Анна Дашкова, Oriflame ТУХН бүс нутгийн “арьс арчилгаа” хариуцсан захирал: “Бид хавар ирэхийг үргэлж тэсэн ядан хүлээдэг. Өвлийн улиралд бид хангалттай нарны тусгалгүй, ширүүн салхи ба хүйтэн цаг агаараас ядарч залхсан байдаг. Бидний арьс ч өвлийн улиралд байнгын стресст өртөж, арьсны гадна төлөв байдалд илэрдэг”.
Арьсаа дэмжиж, 3-р сарыг бүрэн зэвсэглэн угтахын тулд өдөр тутмын арьс арчилгаагаа хэрхэн баяжуулах вэ? Өвлийн адагт тулгардаг арьсны хамгийн түгээмэл асуудлуудыг шийдэхийн тулд бид NovAge цувралаас бүтээгдэхүүнээс танд санал болгож байна
Асуудал: нөсөөжилтийн толбо, царайны гундсан өнгө
Шийдэл: арьсны өнгийг жигд болгож, гэрэлтсэн байдлыг сэргээх
Бидний сонголт: NovAge Bright Sublime иж бүрэн арчилгаа, NovAge гуужуулагч, NovAge нүүрний олон үүрэгт хамгаалалтын тос SPF 50
Цогц Арьсны нөсөө толботой хэсгийг цайруулж, арьсны өнгийг сайжруулж, гэрэлтсэн гялбаатай болгож, үрчлээг тэнийлгэхэд NovAge Bright Sublime. иж бүрэн арчилгаа танд тусална. Multi-Bright технологи нь меланиний нийлэгжилтийг багасгахын тулд меланоцитуудад чиглэн үйлчилдэг. Гардения ургамлын эсийн өсгөврийн ханд нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлж, коллагены эслэгийг байгалийн задралаас хамгаалж арьсны бүтцийг бэхжүүлдэг. Иж бүрдлийг өдөр бүр хэрэглэснээр хэт нөсөөжилттэй хэсгүүдийг цайруулж, арьсны өнгийг жигд ба толигор болгож, үрчлээг толийлгоно.
Энгийн арчилгаандаа NovAge арьсыг шинэчлэгч гуужуулагчийг — нэмээрэй. Долоо хоногт 2 удаа орой хэрэглэнэ. Гуужуулагчийн найрлагад агуулагдах альфа ба бета гидроксидын хүчил нь арьсны гадаргуугаас үхсэн эсийг зөөлөн гуужуулж, арьсыг эрүүл харагдуулдаг. Анар жимсний ферментүүд эсийн бодисын солилцоог мэдэгдэхүйц хурдасгаж, арьсны бүтцийг сайжруулдаг.
Хавар нар илүү идэвхтэй болж, хэт ягаан туяаны нэмэлт хамгаалалт шаардлагатай болно. Үүний тулд өглөө бүр NovAge нүүрний олон үүрэгт хамгаалалтын тос SPF 50-ийг. хэрэглээрэй. Энэ нь хэт ягаан туяа, арьсны хөгшрөлтийн сөрөг нөлөөнөөс хамгийн өндөр түвшний хамгаалалтыг өгдөг.
Асуудал: насжилттай холбоотой анхны өөрчлөлт, чийг алдалт
Шийдэл: үрчлээстэй тэмцэх ба чийгийг хадгалах
Бидний сонголт: NovAge Ecollagen иж бүрэн арчилгаа, NovAge толийлгогч даавуун маск ба NovAge нүүрний олон үүрэгт хамгаалалтын тос SPF 50
Novage Ecollagen Wrinkle Power цуврал нь үрчлээг даруй 49% * хүртэл бууруулж, цаг хугацааны явцад засаж, арьсны хөгшрөлтийг өдөр тутмын хэрэглээгээр удаашруулахад тусалдаг. Патентлагдсан трипептид-технологи, бага молекулт гиалуроны хүчил ба эдельвейс ургамлын эсийн өсгөврийн ханд дээр суурилсан бүтээгдэхүүнүүд нь арьсыг даруй чийгшлээр хангаж, хүрээлэн буй орчны түрэмгий нөлөөллөөс хамгаалж, коллагены нийлэгжилтийг идэвхжүүлэхэд тусалдаг.
