Эрчүүдийн арьс арчилгааны 5 зөвлөгөө

Хэрвээ чи шүршүүрийн шингэн саван ба сахлын хөөс байхад хангалттай гэж боддог эрчүүдийн нэг бол энэ тухай дахин нэг бодоод үзээрэй. Чамд хэрэгтэй байдагтай л адил арьсанд ч бас хайр халамж хэрэгтэй. Бидэнд итгээрэй.

1. ИЖ БҮРЭН АРЬС АРЧИЛГАА ХИЙГЭЭРЭЙ
Мөн арьсаа тогтмол арчилж заншаарай. Төгс арьстай харагдахад цаг хугацаа ба хөрөнгө хэрэгтэй. Магадгүй чи гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахаасаа санаа зовдог байж болно. Гэвч энэ нь чи бусдаас өөр гэсэн үг биш юм. Харин ч эсрэгээрээ гадаад гоо үзэмждээ анхаарал тавина гэдэг чи өөртөө итгэлтэй, чөлөөт сэтгэлгээтэй орчин үеийн залуу гэсэн үг. Энгийн дөрвөн алхам буюу цэвэрлэгээ, нүдний орчмын арьс арчилгаа, чийгшүүлэлт ба хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаалалт – энэ бүгд гайхалтай үр дүн харуулна. Чамд өөр баримт хэрэгтэй байна уу? Тэгвэл “Эрчүүдийн арьсны иж бүрэн арчилгаа” нийтлэлийг уншаарай.

Бид зөвлөж байна: NovAge Ecollagen үрчлээний эсрэг иж бүрэн арчилгаа


2. САХЛАА ЗӨВ ХУСААРАЙ
Өглөөний цагаар яаруу сандруу сахлаа хусах нь эвтэйхэн, бас түргэн санагдаж болох ч үр дагавар нь үнэхээр онцгүй байж болзошгүй. Сахлаа зөв хусах дадалд суралцаж арьс зүсэгдэх  ба үрэвсэхээс сэргийлээрэй. Дүрмүүдийг сануулъя:

  • Цэвэрлэсэн арьсаа бүлээн усаар чийглэж нүх сүвийг нь зөөллөж нээгээрэй.
  • Арьсандаа сахлын хөөс түрхээрэй. Хөөс нь цочролыг багасгаж сахал хусах үйлдлийг хялбарчилна. 
  • Үс ургах чиглэлд сахлыг хусаарай, хусах хөдөлгөөн болгоны дараа сахлын хутгийг усаар угаагаарай. 
  • Хөөсийг бүлээн усаар угааж арилгаарай. Алчуурт усыг шингээж авна.
  • Сахал хусах үйлдлийг сахлын бальзам ба чийгшүүлэгч тосоор өндөрлөөрэй. 

Бид зөвлөж байна: Мэдрэмтгий арьсны сахлын хөөс ба мэдрэмтгий арьсны нүүрнйй тос

3. ҮРГЭЛЖ НАРНЫ ХАМГААЛАЛТАЙ ТОС ХЭРЭГЛЭЭРЭЙ
Бид бүгд нартай өдрүүдэд дуртай ч, нарны хэт ягаан туяа арьсыг гэмтээж эрт хөгшрөлт явагдахад хүргэх аюултай.  Нарны шил болон малгай үргэлж өмсөхөөс гадна нарны хамгаалалттай тос хэрэглээрэй. Арьсанд чийгшүүлэлт хэрэгтэй байгаа бол эхлээд чийгшүүлэгч тосоо хэрэглээрэй, эсвэл нарны хамгаалалттай тосоо шууд хэрэглээрэй.

Бид зөвлөж байна: NovAge нүүрний арьсыг хамгаалагч тос SPF 30 ба Sun Zone дээд зэргийн хамгаалалттай лосьон SPF 30.

 

4. ИРЭЭДҮЙГЭЭ БОДООРОЙ
Магадгүй өнөөдөр чи сахалгүй байса ч супер залуу харагдаж байж болно, гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй. Энэ нь сахалтай ямар ч холбоогүй, харин нас ахих тусам жижиг болон гүн үрчлээ улам тодорч харагдахтай холбоотой юм. Тэгэхээр яах хэрэгтэй вэ? Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч арьсыг залуужуулах бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. 

Бид зөвлөж байна: NovAge True Perfection арьсыг өө сэвгүй болгох үйлчилгээтэй иж бүрэн арчилгаа (25+ нас) ба NovAge Ecollagen үрчлээний эсрэг иж бүрэн арчилгаа (35+). 

5. УС УУГААРАЙ, ЧИЙГШҮҮЛЭГЧ ТОС ХЭРЭГЛЭЭРЭЙ
Чийгшүүлэлт зөвхөн нүүрний арьсанд хэрэгтэй байдаггүй. Биед ч бас онцгой арчилгаа хэрэгтэй. Чи идэвхтэй хэв маягаар амьдардаг тул ойр ойр шүршүүрт ордог уу? Тэгвэл нүүр ба биеийн арьсыг чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүд байнгаа хэрэглээрэй. Мэдээж, хангалттай хэмжээний ус уугаарай!

Бид зөвлөж байна: “Боди Актив” биеийн зөөлрүүлэгч лосьон

Зурвас: Зураг: Getty Images