Нууц орц
Та эртнээс арьс арчилгааны мэргэжилтэн болсон мэт санагддаг уу? Арьсны иж бүрэн арчилгааг сонгож, нүүрний маск тавьж, SPF нарны хамгаалалтгүй наранд гардаггүй байх. Бусдын атаархлыг төрүүлэм дээд зэргийн гэрэлтсэн арьстай болохоос таныг холдуулаад байгаа ганц алхам нь бүүдгэр өдрүүдэд нарны хамгаалалтын бүтээгдэхүүн хэрэглэхгүй байгаа нь л бололтой. Тэнгэр үүлээр битүү хучигдсан байсан ч хамаагүй шүү!
Арьсыг тань хамгаалах бамбай
Нарны хэт ягаан туяа нь үүлний цаанаас ч арьсанд нэвтэрч арьсны эрт хөгшрөлтийн гол шалтгаан нь болдог. Та цэцэрлэгт хүрээлэнд томоохон модны сүүдэрт дуртай номынхоо хуудсыг эргүүлэн сууж байсан ч арьсаа нөсөөжилт, илүү гүн үрчлээ, бүр нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй нөсөө толбоноос ч хамгаалж чадахгүй. Тиймээс SPF нарны хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэхээ хэзээ ч бүү мартаарай!
Гоо сайхны үндэс
Нарны хамгаалалттай бүтээгдэхүүнээс болж илүүдэл тослог гялгар үүсэх, шингэн энгэсэг жигд бус, тогтоц муутай байх зэрэг асуудал нь хэдийн өнгөрсөнд үлджээ. Орчин үеийн нарны хамгаалалтын бүтээгдэхүүнүүд хөнгөн бүтэцтэй, түргэн шингэдэг ба нүүр будалтын төгс суурь болдог болжээ. Миний арьсыг хар даа, би Optimals олон төрлийн хамгаалалттай өдрийн тос SPF 30 бүтээгдэхүүний дараа The ONE Everlasting тогтоц сайтай суурь шингэн энгэсэг түрхсэн.Үр дүнд нь арьс гэрэлтсэн, эрүүл ба жигд өнгөтэй харагдана!
Редакторын сонголт
Optimals олон төрлийн хамгаалалттай өдрийн тос SPF 30 нь зөөлөн бүтэцтэй тул гялгар үлдээлгүй сайтар шингэдэг (78% нь баталсан), хормын дотор арьсыг чийгшүүлдэг (99% нь баталсан). Anti-Pollution Active иж бүрдэл нь арьсыг хэт ягаан туяаны нөлөө болон хүрээлэн буй орчны бохирдлоос үүдэлтэй эрт хөгшрөлтөөс хамгаалдаг. Улаан хошоонгор ба ганьдгарын ханд нь арьсыг тайвшруулж, чөлөөт радикалуудын нөлөөнөөс хамгаалдаг. Арчилгаа, чийгшүүлэлт ба хамгаалалт бүгд ганцхан бүтээгдэхүүнд багтсан!