Хаана ч хийж болох гурван хялбархан дасгал

Нэгдүгээр сараас хойш хагас жил гаруйн хугацаа өнгөрчхөж. Шинэ жилийн амлалтаа биелүүлэхэд тохирох үе! Танд зориулан жаргалтай амьдралын талаарх богино хичээлүүд бэлдээд байна: гэртээ, зуслан дээрээ эсвэл зочид буудалд байхдаа хийж болох хялбар боловч үр дүнтэй гурван дасгал.

1. ИЛҮҮ ХҮЧТЭЙ БОЛООРОЙ
Долоо хоногт 2-3 удаа 5-15 минутын богино хэмжээний бэлтгэл хийж эхлээрэй (долоо хоногт 45 минут – биелүүлэхэд тийм ч хэцүү биш). Кардио ачаалал болон хүчний дасгалуудыг хослуулаарай. Үсрэх, суулт хийх, хэвтээд тохойгоороо тулан биеэ барих, өвдгөө цээжиндээ ээлжлэн наах, суниах зэрэг байж болно шүү дээ. Амьсгал авахаа бүү мартаарай.

2. ЯВГАН ЯВААРАЙ
Үргэлж явган шатыг сонгоорой, өдрийн хоолоо идсэний дараа алхаарай, ажил эсвэл гэрээсээ 1-2 зогсоолын өмнө бууж байгаарай, худалдан авалт хийхэд явахдаа дугуй унаарай (танд бөх сагс болон дуулга хэрэг болно). Өдөр бүр багахан хүчин чармайлт гаргасныхаа үр дүнд та зүрх судасны системээ хэвийн байлгах болно. Жишээ нь, өдөрт найман шатаар гүйн гарахад эрт үхэх эрсдлийг 33% бууруулдаг ажээ.

3. БИЕИЙН ТАМИРЫГ ТОГЛООМ БОЛГОЖ ХУВИРГА
Зочныхоо өрөөнд ганцаараа бүжиглэж, найзуудтайгаа хөл бөмбөг тоглож, нохойгоо ядрах хүртэл хамт гүйж, явган аялалд явж, хотоор зугаалж, хүрээлэнгүүдтэй танилцаарай. Энэ бүх дасгалууд үнэ төлбөргүй бөгөөд онцгой мэдлэг болон хувцаслалт шаардахгүй. Эдгээр нь таныг бие махбодын хувьд илүү тэсвэртэй болгож, дархлааны системийн ажиллагааг сайжруулж, жин буурахад нөлөө үзүүлэхийн зэрэгцээ серотонины ялгарлыг дэмжиж өгдөг билээ. Цэгцтэй галбиртай болоод зогсохгүй сэтгэл санаа тань сэргэж, нойроо сайн авдаг болж эрч хүчээр дүүрэх болно.

Зурвас: Зураг: Oriflame