Мөнхийн залуу: хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдтэй тэмцэе

Дутуу нойр, буруу хооллолт, кофены хэт их хэрэглээ – эдгээр буруу зуршлууд арьсанд тань сөргөөр нөлөөлөх цаг хэзээ нэгэн цагт ирэх болно. Эдгээр нь залуу насанд гардаг батга биш, харин хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүд юм: сэтгэл хөдлөлийн үрчлээс, гундсан арьс ба нүх сүв томорсон. Бид үүгээр үүнтэй хэрхэн үр дүнтэй тэмцэх талаар тайлбарлаж байна.

ХӨГШРӨЛТИЙН ШИНЖ ТЭМДЭГ: АРЬС ЧИЙГЭЭ АЛДАХ 
Шийдэл:
Бэлгийн бойжилт эхэлсний дараагаар эмэгтэй хүний бие арьсыг хуурайшуулж болзошгүй прогестерон хэмээх дааврыг ялгаруулж эхэлдэг. Тиймээс арьсаа аль болох эртнээс эхлэн чийгшүүлж байх нь маш чухал юм. Энэ бол арьс хөгшрөлтийн шинж тэмдгээс урьдчилан сэргийлэх шилдэг арга юм. Амин хүчил, антиоксидант, эрдэс бодис ба аминдэм агуулсан чийгшүүлэгч өдрийн тос нь дээрх шинж тэмдэгтэй тэмцэнэ. Жишээ нь, ургамлын эсийн өсгөвөр агуулсан True Perfection өдрийн тос нь арьсыг сэргэг, гэрэлтсэн харагдуулна. 

ХӨГШРӨЛТИЙН ШИНЖ ТЭМДЭГ: ДООД ЗОВХИНЫ УУТАНЦАР 

Шийдэл: Хэрэв чи үдэшлэгт явж өглөө болтол бүжиглэх дуртай, шорвог хоол иддэг ба хангалттай хэмжээний ус уудаггүй бол чиний доод зовхи хавантах магадлал тун өндөр юм. Энэ асуудлаас сэргийлэхэд чамд кофеин агуулсан зовхины тос тусална. Энэ зовхины тос нь зовхийг чангаруулах үр нөлөөтэй юм. Үүнээс гадна нүдний орчмын зөөлөн арьс хамгийн түрүүнд үрчлээтэх хандлагатай байдаг тул энэхүү тос нь энэ орчмын арьсыг хамгаалж арьс хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдийг үгүй хийнэ. Бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж бөмбөлгөн түрхэгчээр нь сэрүүцүүлэх иллэг хийвэл үр нөлөө нь улам нэмэгдэнэ. 





ХӨГШРӨЛТИЙН ШИНЖ ТЭМДЭГ: ЖИГД БУС АРЬС
Шийдэл:
Чиний арьс жигд бус өнгөтэй болж, нүх сүв нь томорч, гундаж байна уу? Энэ нь стресс болон дутуу нойрны нөлөөнөөс үүдсэн кортизол дааврын үр дүн юм. Энэхүү даавар нь арьсанд үрэвсэл болон янз бүрийн гажиг үүсгэж, биеийн нөхөн төлжих чадварыг саармагжуулдаг. Хэрвээ чи дутуу нойртой явдаг бол наснаасаа овортой харагдах нь аргагүй юм. Хамгийн багадаа 8 цаг унтах гоо сайхны алтан дүрмийг мөрдөөрэй!

Хэрвээ таны арьс маш ихээр нөсөөтөж байгаа нь дааврын өөрчлөлт болон нарны хорт туяанаас үүдэж байгаа бол С аминдэм эсвэл гидрохинон агуулсан бүтээгдэхүүн танд тус болно. Мөн мэдээж SPF агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэж заншаарай.


ХӨГШРӨЛТИЙН ШИНЖ ТЭМДЭГ: ГУНДСАН АРЬС
Шийдэл:
Арьсаа гуужуулах цаг ирлээ! Арьс цэвэрлэгч төхөөрөмж (жишээ нь, SkinPro) нь таны арьсан дээрх үхэжсэн эд эсийг цэвэрлэдэг бол гликолийн хүчил агуулсан бүтээгдэхүүн нь (жишээ нь, True Perfection шөнийн тос) нь арьсны эд эсийг нөхөн төлжих үйл явцыг нэмэгдүүлнэ, харин сүүний ба салицилийн хүчил нь арьсны өө сэвээс ангижрахад тусална.

Антиоксидант илүүднэ гэж байхгүй! Арьсыг чинь хангалттай хэмжээний антиоксидантаар хангах бүтээгдэхүүн бол бэлдмэл юм. Персийн торгон модны ханд нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь эсийн түвшинд үйлчилж арьсыг чийгшүүлж, хөгшрөлттэй тэмцэнэ. True Perfection арьсыг өө сэвгүй болгох хормын үйлчилгээтэй бэлдмэл нь клиник сорилоор батлагдсан үр нөлөөтэй ба арьсыг 95% хүртэл гэрэлтүүлнэ! 


ХӨГШРӨЛТИЙН ШИНЖ ТЭМДЭГ: ҮРЧЛЭЭ
Шийдэл:
Чи хэт их элсэн чихэр хэрэглэж байна уу? Хэрэглээгээ хянаад үзээрэй: чи өдөр хамгийн ихдээ 6 ба түүнээс доош цайны халбага элсэн чихэр хэрэглэж болно. Элсэн чихэр нь үрэвсүүлэх, коллаген ба эластины боловсруулалтыг бууруулах шинж чанартай ба энэ бүгд үрчлээ үүсэхэд хүргэдэг. Зөв хооллолт нь арьсаа зөв арчлахтай адил маш чухал!

Хүчирхэг антиоксидант астаксантин  нь  коллагены боловсруулалтыг дэмжиж, үрчлээг багасгаж, арьсыг чийгшүүлж, залуу төрхтэй харагдахад чамд тусална. Энэ бүгд астаксантиныг хоол хүнсэндээ нэмэх хангалттай шалтгаан биш гэж үү?







Зурвас: Зураг: Shutterstock