1. Баярын ширээ чиний дуртай амтат хоолнуудаар дүүрэн байгаа нь ойлгомжтой. Энэ тохиолдолд дараах дүрмийг мөрдөөрэй: зуушны оронд салат сонгох ба шөл идэхээс татгалзах, учир нь шөлийг ихэнхдээ цөцгийн тос эсвэл цөцгий ашиглаж хийсэн байдаг тул хэт их илчлэг агуулдаг.
2. Хоолоо маш сайн зажилж удаан идээрэй. Ингэснээр чи түргэн цадна, бага илчлэг хэрэглэнэ, мөн хоол боловсруулалтад ч ач тустай юм.
3. Үдэшлэг “буффет” буюу олон төрлийн хоолыг хүссэнээрээ сонгож идэх хоолтой бол жижиг таваг аваад идэж эхлэхээсээ өмнө оройн турш тавгаа хэдэн удаа дүүргэхээ шийдээрэй.
1. Хэрвээ чи маш их ажилтай байгаа бол өдрийн дэглэмдээ бага зэрэг өөрчлөлт оруулснаар илүү их хөдөлгөөн хийх боломжтой: цахилгаан шатны оронд ердийн шатаар явах, автобуснаас нэг буудлын өмнө буугаад эсвэл машинаа аль болох хол байрлуулаад явган алхаарай.
2. Найзтайгаа хамт кофе ууж суухын оронд түүнтэй гадуур зугаалаарай - ингэснээр чи найзтайгаа ч уулзана, биеийн хөдөлгөөн ч мөн хийх юм.
3. Ямар нэг зүйл хийж байхдаа энгийн дасгал хийгээрэй, жишээ нь шүдээ угааж байхдаа сууж босох, эсвэл утсаар яриад хэвтэж байхдаа хөлөө өргөх гэх мэт.
ХАМГИЙН АЧААЛАЛТАЙ ӨДӨР ХҮРТЭЛ ЭРЧ ХҮЧЭЭР ДҮҮРЭН БАЙГААРАЙ
1. Бие махбодынхоо шингэний түвшинг зохих хэмжээнд байлгахын тулд их хэмжээгээр ус уугаарай. Хэрвээ баярын үдэшлэг дээр цагаан дарс байгаа бол түүнийг рашаанаар шингэлж уугаарай. Ингэснээр дарсны бие махбодод үзүүлэх сөрөг нөлөө буурахаас гадна амт нь ч өвөрмөц болно.
3. Баярын өдрүүдийн дараа нойроо нөхөхийн тулд амралтын өдрүүдээр хэтрүүлэн унтахгүй байхыг хичээгээрэй. Ингэснээр чи нойрны дэглэмээ алдаж улам их ядарч сульдах болно.
ЮУ Ч БОЛЖ БАЙСАН БҮҮ БУХИМД
1. Амралтын өдрүүдийн төлөвлөгөөгөө гаргахдаа биеийн тамираар хичээллэх, эрүүл зөв хоол бэлдэх ба нойрсох цагаа төлөвлөөрэй.
3. Талархлын тэмдэглэл хөтлөөрэй. Баяр бол хайртай дотны хүмүүс болон найз нөхдөдөө талархсанаа илэрхийлэх гайхалтай боломж тул хэнд “баярлалаа” гэж хэлснээ тэмдэглээрэй. Энэ эерэг үйлдэл нь чамд стрессийг ялахад тусална.
ӨДРИЙГ ЗӨВ ЭХЛҮҮЛЭЭРЭЙ
1. Цэвэр тараг, шинэхэн жимс ба 1 порц «Байгалийн тэнцвэр» коктэйлийн холимог – илчлэг багатай супер тэжээллэг энэхүү өглөөний цайг бэлдэхэд чамд ердөө л хэдхэн минут байхад хангалттай.
3. Өглөө гарахдаа зүрх, тархи, арьс ба булчингийн эрүүл мэндийг сайжруулагч “Омега-3” тосон хүчлүүд, астаксантин ба олон төрлийн аминдэмүүд ба эрдэс бодисуудыг уухаа бүү мартаарай.