Вэлнэсийн цагаан толгой

Бидний бие махбод аминдэмүүд, эрдэс бодисууд ба ханаагүй тосны хүчлүүд боловсруулдаггүй тул бид тэднийг хоол хүнснээс авах ёстой. Харин аминдэмүүд, эрдэс бодисууд болон тосны хүчлүүд яг юунд ач тустайг энэ хэсгээс олж мэдээрэй.

АМИНДЭМҮҮДИЙН ХӨТӨЧ

А аминдэм А аминдэм нь арьс, хараа, дархлааны системийн үйл ажиллагаа ба өсөлтөд зайлшгүй хэрэгтэй. Жимс ба ногоонд их хэмжээгээр агуулагддаг улаан пигмент болох бета-каротинийг бидний бие махбод А аминдэм болгон боловсруулж өөрийн хэрэгцээнд тохирсон хэмжээг нь шингээж үлдсэнийг нь гадагшлуулдаг тул А аминдэмийн тунг хэтрүүлнэ хэмээн санаа зовох хэрэггүй.
Юу идэх хэрэгтэй вэ: Навчит ногоо, лууван, чангаанз, сүүн бүтээгдэхүүн, өндөг ба загас.

B аминдэм В аминдэм нь 8 төрөл байдаг. Тэд бодисын солилцоо, мэдрэлийн болон булчингийн систем, эд эсийн хуваалтыг хариуцдаг. В аминдэм нь боловсруулалтын явцад устдаг тул ихэнхдээ бэлэн бүтээгдэхүүнээр хооллодог хүмүүс В аминдэмийн дутагдалтай байдаг.
Юу идэх хэрэгтэй вэ: Түүхий ногоо, жимс, самар, бүхэл үрийн бүтээгдэхүүн (жишээ нь: бор будаа эсвэл бүхэл үрийн гурил), өндөг, мах ба загас.

Азбука ВэлнесC аминдэм Тус аминдэм нь хүчирхэг антиоксидант шинж чанартай ба холбоос эдийн коллагены нийлэгжилтэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс арьс, шүд, яс ба судасны эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй. Мөн С аминдэм нь бие махбодод хоол хүнснээс төмөр авахад тусалдаг.
Юу идэх хэрэгтэй вэ: Жимс, жимсгэнэ, ногоо ба хөрсөнд ургадаг ногоо. 

D аминдэм D аминдэмийн хамгийн чухал эх үүсвэр бол нарны туяа юм. Наранд хагас цаг байх 10 аяга сүүтэй тэнцэнэ гэсэн яриа зүгээр ч нэг түгээмэл байдаггүй юм. D аминдэм нь кальцийн боловсруулалт, дархлаа ба булчингийн системийн зүй ёсны үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй. D аминдэмийн дутагдал ясны системийн өвчин үүсэхэд хүргэдэг тул та тус аминдэмийн дутагдалд орохгүй байхад онцгой анхаарлаа хандуулаарай.
Юу идэх хэрэгтэй вэ: Тослог загас ба өндөгний шар.

E аминдэм Эд эсийг чөлөөт радикалуудын сөрөг нөлөөнөөс хамгаалагч антиоксидант. С аминдэмтэй хамт хэрэглэсэн нөхцөлд үр нөлөө нь дээд цэгт хүрдэг.
Юу идэх хэрэгтэй вэ: Самар, шош, өндөг, ногоон навчит салаат ба үр тариа.

K аминдэм К аминдэм нь цусны бүлэгнэлт болон ясны эдийн нөхөн сэргээлтэд ач тустай. Хэдийгээр шулуун гэдсэнд байдаг нянгууд К аминдэмийг боловсруулдаг ч хоол хүнснээс ч мөн авах шаардлагатай байдаг.
Юу идэх хэрэгтэй вэ: Ногоон ногоо (брокколи, бууцай, брюксель байцаа).

 

ЭРДЭС БОДИСЫН ХӨТӨЧ

Кальц нь яс ба шүдний эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй. Тэр булчингийн болон мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа, мөн цусны бүлэгнэлтэд ач тустай.
Юу идэх хэрэгтэй вэ: Ногоон ногоо, буйлс, шош, жимс ба сүүн бүтээгдэхүүн

Магни нь бие махбодын 300 гаруй төрлийн бодисын солилцооны үйл явцад оролцдог, үүнд эрч хүчний боловсруулалт, зүрх судасны болон булчингийн системийн үйл ажиллагаа орно. Магнийн дутагдал бол маш түгээмэл тулгардаг асуудал юм.
Юу идэх хэрэгтэй вэ: Ногоон ногоо, самар (кешью самар ба буйлс), үр ба бүхэл үр.

Селен нь бидний бие махбодыг чөлөөт радикалуудын сөнөөгч үр нөлөөнөөс хамгаалагч антиоксидант энзимийн нийлэгжилтэд оролцдог. Селений дутагдал дархлааны системийг сулрах ба зүрхтэй холбоотой асуудал үүсэхэд хүргэдэг.
Юу идэх хэрэгтэй вэ: Бүхэл үр, самар, мөөг ба загас.

Цайр дархлааны системийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй. Энэхүү бодис нь бидний бие махбодод шархаа эдгээхэд, нүүрс усыг задлахад, арьсны эрүүл мэндийг дэмжихэд, мөн харах, үнэрлэх ба амтлаг мэдрэмжийн үйл явцад оролцдог.
Юу идэх хэрэгтэй вэ: Үр (гүнжид, наранцэцэг ба хулуу), самар, мах, сэвэг зарам ба мөөг.

Йод – энэ бол бие махбодын бодисын солилцоо, хөгжил ба үржлийн системийн хэвийн ажиллагааг зохицуулагч бамбай булчирхайн ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй элемент юм. Йодын дутагдал сэтгэцийн эмгэг үүсгэж болзошгүй.
Юу идэх хэрэгтэй вэ: давс, далайн замаг, далайн бүтээгдэхүүн, шош, төмс, сүүн бүтээгдэхүүн ба өндөг.

Зэс төв мэдрэлийн систем, эрч хүчний нийлэгжилт ба меланины боловсруулалтад зайлшгүй хэрэгтэй. Мөн тус бодист нь коллаген ба эластины боловсруулалтад оролцож, холбоос эдийн төлөв байдлыг хариуцдаг.
Юу идэх хэрэгтэй вэ: Шош, самар, үр, бүхэл үр ба мөөг.

Төмөр нь бие махбодод хүчилтөрөгчийг түгээгч цусны улаан эдийн бүрдүүлэлтэд зайлшгүй хэрэгтэй. Төмрийн дутагдал нь цус багадалт үүсгэх эрсдэлтэй.
Юу идэх хэрэгтэй вэ: Сэвэг зарам, шош, гүзээлзгэнэ ба улаан мах.


ТОСНЫ ХҮЧЛҮҮД
Омега-3 бидний бие махбод зөвхөн аминдэм бус Омега-3 тосны хүчлүүдийг ч мөн боловсруулж чаддаггүй тул энэхүү бодисыг хоол хүнс эсвэл нэмэлт тэжээлээс авах хэрэгтэй. Омега-3 нь үрэвслийн эсрэг үр нөлөөтэй, мөн зүрх судасны өвчин, хавдар ба үе мөчний өвчний эрсдлийг буруулдаг. Омега-3 нь хараа ба тархины үйл ажиллагааг дэмждэг.
Юу идэх хэрэгтэй вэ: Тослог загас (хамар амар загас, хулд загас ба яргай загас), маалингын үр, хушга, Омега-3 агуулсан хүнсний нэмэлт тэжээл.

Зурвас: Зураг: Shutterstock