Дасгал хөдөлгөөнийхөө нөлөөг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Заримдаа дасгал хийх гээд өөрийгөө хүчлээд ч амжилтгүй болох үе байдаг. Өнөөдөр хэт их ядарсан байна, маргааш л болоё гэж бодогддог. Бид чамайг ойлгож байна, ийм үе бидэнд ч бас бий. Хаанаас урам зориг авах вэ? Чамд найзын чинь тусламж хэрэгтэй!

ХҮЧИН ЧАРМАЙЛТАА НЭГТГЭЭРЭЙ
Шинэ амьдрал эхлүүлэхэд хамтрагчтай болох хэрэгтэй. Чамайг идэвхжүүлэх, сэргээх, өөрт нь ч бас адил зүйл хэрэгтэй байгаа нэгнийг олоорой. Хамтдаа үргэлж илүү хялбар бас хөгжилтэй байдаг!

ДАСГАЛЫН ХАМТРАГЧТАЙ БОЛООРОЙ
Хамтдаа дасгал хөдөлгөөн хийх нь маш олон давуу талтай. Тиймээс өглөө хамтдаа 5км гүйх, кроссфитэд явах эсвэл усан санд сэлэх нэгний олох нь хамгийн эхний зорилго юм. чиний хамтрагч чамайг тухтай бүсээс гаргаж үргэлж идэвхжүүлэх ёстой. Хэрвээ чи өөрөө тасралтгүй фитнесээр хичээллэдэг ч уйдаад байгаа бол идэвхжүүлэлт хэрэгтэй нэгнийг олоод түүнтэй тулж ажиллаарай. Хамтдаа дасгал хийх, хэн нэгнийг амжилтад хүргэх мэдрэмж чамд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Дасгалын хамтрагчаа хаанаас олох вэ? Найзууд, хамаатнууд, танилууд, хамтран ажиллагсдаасаа асуугаарай. Фитнес клуб дээрх хүмүүсээсээ ч бас асуугаарай, магадгүй тэдэн ч бас идэвхжүүлэлт хэрэгтэй байж мэднэ. . 

ТӨЛӨВЛӨГӨӨ БА ЗОРИЛГОО ЯРИЛЦААРАЙ
Та хоёр хамтдаа фитнест явах болсонд баяр хүргэе! Одоо дасгалын төлөвлөгөөгөө гаргаж зорилго болон хэдэн өдөр хичээллээхээ тодорхойлох цаг ирлээ. 

1. Хамтын ба хувийн зорилгоо олоод гүйцэтгэх хугацаагаа тодорхойлоорой. Зорилгууд хүрэхэд хэцүү байж болох ч энэ нь бүр ч сонирхолтой болгоно. Хоорондоо эсвэл өөртэйгөө өөрсөлдөөд, нэгэндээ дэмжлэг болоорой. 
2. Ганцаарчилсан дасгалжуулалт үнэтэй байдаг ч, төлбөрийг хувааж төлөөд хувийн дасгалжуулагчтай болж болно. 
3. Мөрөөдлийн зүйлээ худалдан авах, Европ руу аялах эсвэл ямар нэгэн чухал арга хэмжээнд оролцох – өөртөө мөрөөдлийнхөө зорилгыг тавьж түүнээсээ урам аваарай. Амжилтын үр дүнгээ тэмдэглэж, алдаанаасаа сургамж авч, хамгийн гол нь тууштай байгаарай. Чи амжилтад хүрэх нь гарцаагүй!

Зурвас: Зураг: Getty Images