Чи урьд өмнө бясалгал хийж үзээгүй бол манай зөвлөмжүүдийг дагаарай. Эхлээд тайван, чимээгүй сууж болохоор газар олоорой. Жишээ нь, буйдан, түшлэгтэй сандал эсвэл шалан дээр сууж болно. Шаардлагатай бол нурууныхаа ард дэр тавиарай. Хэдийгээр бид гэртээ бясалгал хийхийг зөвлөж байгаа ч, чи хүссэн өөр газраа сонгож болно. Хамгийн гол нь чиний сонгосон газар чимээгүй, тайван байх ёстой.
1. Өөртөө эвтэйхэн байрлалд суугаад гарынхаа алгыг дээш харуулаад өвдөг дээрээ тавиарай. Нүдээ аниад амьсгалдаа төвлөрч юу ч бодохгүй байхыг хичээгээрэй. Эхний оролдлогоор амжилтгүй байх нь хэвийн үзэгдэл тул санаа зовох хэрэггүй. Зүгээр л үйл явцад анхаарлаа төвлөрүүлээд төвлөрлөө амьсгал руугаа шилжүүлээрэй.
2. 4-5 удаа гүнзгий амьсгаа авч гаргаарай. Уушиг агаараар дүүрэхийг мэдрэхийг хичээгээрэй.
3. Гүн амьсгал авах үедээ хөлийнхөө булчингуудыг хамаг хүчээрээ чангалаад амьсагалаа гаргахдаа сулруулаарай. 2 удаа давтаж хийгээрэй.
4. Энэ маягаар бүх биеийнхээ булчингуудыг, хөлөөсөө шилбэ, өвдөг, гуяа, өгзөг, гэдэс, цээж, нуруу, мөр, гарын сарвуу, хүзүү ба толгойн орой хүртэл үргэлжлүүлэн чангалж сулруулаарай. Биеийн хэсэг бүр дээр дасгалыг 2 удаа хийсний дараа булчингуудаа суллаад тайван амьсгалаарай.
5. Анхаарлаа бүхэлд нь биедээ хандуулаад дотоод тайвшралтыг мэдрээрэй. Энэ байдалд хэдэн минут байгаад аажмаар нүдээ нээгээрэй. Сэтгэл санааны байдал хэрхэн өөрчлөгдсөнийг анзаарав уу? Одоо чи илүү их эрч хүчтэй, илүү өөдрөг болсон тул илүү их зүйл амжуулах болно! Урагшаа!