Бидний арьсыг авраарай. Нарны туяанаас хамгаалах хөтөч.

Хэрхэн зөв нарны хамгаалалтын бүтээгдэхүүн сонгох, шошгыг нь унших болон нарны туяаны нөлөөнд гэмтсэн арьсаа нөхөн сэргээх тухай.

SPF бол түр хугацааны хамгаалалт юм. Хүн наранд дунджаар 10 минут л хамгаалалтгүй байж чаддаг. Хэрэв SPF 10-тай нарны хамгаалалт түрхвэл, наранд аюулгүй байж болох хугацааг 100 минут хүртэл уртасгана. Харин SPF 30 -тай бол 300 минут гэх мэтчилэн.

Мэдээж хэрэг хүн бүр өөр. Таны арьс цайвар байх тусмаа, SPF хамгаалалтын хэмжээ нь илүү өндөр байх хэрэгтэй болно. Цайвар арьс нь нарны шууд тусгалаас болж 5 минутын дараа л улайгаад эхэлдэг бол, арай бараан арьстай хүмүүсийнх ойролцоогоор 15 минутын дараагаас эхэлдэг. Бүтээгдэхүүний сонголтоо хийхдээ үүнийг харгалзаж байгаарай.

Сонголтоо хэрхэн зөв хийх вэ?

 Нарны хэт ягаан туяанаас хамгаалах бүтээгдэхүүн сонгох нь таны хүрээлэн буй орчин нарны хурц тусгалд хэр өртдөгөөс хамаарна. Дунд зэргийн тусгалтай газруудаар (хотын гудамжаар зугаалах, пикник зохиож зугаалах эсвэл биеийн тамираар хичээллэх үед) явахдаа цайвар арьсанд SPF 30-тайг, бараан арьсанд SPF 15-тайг сонгоорой. Амралтаа далайн эрэгтэй ойрхон өнгөрөөх үед нарны хурц туяа тусах тул цайвар болон бараан арьстай хүмүүс аль аль нь дээд зэргийн хамгаалалттай SPF 50-тайг сонгохыг зөвлөж байна.

SPF 50-тай хамгаалалт наран шарлагын газар эсвэл халуун орны уур амьсгалд илүү тохиромжтой байдаг. Хэдий SPF 70 болон SPF 100 гэсэн хэмжээтэй гарч эхэлсэн ч, SPF 50-ийн үйлчилгээ юугаараа ч дутахгүй. SPF 50-тай бүтээгдэхүүн нь нарны хэт ягаан туяаг 98%-аар хааж хамгаалдаг бөгөөд илүү өндөр SPF-тэй бүтээгдэхүүн нь түүнээс хавь илүү хамгаалж чадахгүй.

Түлэгдэлт үүсвэл яах вэ?

 Хэрэв таны арьсыг чимхээд байгаа мэт мэдрэмж төрж эхэлбэл, таны арьс хэдийн нарны туяанд түлэгдсэний шинж юм. Түлэгдэлт үл мэдэгдэм байв ч, хэрэв арга хэмжээ авахгүй бол байдал илүү дордож болох юм. Нарны туяанаас түлэгдэж гэмтсэн арьсаа аль болох түргэн хааж, ил гаргахгүй байх, нарны тусгалаас холдон сэрүүн шүршүүрт орж, сэрүүцүүлэх эсвэл тайвшруулах үйлчилгээтэй наран шарлагын дараах бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Хэрэв таны арьс яахын аргагүй түлэгдэж, улайлт өгч бас өвдөлт мэдэрч байвал, хэсэг хугацаанд даавуун хувцас өмсөлгүй наранд гарахгүй байхыг хичээгээрэй. Арьсаа нөхөн төлжихийг хүлээх хэрэгтэй. Наран шарлагын дараа хэрэглэдэг зориулалтын бүтээгдэхүүн эсвэл пантенол агуулсан зориулалтын тосыг эмийн сангаас авч хэрэглээрэй.

Заавал мэдэх зүйл!

Өглөөний 11-ээс өдрийн 16 цаг хүртэлх хугацаанд нарны туяа илүү хурц байна. Энэ үеэр наран шарлагын газраас холдох нь зүйтэй. “Наран шарлагын дараах” зориулалтын бүтээгдэхүүнүүдийг арьсаа түлсний дараа биш, харин наран шарлагын газраас ирэнгүүтээ түрхэх зориулалттай.

Наран шарлагын газар руу явахдаа нарнаас хамгаалах тосоо сайн шингээхийн тулд гарахаасаа 20 минутын өмнө түрхээрэй. Хэрэв та хүсвэл нарны хамгаалалтын бүтээгдэхүүнээ нүүрний будгийнхаа суурь болгож болно.

SPF, UVA, UVB гэх мэт нарны хамгаалалттай холбоотой бүхий л нэршлийг Орифлэймийн Амьдрах Гоо Зүй зуны сэтгүүл дээр тайлбарласан байгаа.

 
Зурвас: Зураг: Oriflame