Юу вэ? Орифлэймийн патентласан тус идэвхт орц нь үр тарианы өсгөвөр, самар ба үрд агуулагддаг аспарагины хүчлийн үүсмэл юм.
Ямар үр нөлөөтэй вэ? Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын дүнгээр AspartoLift орцын арьсны уян хатан чанарыг сэргээх үр нөлөө нь батлагдсан. Тэр эсийн коллаген болон эластин уургийн боловсруулалтыг идэвхжүүлдэг ба үр дүнд нь үрчлээ багасаж, арьс илүү чанга бөгөөд уян хатан болдог.
Хэрэглэх заалт: Нүүрний хэлбэр алдагдах ба үрчлээ үүсэхэд.
Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг: NovAge Ultimate Lift арьсыг чангаруулах үр нөлөөтэй иж бүрэн арчилгаа
....................................................................................
КОФЕИНЮ вэ? Байгалийн гаралтай идэвхжүүлэгч.
Ямар үр нөлөөтэй вэ? Бие махбодын шингэний эргэлтийг түргэсгэж доод зовхины хаванг арилгахад тусална. Арьсыг чангаруулна.
Хэрэглэх заалт: Алжаасан төрхтэй харагдах, доод зовхи хавагнах.
Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг: NovAge True Perfection нүдний орчмын арьсыг өө сэвгүй болгох үйлчилгээтэй тос
....................................................................................
ГЕНИСТЕИН СОИ
Юу вэ? Буурцгийн үрд агуулагддаг хөгшрөлтийн эсрэг нэгдэл.
Ямар үр нөлөөтэй вэ? Генийн түвшинд үйлчилж арьсны залуу төлөвийг сэргээнэ. Хуурайшилттай тэмцэнэ, эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлнэ, арьсыг чангаруулна.
Хэрэглэх заалт: Ахимаг насны гундаж буй арьсанд хэрэглэнэ.
Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг: Time Reversing SkinGenist цуврал бүтээгдэхүүн
.....................................................................................
ГЛИКОЛИЙН ХҮЧИЛЮу вэ? Ургамлын байгалиасаа боловсруулдаг Альфа гидрокси хүчил (АНА).
Ямар үр нөлөөтэй вэ? Арьсны дээд давхаргыг гуужуулан үхэжсэн эдийн эс хоорондын холбоосыг салгаж залуу эсийг идэвхжүүлэн арьсыг гэрэлтүүлнэ.
Хэрэглэх заалт: Царай өнгөө алдаж гундсан.
Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг: NovAge True Perfection арьсыг шинэчилж өө сэвгүй болгох үйлчилгээтэй шөнийн тос-бальзам, NovAge Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй нүүрний бэлдмэл.
....................................................................................
LINGON 50:50
Юу вэ? Шведийн алирс жимс болон навчны хандыг 50:50 хэмжээтэй агуулсан Орифлэймийн боловсруулсан тус орц нь арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.
Ямар үр нөлөөтэй вэ? Антиоксидант шинж чанартай, арьсны хамгаалах чадварыг сайжруулна, арьсыг хорт бодисоос ангижруулж ДНХ-г исэлдэх үйл явцын стрессээс хамгаална.
Хэрэглэх заалт: Бүх төрлийн арьсанд тохиромжтой
Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг: Optimals цувралын бүтээгдэхүүнүүд
....................................................................................
УРГАМЛЫН ЭСИЙН ӨСГӨВРИЙН ХАНД
Юу вэ? Чэсэнцэрийн овгийн ургамлын эсийн өсгөврийн ханд. Ургамлын эсийн өсгөврийн ханд арьсны бүтэц болон уян хатан чанарыг дэмжихэд шаардлагатай коллаген ба эластины уургийг агуулдаг. Мөн трипептид иж бүрдэл агуулдаг.
Ямар үр нөлөөтэй вэ? Ургамлын эсийн өсгөврийн ханд нь коллагеныг устахаас хамгаалж эсийн өөрийн коллагены нийлэгжилтийг идэвхжүүлдэг тул үрчлээ дотроосоо түлхэгдэж тэнийдэг.
Хэрэглэх заалт: Анхны үрчлээ үүссэн, арьс хөгшрөлтийн шинж тэмдэгтэй арьсанд.
Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг: NovAge Ecollagen багц арчилгааны иж бүрдэл.
....................................................................................
ТОРГОН МОДНЫ ХАНД
Юу вэ? Торгон модны цэцгээс гаргаж авдаг хүчирхэг орц.
Ямар үр нөлөөтэй вэ? Арьсыг эсийн түвшинд гүн цэвэрлэнэ, арьсны өнгө болон бүтцийг жигд болгоно, арьсыг гэрэлтүүлнэ.
Хэрэглэх заалт: Арьс хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдэд.
Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг: NovAge True Perfection багц арчилгааны иж бүрдэл.
....................................................................................
ХУРГАН ЧИХ УРГАМЛЫН ХАНД
Юу вэ? Канадын хурган чих ургамлын ханд.
Ямар үр нөлөөтэй вэ? Тирозиназ (меланины боловсруулалтыг идэвхжүүлэгч фермент) бодисын боловсруулалтыг дарангуйлж нөсөө толбо үүсэхээс сэргийлнэ.
Хэрэглэх заалт: Жигд бус өнгийн нөсөө толботой арьсанд.
Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг: Optimals Even Out цувралын бүтээгдэхүүнүүд
...........................................................................................................................................
ЦАЙНЫ МОДНЫ ТОС
Юу вэ? Цайны модны навч болон соёоноос гаргаж авдаг байгалийн гаралтай дээд зэргийн чанартай орц.
Ямар үр нөлөөтэй вэ? Нянгийн эсрэг ба тайвшруулах шинж чанартай тул батга ба үрэвслийн эмчилгээнд хэрэглэгддэг. Арьсанд чийгийг хадгалахад тусалж арьсны төрөлхийн чийгийн түвшинг хэвийн хэмжээнд байлгана.
Хэрэглэх заалт: Насны онцлог болон бусад шалтгааны улмаас үүссэн үрэвсэлд.
Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг: Love Nature "Цайны мод" цувралын бүтээгдэхүүнүүд
.....................................................................................
ТРИПЕПТИД-ИЖ БҮРДЭЛ
Юу вэ? Орифлэймийн патентласан технологи нь коллагены боловсруулалтыг идэвхжүүлдэг. Байгалийн гаралтай пептидээс бүрддэг ба үрчлээг багасгах үйлчилгээтэй.
Ямар үр нөлөөтэй вэ? Арьсны төрөлхийн коллагены боловсруулалтыг идэвхжүүлэхийн тулд гурван төрлийн пептидийг ашигладаг: коллагены хэмжээг нэмэгдүүлэгч исгэгчээс гаргаж авдаг пептид, эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлэгч будаанаас гаргаж авдаг пептид, эсийг хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс хамгаалагч буудайн пептид. Энэхүү гурван пептид нь хамтдаа үрчлээний эсрэг өндөр үр нөлөө үзүүлж арьсыг залуу харагдуулна.
Хэрэглэх заалт: Үрчлээ ба арьс хөгшрөлтийн бусад шинж тэмдэг илэрсэн арьсанд.
Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг: NovAge Ecollagen багц арчилгааны иж бүрдэл.