Ирээдүй ирлээ. Ууж болдог арьс арчилгааг хүлээн авна уу!

Дэлхийн шоу-бизнесийн одод “гоо үзэсгэлэнгийн бэлдмэл”-ийн тухай нууцхан шуугилдаж, эрдэмтэд дэвшилтэт орц найрлагыг боловсруулж, харин бид арьс арчилгааны ид хүчээ авч буй хамгийн чухал чиг хандлагын хурдацтай хөгжлийг нүд салгалгүй ажиглаж байна. Гоо үзэсгэлэн дотроос эхэлдэг – энэ бол ирээдүйн гэрэлтсэн арьсны гол нууц жор юм. Тиймээ, тэр ирээдүй өнөөдөр шинэ Wellness-тэй хамт ирлээ!

Эрт цагаас эхлэн бид цаг хугацааг эргүүлдэг “мөнх залуу насны шидэт бэлдмэл”-ийн талаарх олон үлгэр, домгийг сонсож ирсэн. Орчин үеийн эрдэмтэн судлаачид үүнийг бүтээж чадсан байна. Батлагдсан: арьсны төлөв байдалд цогц байдлаар нөлөөлж болно, мөн тэгэх ч ёстой. Зарим орцууд нь гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад байснаас илүү, тэдгээрийг шууд дотроос ууж хэрэглэвэл хавьгүй илүү түргэн, илүү үр дүнтэй үйлчилдэг байна. Жишээлбэл, керамид дээр суурилсан Ceramosides™ ба алирстай «Аква Глоу» бэлдмэл.

Бидний арьс гурван давхаргаас бүрддэг. Хамгийн дээд давхарга болох эпидермис нь хамгаалах үүрэгтэй: тэрээр бусад давхаргыг гэмтэх, нян  болон бусад хорт бодис нэвтрэхээс хамгаалдаг. Эпидермис нь биеийн бүх хэсэг дээр дөрвөн давхаргаас бүрддэг, гарын алга болон хөлийн улаас бусад – энэ хэсэгт таван давхаргатай. Хамгийн доод буюу суурь давхарга дээр шинэ эсүүд бий болж, амьдралынхаа мөчлөгийн явцад аажмаар зогсолтгүй дээш тэмүүлдэг. Үхжих явцдаа тэдгээр нь дээд давхарга буюу эпидермисийн эвэрлэг давхаргыг бүрдүүлдэг. Эвэрлэг давхаргын эсүүд нь арьсны липидын “цемент” дээр тогтдог бөгөөд, энэхүү цементын чухал хэсэг нь керамидууд юм.

Хүний арьсанд есөн төрлийн керамидууд байдаг бөгөөд тэдгээр нь үндсэн гурван үүрэгтэй: арьсан дах усны алдагдлыг багасгана (арьсны гадаргуу дээрх ус хэт ууршихаас сэргийлнэ), хорт бодис болон нянгаас хамгаална, эвэрлэг давхаргын эсүүдийг нягтаршуулж, нөхөн сэргээгдэх зохистой хурдыг бий болгодог.

Хөгшрөлтийн үйл явц болон хүрээлэн буй орчны нөлөө, жишээлбэл цасан шуурга, халуун цаг уур, хуурай агаар гэх мэт нь эвэрлэг давхаргыг өөрчлөгдөхөд хүргэдэг. Керамидын хэмжээ багасахад, арьс хэт мэдрэг, хуурай болж, үрчлээ үүсэж эхэлдэг. Тиймээс керамидын хэмжээг үргэлж зохистой түвшинд байлгаснаар, эпидермисийг бэхжүүлж, арьсны чийгшлийг шаардлагатай хэмжээнд хадгалдаг чаддаг байна.

 

 

Керамид нь арьс арчилгааны орц гэдэг нь хэдийн танигдсан хэдий ч, хамгийн орчин үеийн судалгаагаар керамидыг дотроосоо хэрэглэх нь арьсны төрөлхийн хамгаалагч давхаргыг гайхалтай түргэн хугацаанд нөхөн сэргээж буй нь нотлогджээ.

Ceramosides™ ба алирстай «Аква Глоу» бэлдмэл нь улаан буудайн фитокерамид агуулдаг. “Фито” хэмээх залгавар нь ургамлын гаралтайг илтгэнэ. Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан: найрлага дах Ceramosides™ орц нь 15 хоногийн хэрэглээний дараа арьсны чийгшлийг сайжруулж, үрчлээг багасгадаг.

«Аква Глоу» бэлдмэлийн найрлага дах керамидуудын  үр нөлөөг бүхэл бүтэн иж бүрдэл орцуудаар баяжуулан илүү хүчирхэг болгож өгсөн. Шведийн супер жимсгэнэ – алирс нь эрт хөгшрөлтөд хүргэдэг чөлөөт радикалуудын сөрөг нөлөөнөөс хамгаалдаг антиоксидантаар баялаг. В3 аминдэм эсүүдийн бодисийн солилцоог эрчимжүүлж, арьсны уян хатан чанарыг сайжруулдаг. С аминдэм нь 25 наснаас эхлэн аажмаар нурж эхэлдэг коллагены нийлэгжилт болон арьсан дах уургийн бүтцийг дэмжиж өгдөг.

«Аква Глоу» бэлдмэлийг тогтмол эсвэл чухал үйл явдалд бэлдэн курсээр хэрэглэж болно. Энэ нь таны NovAge арчилгаанд чухал нэмэлт болж өгөхийн зэрэгцээ, биеийн ерөнхий төлөвийг тань сайжруулахад нөлөөлнө. Энэхүү бэлдмэлийн тусламжтай та арьсаа дотроос нь дэмжиж өгөөрэй. Мөн түүнчлэн арьс арчилгааны дуртай иж бүрдлээ ч бас хэрэглэхээ бүү мартаарай: зөвхөн цогц шийдэл л гайхшруулам үр дүнд хүргэхэд туслах болно!

Зурвас: Зураг: Oriflame