АНА ба ВНА: арьс арчилгааны салбарын шинэ үг хэллэг

Нүүр ба үсний BB, CC ба EE тоснууд саяхнаас л бидний амьдралд орж ирсэн билээ. Харин одоо эдгээр товч нэрүүдийг утгыг олж мэдэцгэе!

AHA ба BHA-ХҮЧЛҮҮД – ЭНЭ ЮУ ВЭ?
AHA (альфа гидрокси хүчлүүд) ба BHA (бета гидрокси хүчлүүд) нь химийн гаралтай гуужуулагчид юм. Өөрөөр хэлбэл эдгээр хүчил нь арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж арьсыг илүү зөөлөн болгодог юм. Тэд арьсыг хөгшрөлтөөс хамгаалдаг, хэт ягаан туяаны улмаас гэмтсэн арьсыг нөхөн сэргээдэг, нүүрэн дээрх хар батга ба бусад батгаас ангижрахад тусалдаг. AHA ба BHA хүчлүүд нь илүү ширүүн/хүчтэй гуужуулагч болон тусгай төхөөрөмжөөр арьсыг механик аргаар цэвэрлэсэнтэй харьцуулбал арьсыг илүү зөөлөн гуужуулдаг. Энэхүү хоёр хүчил нь хамтдаа сэтгэл хөдлөлийн үрчлээг багасгаж арьсны уян хатан байдлыг дэмжигч коллагены нийлэгжилтийг идэвхжүүлдэг. 

AHA-ХҮЧЛҮҮД ХЭЗЭЭ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Чиний арьс нарны хэт ягаан туяаны улмаас гэмтсэн бол AHA хүчлүүд нь арьсны гэмтсэн дээд давхаргыг зөөлөн гуужуулна. Хэрвээ чи хэвийн эсвэл хуурай арьстай бол AHA-хүчлүүд чийгшүүлж зөөлрүүлнэ. Мөн тэд коллагены нийлэгжилтийг идэвхжүүлж арьс хөгшрөлтийн асуудлыг шийдэхэд тусалдаг. 


BHA-ХҮЧЛҮҮД ХЭЗЭЭ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Чи батга гарах хандлагатай эсвэл нүх сүв нь томорсон арьстай бол BHA-хүчлүүд тусална. Тэд зөвхөн арьсны дээд давхаргыг гуужуулаад зогсохгүй, нүх сүвэнд хуримтлагдсан илүүдэл тослогоос ангижруулдаг. BHA-хүчлүүд хуурайшуулах шинж чанартай тул хэвийн эсвэл тослог арьсанд тохирдог. Мөн тэд нянгийн ба үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. 

AHA ба BHA ХҮЧЛҮҮД ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮНД АГУУЛАГДДАГ ВЭ?
Бүтээгдэхүүний савлагаан дээр AHA ба BHA хүчил агуулсан эсэх тухай мэдээлэл бичихгүй тохиолдол байдаг. Гэхдээ чи орц найрлагыг анхааралтай уншвал салицилийн хүчил нэр харах байх. Салицилийн хүчил гэдэг нь батгын эмчилгээнд бага хэмжээтэй хэрэглэгддэг BHA-хүчил юм. Мөн батгын эсрэг хэрэглэгддэг гликолийн хүчил ба хуурай арьсыг чийгшүүлэгч сүүний хүчил нь AHA-хүчилд хамаардаг.

AHA ба BHA хүчлүүд нь гуужуулах шинж чанар нь зөвхөн гуужуулагчид агуулагддаг гэсэн үг биш юм. Эдгээр бодисуудын холимог нь Ecollagen үрчлээний эсрэг үйлчилгээтэй арьсыг толийлгогч бэлдмэлийн найрлагад агуулагддаг. Клиник сорилд хамрагдсан энэхүү бүтээгдэхүүн нь сэтгэл хөдлөлийн үрчлээг багасгаж коллагены боловсруулалтыг идэвхжүүлэн арьсыг гэрэлтүүлдэг. 


Зурвас: Зураг: Oriflame