SPF буюу нарны хамгаалалтын тухай цуу яриа

Зуны гоо сайхны сургуульд тавтай морил! Энэ хичээлийн сэдэв бол SPF ба түүнтэй холбоотой цуу яриа юм.

№ 1. “ӨНӨӨДӨР БҮРХЭГ ӨДӨР ТУЛ БИ АРЬСАА НАРНААС ХАМГААЛАХ ШААРДЛАГАГҮЙ”
Арьсны хорт хавдартай тэмцэх Сангийн мэдээллэж байгаагаар нарны туяаны 80% нь үүлийг нэвтэлж тусдаг тул бүрхэг өдөр хүртэл SPF 15 нарны хамгаалалттай тос түрхэх хэрэгтэй юм.

№ 2. “БИ БОР АРЬСТАЙ, НАДАД НАРНЫ ХАМГААЛАЛТ ХЭРЭГГҮЙ”
Бор буюу бараан өнгийн арьс цайвар арьстай харьцуулбал амархан түлэгддэггүй ч, түүнд нарны хамгаалалт заавал хэрэгтэй байдаг. Яагаад гэж гайхаж байна уу? Яагаад гэвэл бор арьс улайж түлэгддэггүй ч нарны хэт ягаан туяа түүнд ч бас сөргөөр нөлөөлдөг ба түлэгдсэн нөхцөлд цайвар арьстай адил өвддөг. Түүнээс гадна бор арьстай хүмүүс арьсны хорт хавдраар өвчлөх магадлал бага байдаг ч, тэдэнд онош тавих бэрхшээлтэй байдаг тул эмчилгээнд хүндрэл үүсэх хандлага байдаг. Тиймээс аюулгүй байдлаа хангахын тулд чи арьсны өнгөнөөс хамааралгүй нарны хэт ягаан туяанаас үргэлж хамгаалж байгаарай.

 

№ 3. “SPF ТЭМДЭГЛЭГЭЭ ХИР ӨНДӨР БАЙНА ТЭР ЗЭРГЭЭР НАРНЫ ХЭТ ЯГААН ТУЯАНААС САЙН ХАМГААЛНА”
Нарнаас хамгаалагч хүчин зүйл буюу Sun Protection Factor нь хамгаалалтын хэмжээг заадаггүй. Тэрээр чиний арьс нарны хэт ягаан туяанд өртсөн тохиолдолд  нарны хамгаалалтгүй арьстай харьцуулбал хир удаан улайхыг заадаг. Жишээлбэл, чиний арьс хамгаалагч тос түрхээгүй байхад 30 минутанд улайдаг бол SPF 15 хамгаалалттай гоо сайхны бүтээгдэхүүн нь энэ хугацааг 15 дахин уртасгана гэсэн үг юм.

Нарнаас хамгаалагч хүчин зүйл буюу Sun Protection Factor нь хамгаалалтын хэмжээг заадаггүй. Тэрээр чиний арьс нарны хэт ягаан туяанд өртсөн тохиолдолд  нарны хамгаалалтгүй арьстай харьцуулбал хир удаан улайхыг заадаг. Жишээлбэл, чиний арьс хамгаалагч тос түрхээгүй байхад 30 минутанд улайдаг бол SPF 15 хамгаалалттай гоо сайхны бүтээгдэхүүн нь энэ хугацааг 15 дахин уртасгана гэсэн үг юм.

№ 4. “НАРНЫ ХАМГААЛАЛТТАЙ ТОС МИНИЙ АРЬСАНД ЦОЧРОЛ ҮҮСГЭДЭГ”
Хэрвээ нарны хамгаалалттай тос арьсыг чинь цочроож байвал, нүүр ба биеийн лосьоны оронд зөвхөн нүүрэнд зориулсан нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн хэрэглээрэй. Ингэхдээ өөрийнхөө арьсанд тохирсон найрлагатайг нь сонгоорой. Усан суурьтай хөнгөн бүтээгдэхүүнүүд арьсан дээр тослог гялгар үлдээдэггүй. Харин өдөр тутмын хэрэглээнд нарнаас хамгаалахын зэрэгцээ арьсны асуудлуудыг шийдэх тусгай нүүрний тос зохимжтой байдаг. Бидэнд «Bioclinic» нөсөө толбоны эсрэг өдрийн бэлдмэл SPF 45 маш их таалагддаг.

№ 5. “НАРНЫ ХАМГААЛАЛТТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД ДУУСАХ ХУГАЦАА БАЙДАГГҮЙ”
Таны хэдэн жилийн өмнө хэрэглэж байсан нарны хамгаалалттай бүтээгдэхүүний хугацаа дууссан байх. Савлагаан дээрх огноог нэг шалгаад үзээрэй.

№ 6. “ХААЯА НЭГ СОЛЯРИЙД ОРЖ БОЛНО”
Болохгүй. Солярийд ороход халуун, хурц нартай өдөр арьсан дээр тусдаг туяанаас 12 дахин их хэмжээтэй хэт ягаан туяа, чиний арьсанд ердөө л хэдхэн сантиметрийн зайнаас тусдаг. Солярий нь арьсанд нөсөө толбо, үрчлээ үүсгэхээс гадна, арьсны хорт хавдар үүсгэх аюултай. Зуны улирал ирэхээс өмнө чи наранд борлосон гоёмсог арьстай харагдмаар байгаа бол бид чамд борлуулагч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.

№ 7. “D АМИНДЭМИЙГ ХААНААС АВАХ ВЭ?”
D аминдэм нь эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй. SPF хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглээд өдөрт ердөө л 15 минутыг наранд өнгөрүүлэхэд бидний бие махбод нарны туяаны нөлөөн доор өөрөө D аминдэмийг боловсруулдаг. Гэвч бид D аминдэмийг хоол хүнснээс авахыг зөвлөдөг. Тус аминдэм нь туна эсвэл яргай гэх мэт тослог загас, сүүн бүтээгдэхүүн, мөн олон төрлийн хүнсний нэмэлт тэжээлүүд ба аминдэмүүдэд агуулагддаг.

Зурвас: Зураг: Oriflame and Shutterstock