Таны иж бүрдлийн үр нөлөөг сайжруулахын тулд зорилтот маскийг нэмж хэрэглэж заншаарай. Арьсыг сэргээхэд долоо хоногт нэгээс хоёр удаа хангалттай байх болно. NovAge толийлгогч даавуун маскийг туршаад үзээрэй. Түүний найрлага арьсны төрөлхийн хамгаалагч давхаргыг бэхжүүлж, арьсны уян хатан чанарыг сэргээж өгдөг.
Хаврын нарнаас өөрийгөө хамгаалахаа мартуузай. Нүүр будалт хийхээсээ өмнө SPF 50 хамгаалалттай нүүрний олон үүрэгт тосыг хэрэглээрэй. Энэ нь ялангуяа хаврын цаг агаарт удаан алхах үед ихээхэн ач холбогдолтой юм!
Асуудал: хүйтэн улирлаас үүдсэн алжаасан арьс ба арьсны бат бөх чанар алдагдах
Шийдэл: нүүрний хэлбэрийг тодруулж, арьсыг чангалж, нөхөн сэргээх
Бидний сонголт: NovAge Ultimate Lift иж бүрэн арчилгаа, NovAge тосон дуслууд ба NovAge нүүрний арьсыг чангаруулагч даавуун маск
Биднийг залуу байхад арьсны холбогч эдийн эсүүд - фибробластууд нь арьсыг толигор, уян хатан байлгахад шаардлагатай хэмжээгээр коллаген ба эластин үүсгэдэг. Гэхдээ нас ахих тусам эсийн байгалийн өөрчлөлт нь фибробластуудын удаашрал, коллаген, эластины нийлэгжилт буурахад хүргэдэг. Үүний үр дүнд арьс уян хатан чанараа алдаж, унжиж эхэлдэг. NovAge Ultimate Lift, цувралын найрлага дах патентлагдсан AspartoLiftTM технологи нь фибробластуудыг залуужуулж, уян хатан чанарыг нэмэгдүүлж, коллагены нийлэгжилтийг дэмждэг.
Хүйтний улиралд ядарч алжаасан арьсаа дэмжихийн тулд 30 хоногийн турш NovAge нөхөн сэргээгч тосон дуслуудыг. сонгож хэрэглээрэй. Капсул хэлбэртэй тосон дусал нь хэрэглэхэд эвтэйхэн бөгөөд бүтээгдэхүүний хэмжээ нь нэг удаагийн хэрэглээнд хамгийн тохиромжтой байдлаар тооцсон. Үүний зэрэгцээ тос нь нүүр ба хүзүүнд түрхэхэд хангалттай хүрнэ.
Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд долоо хоногт 2 удаа NovAge арьс чангаруулагч даавуун маскийг,ашиглаарай. Уг маскийг 15 минутын турш тавиад, арьс илүү уян хатан ба чийглэг болно.
Асуудал: хуурайшилт, арьсны ерөнхий чийг алдалт
Шийдэл: арьсыг чийг, нэмэлт аминдэмээр хангах
Бидний сонголт: Ceramosides ™ ба алирстай Aqua Glow бэлдмэл
Өвлийн дараа бидний ихэнх нь арьсны хуурайшилт ба чийг алдалтыг мэдэрдэг. Өвлийн улиралд бид зөнгөөрөө бага ус ууж, байгууламж доторх хуурай агаар, температурын зөрүү нь нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг. Гэхдээ үүнийг засах нь сонсогдож байгаагаас хамаагүй хялбар юм. Зүгээр л уух дэглэмдээ анхаарч, бие махбодыг усгүйжүүлдэг цай, кофе зэргийг бага уугаарай. Мэдэгдэхүйц үр нөлөөг харахын тулд өдөр бүр нэг аяга Aqua Glow бэлдмэлийг уух дүрмээ болгоорой. Ceramosides™ (эсвэл улаан буудайн липид) нь арьсны чийгшлийг хадгалахад тусалдаг бөгөөд алирс жимсгэнэ нь антиоксидант хүчирхэг хамгаалалтыг бий болгож, B3 ба C аминдэмүүд нь арьсны эрүүл төлөвийг дэмждэг. Та гайхалтай гоо үзэсгэлэнтэй болно!