. Нүдний дотор булан;
  5. Дээд зовхины дунд хэсгийн бага зэрэг доор ;
  6. Хамрын нуруу.
Зурвас: Зураг: Getty Images