Олон төрлийн аминдэм агуулсан арьс арчилгаа

Бидний арьс хүрээлэн буй орчны сөрөг нөлөө, стресс, нарны хэт ягаан туяа гэх мэт зүйлд тогтмол өртөж байдаг. Гэвч бид арчилгаандаа аминдэм болон антиоксидант нэмээд арьсаа эдгээр хүчин зүйлээс хамгаалах боломжтой.

ЗАЛУУЖУУЛАГЧ АМИНДЭМ
Чиний хэрэглэж буй арьс хөгшрөлтийн бүтээгдэхүүний савлагаан дээр А аминдэмийг «Ретинол» гэж нэрлэсэн байгаа. . 
Чиний хэрэглэж буй арьс хөгшрөлтийн бүтээгдэхүүний савлагаан дээр А аминдэмийг “Ретинол” Энэ бол хүчирхэг антиоксидант ба чөлөөт радикалуудын сөрөг нөлөөнөөс хамгаалж арьсны эсийн залуу төлөвийг дэмжигч эсийн бүрхэвчийн бүтцийн чухал бүрэлдэхүүн юм. 

А аминдэм агуулсан бүтээгдэхүүн: Love Nature хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй өдрийн тос


АРЬСЫГ ГЭРЭЛТҮҮЛЭГЧ АМИНДЭМ 
С аминдэм (аскорбины хүчил) – хүрээлэн буй орчны бохирдол болон нарны хэт ягаан туяаны улмаас үүсэх чөлөөт радикалын сөрөг нөлөөнөөс арьсыг хамгаалагч хүчирхэг антиоксидант. С аминдэм нь коллагены боловсруулалтыг идэвхжүүлж эд эсийг шинэчилдэг тул хөгшрөлтийн эсрэг арчилгааны чухал нэг бүрэлдэхүүн юм. Мөн С аминдэм нь тиросиназ буюу эсүүдэд агуулагддаг ферментийн боловсруулалтыг бууруулж меланины түвшинг нэмэгдүүлдэг – энэ л шалтгаанаар тус орц нь цайруулагч ба нөсөөжилттэй тэмцэгч бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг. Цорын ганц аминдэмийн хувьд маш олон давуу тал байгаа биз?

С аминдэм агуулсан бүтээгдэхүүн: Time Reversing нүүрний арьсыг нөхөн сэргээгч шөнийн бэлдмэл

НӨХӨН СЭРГЭЭГЧ АМИНДЭМ 
Е аминдэм (Токоферол) – нарны хэт ягаан туяаны улмаас үүссэн чөлөөт радикалуудын арьсанд үзүүлэх сөрөг нөлөөг багасгагч антиоксидант. Ингэхдээ энэхүү аминдэм нь нарны хэт ягаан туяаны эрч хүчийг өөртөө шингээн авч үрчлээ үүсгэх сөрөг нөлөөг нь саармагжуулдаг. Арьс хөгшрөлтөөс хамгаалах шинж чанараас гадна Е аминдэм нь арьсны эсүүдийн чийгийг хадгалах чадварыг нь хүчитгэнэ, мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул түлэгдэлт болон шарх сорвинд хэрэглэгддэг. 

Е аминдэм агуулсан бүтээгдэхүүн: Tender Care тусгай зөөлрүүлэгч тос

АРЬС УЛАЙЛТЫН ЭСРЭГ АМИНДЭМ
В3 аминдэм (ниацин эсвэл ниацинамид) нь арьсны дээд давхаргын эс хоорондын холбоос эд болох керамидын нийлэгжилтийг идэвхжүүлдэг. Энэ нь арьсны хамгаалах чадвар нэмэгдэж чийглэг байдлаа хадгалахаас гадна хорт бодисуудаа гадагшлуулна гэсэн үг юм. Энэ бүхний үр дүнд арьс залуу хэвээр үлддэг байна. Түүнээс гадна В3 аминдэм нь үрэвслийн эсрэг шинж чанартай тул батгын эмчилгээнд ч мөн хэрэглэгддэг. В аминдэм нь эсийн бүрхэвч хальсны бүтцийн бүрэлдэхүүн тул батга болон үрэвслийн улмаас үүссэн улайлтыг үр дүнтэй эмчилдэг. 

В аминдэм агуулсан бүтээгдэхүүн: Essentials чийгшүүлэгч өдрийн тос

 



Зурвас: Зураг: Shutterstock