Идэвхтэй байгаарай!

Дасгал хөдөлгөөн хийхээс залхуурч байна уу? Бид чамайг ойлгож байна! Гэвч урам зориг байхгүй гэдэг шалтгаанаар эрүүл мэнд гоо үзэсгэлэнгээсээ татгалзаж болохгүй! Бид чамд нөхцөлд байдлаас үл хамаарч хэрхэн үргэлж дайчин байхыг дараах хэсэгт заалаа.

1. БОДИТ ЗОРИЛГО ТАВЬЕ
Өөртөө хүрэх боломжгүй зорилго тавьснаар чи өөрийгөө гэмтэж бэртэх эсвэл тэсвэр тэвчээрээ алдах эрсдэлд оруулаад байна гэсэн үг. Эрт орой хэзээ нэгэн цагт чамд зорилгодоо хүрч чадахгүйгээ ойлгож шантрах, зорилгоосоо буцах хүсэл төрөх болно. Тиймээс үргэлж хүрч болохуйц бодит зорилго тавьж байгаарай. Эрч хүч, тэсвэр тэвчээр, ур чадвар нэмэгдэх тусам зорилгынхоо босгыг нэмээрэй. Эрүүл мэндэд хүрэх зам бол богино хугацааны зорилго бус, харин насан туршийн аян зам гэдгийг бүү мартаарай.

2. ӨӨРИЙГӨӨ УРАМШУУЛ
Зорилгодоо хүрмэгцээ (үүнд жижиг амжилтууд ч мөн орно) баярт мөчөө заавал тэмдэглэж байгаарай. Ингэснээр чамд зорилгодоо хүрэх аян зам илүү сонирхолтой, урамтай санагдаж чи түүндээ хүрэхийн төлөө улам их хичээл зүтгэл гаргах болно. Жишээ нь, өөртөө амттай тарган ундаа буюу смүүзи хийгээрэй, эсвэл дасгалынхаа дараа дуртай киногоо үзээрэй. Дасгал хөдөлгөөнөө өдөр тутмын зуршил болгоорой!

3. БООЦОО ТАВЬ
Өөртөө өгсөн амлалтаасаа буцахад хялбар байдаг. Харин найзтайгаа мөрийцвөл хэн ч байсан зорилгодоо хүрэхийн төлөө байгаа чадлаараа зүтгэх байх. Гэхдээ бооцоо тавихдаа жилийн дотор боксын дэлхийн аварга болно гэх мэт бодит бус амлалт бүү өгөөрэй. Харин жилийн туршид фитнест явж хөлийн булчингаа хөгжүүлнэ эсвэл сард 50 км гүйнэ гэх мэт бодит зүйл дээр бооцоо тавьж болно. Мөн фитнестээ яваагүй бол торгууль төлөх бооцоо ч мөн өндөр үр дүнтэй байдаг. Найзууд энэ үед үнэхээр хэрэгтэй байгаа биз?

 
4. ДАСГАЛАА ТӨРӨЛЖҮҮЛ
Эрүүл амьдралын хэв маягийг өөрийн ухамсраар сонгож буй хүмүүсийн хувьд энэ бол маш чухал зөвлөгөө юм. Хэрвээ чи өдөр бүр нэг л хэв маягийн дасгал хийдэг бол эрт орой хэзээ нэгэн цагт чамд залхах мэдрэмж төрнө, мөн булчингууд дасгалд дасал болж ачаалалд хариу үйлдэл үзүүлэхээ болино. Тиймээс дасгал хөдөлгөөнөө шинэ дасгалаар төрөлжүүлэх, спортын өөр төрлүүдийг туршиж үзэх, мөн бодит зорилго тавьж түүндээ хүрэх нь маш чухал юм.  

5. ДЭЛГЭЦЭЭС БҮҮ ХОЛД
Бид олон  нийтийн сүлжээнд хэт их цаг зарцуулдаг. Харин энэ хугацаагаа яагаад эрүүл мэнддээ ач тустайгаар өнгөрүүлж болохгүй гэж? Инстаграм Фэйсбүүк эсвэл YouTube дээр өөрийн сонирхолд тохирох суваг болон хүмүүст бүртгүүлээрэй. Эндээс чи жинхэнэ урам зориг авч дасгал хөдөлгөөнөө улам эрчтэйгээр хийнэ гэдэгт бид итгэлтэй байна!

 



Зурвас: Зураг: Getty Images