Үнэртэн гэж юу вэ?

Үнэртний ертөнц онцгой үг хэллэгээр дүүрэн байдаг. Танд үнэртний хайрцаг дээрх бичгийг уншаад гайхах үе байсан уу? Хэрвээ “үнэрт усыг” “үнэртэй уснаас” юугаараа ялгаатай байдгийг мэдэхгүй байгаа бол бүү санаа зов, бид танд туслах болно!

ҮНЭРТНИЙ ТӨРӨЛ

Одеколон: Eau de cologne (Франц үгнээс гаралтай) нь 3% үнэрт ус агуулсан уусмалаар хийгдсэн хамгийн хөнгөн үнэртэн юм. 

Eau de Toilette буюу үнэртэй ус: 3-8% үнэрт усны агууламжтай үнэртэй усыг хавар ба зун хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг. Үнэртэй ус нь түргэн арилдаг сэргээгч үнэртэй байдаг.

Eau de Parfum буюу үнэрт ус: Үнэрт ус нь дээд, дунд (зүрхэн) ба суурь үнэртэй байдаг. Үс ба бие уруу шүршихэд тохиромжтой (зөөлөн, онцгой арчилгаа шаардлагатай материалд шүршихээс зайлсхийх хэрэгтэй) тэрээр үнэртний арай хөнгөн хувилбар юм.

Parfum буюу сүрчиг: Сүрчиг нь үнэрт усны хамгийн өндөр агууламжтай байдаг. Түүний дээд, дунд ба суурь аялгуу нь тогтоц сайтай байдаг ба үнэр нь өөрчлөгддөг. Үнэртнүүд дотроос хамгийн хүчтэйг нь нимгэн арьстай, судасны цохилттой хэсгүүдэд түрхдэг.

ҮНЭРИЙН ТӨРЛҮҮД

Хэмнэл: Хэд хэдэн төрлийн аялгуу эсвэл орцоос бүрдсэн үнэр.

Дээд аялгуу: Аливаа үнэртнийг бид үнэрлэхдээ хамгийн түрүүнд дээд аялгууг нь үнэрлэдэг. Дээд аялгуу нь түргэн ууршдаг хүчтэй үнэртэй байдаг.

Дунд буюу зүрхэн аялгуу: Дунд буюу зүрхэн аялгуу нь суурь ба дээд аялгуудын хооронд үнэртэнэ. Ерөнхийдөө сарнай эсвэл лаванда гэх мэт цэцгийн, ургамлын үнэртэй байдаг.

Суурь аялгуу: Энэхүү аялгуу нь үнэртний хамгийн хүчтэй орцуудаас бүрддэг. Суурь ба дунд аялгуу нь аливаа үнэртний үндсэн үнэрийг бий болгодог ч, суурь аялгуу нь үнэртнийг түрхсэнээс 30 минутын дараа үнэртэх тохиолдол ч мөн байдаг. Алдартай суурь аялгуудын нэг бол заар юм.


 

ҮНЭРТНИЙ АНГИЛЛУУД

Цэцэгсийн: Цэцгийн цоморлог адил үнэртдэг үнэртэн. Цэцгийн ангилалд жүржийн цэцэг, цээнэ цэцэг, нероли ба фрезия цэцэгс хамаардаг. Эсвэл сарнай гэх мэт цорын ганц онцгой цэцгийн үнэртэй байх тохиолдол ч мөн байдаг.

Бид санал болгож байна:
My Naked Truth үнэртэй ус 

Жимсний: Бөөрөлзгөнөөс алим хүртэл, грэйпфрутээс нимбэг хүртэл, жимсний үнэр нь сэргэг бөгөөд эмэгтэйлэг байдаг.

Бид санал болгож байна:
Pretty Swan үнэртэй ус 

Дорнын: Дорнын үнэртний ангиллын суурь үнэр бол хув юм. Амтат ба дулаан үнэртэй хув нь сүрчигийн ертөнцийн хамгийн эртний үнэрүүдийн нэг юм. Дорнын үнэртэй үнэртнүүдэд Тонка шош ба ванил өргөнөөр хэрэглэгддэг.

Бид санал болгож байна:
Amber Elixir үнэрт ус

Ааглаг/модны: Дулаан салхи мэт бүчих ааглаг үнэртэн тамхи, шанц, зандан мод, хушны мод эсвэл цагаан гаа гэх мэт үнэрийг агуулдаг. Модны үнэртэй эсвэл ааглаг одеколонд пачули өргөнөөр хэрэглэгддэг.

Бид санал болгож байна:
So Fever Her үнэрт ус

Зурвас: Зураг: Oriflame