Бүтээгдэхүүний орц найрлага: NovAge Skinergise нь арьсыг хэрхэн гэрэлтүүлдэг вэ?

Эрч хүч, гялбаа, хүрээлэн буй орчны сөрөг нөлөө ба эрт хөгшрөлтөөс хамгаалах үр дүнтэй хамгаалалт - NovAge Skinergise иж бүрэн арчилгааны аль орц найрлага нь таны арьсыг хувиргахад тусалдаг болохыг олж мэдээрэй.

Экологийн доройтол, дутуу нойр ба эрүүл бус амьдралын хэв маяг нь бидний арьсыг эрч хүчгүй болгодог. Энэ нь гундсан царайны өнгө, хуурайшилт, анхны үрчлээс болон томорсон нүх сүв зэргийг та толины тусгалаас харахад хүргэдэг юм.  NovAge Skinergise иж бүрэн арчилгаа  нь арьсыг чийг, эрч хүчээр дүүргэдэг идэвхтэй найрлага агуулдаг. Энэ нь арьсанд зориулсан жинхэнэ эрч хүчний цэнэг юм: арьсыг 25 дахин гэрэлтүүлнэ, чийгшил 89% -иар нэмэгдэнэ.

Арьс гэрэлтэх гэдэг ойлголтоор бид юуг илэрхийлж байна вэ? Тэрээр чийглэг, бат бөх, сэргэг, амарсан харагддаг, арьсны өнгө нь эрүүл, нүхжилт нь бага харагддаг. Ийм үр дүнд хүрэхийн тулд тогтмол арчилгаа ба зөв орц найрлагатай иж бүрэн арчилгаа танд тусална, жишээлбэл  NovAge Skinergise иж бүрдэл

Таурин 

Тауриныг бид бүгд эрч хүчний ундааны түгээмэл орц гэдгийг мэднэ. Гэхдээ тауриныг арьсанд ч бас гайхалтай эрч хүч өгдөг байгалийн энергетик гэдгийг та мэдэх үү? Скандинавын замагтай хосолсон таурин нь эсийг шууд утгаар нь эрч хүчээр хангаж, арьсны эрч хүчийг нөхөн сэргээж, арьсыг чийгшүүлж, алжаасан шинж тэмдгийг арилгадаг байна.

Таурин бол амин хүчил бөгөөд эсийн хүчирхэг антиоксидант юм. Тэрээр шаардлагатай чийгшлийн түвшинг хадгалахад тусална, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, эсийн шинэчлэлтийг идэвхжүүлнэ, хэт ягаан туяанд өртөхтэй холбоотой сөрөг нөлөөг саармагжуулна ба цочролыг арилгана.

Асаи жимсний эсийн өсгөврийн ханд

 Aсаи жимсгэнэ нь антиоксидантаар баялаг бөгөөд энэ нь зөвхөн смүүти хэлбэрээр төдийгүй гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд ихээхэ ашиг тустай байдаг. NovAge бүтээгдэхүүний найрлага дах ургамлын эсийн өсгөвөр нь гадны болон дотоод хүчин зүйлсийн сөрөг нөлөөг саармагжуулахад тусалдаг: экологи, насжилттай холбоотой өөрчлөлт, арьс арчилгаанд анхаарахгүй байх, хэт ягаан туяаны цацраг гэх мэт. NovAge Skinergise арчилгаа нь чөлөөт радикалуудаас хамгаалдаг, хүчирхэг чийгшил өгдөг ба таурины эрч хүчээр цэнэглэх нөлөөг ихэсгэдэг асаи жимсний эсийн өсгөврийн ханд агуулдаг.

Кофеин

Нүдний доор бараан хүрээ үүсэх гол шалтгаан нь судасны цусан эргэлтийн эмгэг, суларсан хялгасан судаснууд болдог. Кофеин нь цусны эргэлтийг сайжруулж, илүүдэл шингэний хуримтлалыг арилгаж, судсыг бэхжүүлдэг байна. Тэрээр бараан хүрээ, нүдний доорх уутанцар, хаван, үрчлээстэй тэмцэхэд тусалдаг тул  NovAge Skinergise цувралын зовхины тосонд, кофеиныг нэмсэн юм. Тэрээр харцыг сэргээж, нойргүй шөнийн дараа ч амарсан төлөвтэй харагдахад тусалдаг!

Pollution protect технологи

Байгаль орчны арьсанд үзүүлэх нөлөөний талаар бид бараг боддоггүй, гэхдээ хэрэв та том хотод амьдардаг бол энэ асуудал онцгой хамааралтай байх болно. Хотын утаа, үйлдвэрийн хог хаягдал, тамхины утаанаас үүссэн тоосонцор өдөр ирэх тусам арьсны байдлыг улам дордуулж байдаг.  NovAge Skinergise өдрийн тосны найрлага дах Pollution Protect хамгаалах технологи ба хэт ягаан туяаны шүүлтүүрүүд нь арьсыг хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаалж, эрт хөгшрөлтөөс сэргийлдэг.

Ниацинамид

Ниацинамид эсвэл никотинамид нь бидний биед хэрэгцээтэй, усанд уусдаг бодис болох В3 аминдэмийн нэг хэлбэр юм. Ниацинамид нь эсийг үр дүнтэй ажиллах эрч хүчээр хангаж, арьсны бат бөх чанарыг сайжруулж, арьсны төрөлхийн хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, коллагены нийлэгжилтийг идэвхжүүлж, үрчлээстэй тэмцдэг.

Чухам энэхүү идэвхт орцуудын иж бүрдэл нь NovAge Skinergise арчилгааг онцгой  болгодог юм: тэрээр үр дүнтэй үйлчилгээ үзүүлж, арьсны ерөнхий төлөв байдлыг таныг нойрсож байх зуур ч сайжруулдаг. Үндсэн арчилгаа, жишээлбэл, ердийн тос нь зөвхөн чийгийг өгдөг бол, харин NovAge Skinergise цувралын  тос нь өдрийн цагаар арьсыг хамгаалж шөнийн цагаар, нөхөн төлжих нөлөө үзүүлж, хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдтэй тэмцэж, арьсыг эрч хүчээр дүүргэдэг.

Зурвас: