НАРНААС ХАМГААЛАГЧ БҮТЭЭГДЭХҮҮН ҮРГЭЛЖ ХЭРЭГЛЭЭРЭЙ
Нар үүлний цаана орсон ч нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн өдөр бүр хэрэгтэй. UVA- ба UVB- хорт туяаны 80% нь үүлийг нэвтэрдэг. UVA туяа нь арьс хөгшрөлтийн үндсэн шинж тэмдэг болох сэтгэл хөдлөлийн үрчлээ болоод нөсөө толбо үүсэхэд хүргэдэг. Тиймээс үргэлж SPF15 ба түүнээс дээш шүүлтүүртэй бүтээгдэхүүн хэрэглэж заншаарай.
Бид зөвлөж байна: NovAge Ecollagen үрчлээний эсрэг өдрийн тос SPF 15 ба NovAge Ultimate Lift арьсыг чангаруулагч өдрийн тос SPF 15.
ӨӨРТ ТОХИРОХ ХАМГААЛАЛТАА ОЛЖ МЭДЭЭРЭЙ
SPF (Sun Protection Factor буюу нарнаас хамгаалагч хүчин зүйл) нь тухайн бүтээгдэхүүн арьсыг гэмтээгч UVB- туяаны сөрөг нөлөөнөөс хэр өндөр үр дүнтэй хамгаалдгийг тодорхойлно. Харин тоон үзүүлэлт нь бүтээгдэхүүнийг түрхсэний дараа хэр хугацаанд арьсаа гэмтээлгүй наранд байж болохыг харуулна. Ойлгоход маш хялбар: хэрвээ та наранд 10 минут гарах ба түлэгдэхийг хүсэхгүй байгаа бол SPF 15 нь энэ хугацааг 15 дахин нэмэгдүүлж, хугацаа 150 минут болно. SPF нь гэмтэх эрсдэлээс хамгаалах бус харин эрсдэлийг удаашруулдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс хэрвээ чи маш их хөлөрч байгаа эсвэл усанд сэлж байгаа бол 2 цаг тутамд нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн хэрэглээрэй, мөн хувцас өмсөж арьсаа хамгаалаарай.
Бид зөвлөж байна: Oriflame-ийн нарнаас хамгаалагч бүтээгдэхүүнүүд.
БҮХ НӨСӨӨ ТОЛБО ИЖИЛ ТҮВШИНД АЧ ТУСТАЙ БАЙДАГГҮЙ
Сэвх бол арьс наранд гэмтсэний шинж тэмдэг болохыг чи мэдэх үү? Меланоцит эс дотор хэт их меланин бодисыг боловсруулсан тохиолдолд сэвх үүсдэг. Меланин нь арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг тул арьс наранд борлодог. Өөрийгөө ч, хайртай дотнын хүмүүсээ ч нарнаас хамгаалаарай. Бүтээгдэхүүн хэрэглэхдээ сэвх ихээр үүсдэг нүүр, мөр, гар зэрэг хэсгүүдэд онцгой анхаарал хандуулаарай.
Бид зөвлөж байна: NovAge арьсыг хамгаалагч олон үүрэг тос SPF 50
МЭНГЭ
Мэнгэ нь жижиг эсвэл товгор, том байдаг. Дээр нь үс ургаж, мөн хэлбэр дүрс нь өөрчлөгдөж болно. Гэвч ерөнхийд нь яривал мэнгэ нь бөөрөнхий хэлбэртэй байдаг ба ихэнхээ цайвар арьстай хүмүүст түгээмэл үзэгддэг. UVA- ба UVB- туяаны нөлөө хир их байна тэр зэргээр мэнгэний хэмжээ эсвэл тоо хэмжээ нь өөрчлөгддөг. Нарны туяанд шууд өртөхөөс сэргийлж биеийн ил гарсан бүх хэсгүүдэд нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн хэрэглээрэй. Ялангуяа мэнгэ толботой хэсгүүдэд онцгой анхаарал хандуулаарай. Хэрвээ мэнгэ өнгө, хэлбэрээ өөрчилснийг анзаарвал эмчид хандаарай.
ХЭР ИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Олон хүмүүс нарнаас хамгаалагч бүтээгдэхүүнийг байх ёстой хэмжээний ердөө л 25-50% хэрэглэдэг байна. Энэ бол том эрсдэл юм. Наранд гарахаас 15 минутын өмнө жижигхэн аяганд багтах хэмжээний тосыг арьсандаа түрхээрэй. Хэрвээ усанд сэлж байгаа эсвэл ихээр хөлөрч байгаа бол давтан түрхэхээ бүү мартаарай.
Нарнаас хамгаалагч бүх бүтээгдэхүүн дуусах хугацаатай байдаг. Хэзээ ч хугацаа нь дууссан бүтээгдэхүүн бүү хэрэглээрэй (дундаж хугацаа 3 жил байдаг). Мөн бүтээгдэхүүний өнгө бүтэц өөрчлөгдсөн бол хэрхэвч хэрэглэж болохгүй.
УРУУЛЫН БАЛЬЗАМ ХЭРЭГЛЭ
Уруулын арьс нүүрний арьстай адил нарны туяанд гэмтдэг. Хамгаалахын тулд SPF-тэй уруулын бальзам хэрэглээрэй. Жишээлбэл, Giordani Gold нөхөн сэргээгч уруулын бальзам SPF 12.