Эрдэс бодист нүүр будалтын бүтээгдэхүүний тухай бодит мэдээлэл

Хэдэн жилийн өмнөөс эхлэн эрдэс бодист суурьтай нүүр будалтын бүтээгдэхүүнүүд өргөнөөр хэрэглэгдэж эхэлсэн. Зах зээл дээр бүх төрлийн арьсны асуудлыг шийднэ хэмээн сурталчлагдаж байсан энэхүү бүтээгдэхүүнийг сонирхох эмэгтэйчүүдийн тоо өдөр ирэх тусам өссөөр эцэст нь дээд цэгтээ хүрээд байна (бусад чиг хандлагатай адил). Өнөөдөр энэ нь гоо сайхны лангуун дээрх гол бүтээгдэхүүн болсон ч олон хүмүүс өдийг хүртэл “эрдэс бодист суурьтай” гэдэг нь бодит байдал дээр юу гэсэн үг болохыг мэдэхүй байсаар байна. Үүнийг бид танд тайлбарлая.

ЭРДЭС БОДИСТ СУУРЬТАЙ НҮҮР БУДАЛТЫН БҮТЭЭГДЭХҮҮН “ЭНГИЙН” НҮҮР БУДАЛТЫН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?Товчхон тайлбарлавал: эрдэс бодист нүүр будалтын бүтээгдэхүүний боловсруулалтад газар дэлхийгээс авсан орцыг ашигладаг. Нүүр будалтын бүтээгдэхүүний ангилал бүрд энэ төрлийн бүтээгдэхүүн байдаг. Энэ төрлийн бүтээгдэхүүн будагч бодис, тос агуулдаггүй ч эрдэмтэн Рэйчэл Маллоны үзэж байгаагаар “компаниуд эрдэс бодист суурьтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өөр өөр арга барил хэрэглэдэг” байна. Шингэн суурьтай бүтээгдэхүүнүүд нь ихэнхдээ арьсанд эерэг үр нөлөөтэй чийгшүүлэгч, антиоксидант ба аминдэмээр баяжуулсан байдаг.

ОН ЖИЛҮҮДИЙН ЯВЦАД ЭРДЭС БОДИСТ СУУРЬТАЙ НҮҮР БУДАЛТЫН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?
Эрдэс бодист нүүр будалтын бүтээгдэхүүн нь шинэлэг зүйл биш юм. Домогт Клеопатра хатан нүдээ Kohl бодисоор буддаг байсан ба тэрээр эрдэс бодист нүүр будалтын хэрэгслийн анхны хэрэглэгчдийн нэг юм. Харин өнөөдөр орчин үеийн хэрэглэгчдийн санал хүсэлд нийцүүлэхийн тулд энэхүү бүтээгдэхүүний найрлагад шинэ орц ба эрдэс бодисыг нэмэх болсон.

ОРЦ НАЙРЛАГЫГ ХАРАХДАА БИД ЯМАР ЭРДЭС БОДИСЫГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?

Эрдэс бодист суурьтай гоо сайхны бүтээгдэхүүн нь ихэнхдээ нунтагласан төмрийн исэл ба титан диоксид агуулдаг. Giordani Gold тогтоц сайтай эрдэс бодист суурь шингэн энгэсгийн хувьд Орифлэйм Сицил дахь Этна уулын эрдэс бодисыг ашигласан. Маллоны хэлж байгаагаар “Эдгээр галт уулын эрдэс бодис нь арьсыг эрчимтэй тэжээлээр хангаж илүү нягт ба чийглэг болгодог тул цаг хугацааны явцад арьсны байдлыг мэдэгдэхүйц сайжруулахад тусалдаг” байна.

ЭРДЭС БОДИСТ НҮҮР БУДАЛТЫН БҮТЭЭГДЭХҮҮНД СУЛ ТАЛ БИЙ ЮУ?
Аливаа бүтээгдэхүүнүүдтэй адил энэ бол хувь хүний сонголт юм. Та зөвхөн өөрийн арьсны хэрэгцээнээс хамаарч арчилгаа ба нүүр будалтын бүтээгдэхүүнээ сонгох ёстой.

ЭРДЭС БОДИСТ НҮҮР БУДАЛТЫН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД SPF АГУУЛДАГ УУ?

Энэ төрлийн нүүр будалтын бүтээгдэхүүнд агуулагддаг титан диоксид ба цайрын исэл нь байгалийн гаралтай нарнаас хамгаалагч байдаг ч, та тухайн бүтээгдэхүүнд SPF байгаа эсэхийг харах хэрэгтэй.

ЭРДЭС БОДИСТ ШИНГЭН СУУРЬ ЭНГЭСЭГ ЭНГИЙН СУУРЬ ЭНГЭСЭГТЭЙ АДИЛ БҮРХҮҮЛ ҮҮСГЭХ ҮҮ?

Бүх нүүр будалтын бүтээгдэхүүнтэй адил энэ нь бүтээгдэхүүнээс хамаардаг. Орифлэймийн гоёлын гоо сайхны салбар хариуцсан захирал ба алдартнуудын мэргэжлийн нүүр хувиргагч Йонас Врамэлийн үзэж байгаагаар эрдэс бодист нүүр будалтын бүтээгдэхүүн арьсны төрөл бүрд тохирдог. Мөн тэрээр нүүрэндээ сорив эсвэл нөсөө толбо ихтэй эмэгтэйчүүдэд эрдэс бодист суурь шингэн энгэсгийг зориулалтын багсаар тойрог хэлбэрээр хөнгөн цохиж түрхэх хэрэгтэйг анхааруулсан юм. Харин бага зэрэг үрэвсэлтэй, цочромтгой арьсанд Врамэл эрдэс бодист суурь шингэн энгэсэг хамгийн тохиромжтой болохыг сануулсан юм.

Зурвас: Зураг: Oriflame