Өргөст хэмхийн 5 ач тус

Жимс болон ногоог идэхийн зэрэгцээ арьс арчилгаандаа хэрэглэж бас болно. Жишээ нь, Love Nature “Өргөст хэмх” цувралд агуулагддаг өргөст хэмхийн ханд ямар ач тустай вэ? Түүнийг яаж хэрэглэх вэ? Тэр ямар шинж чанартай вэ? Бид бүх асуултад хариуллаа.

1. АРЬСЫГ ЧИЙГШҮҮЛНЭ
Өргөст хэмхийн хандын 95% нь уснаас бүрддэг тул тэрээр хуурай эсвэл чийгийн дутагдалд орсон арьс арчилгаанд төгс тохирно. Үүн дээр нэмээд уг ханд нь арьсыг цайруулах, гэрэлтүүлэх нөлөөтэй. Гайхалтай байгаа биз! 

2. ТЭЖЭЭЛЛЭГ БОДИСУУД БА АНТИОКСИДАНТУУД АГУУЛДАГ
Өргөст хэмхэд магни, кали, биотин, А аминдэм ба В1 аминдэмүүд агуулагддаг. Эдгээр бодисууд нь үс болон арьсыг чийгшүүлдэг, чангаруулдаг, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаалдаг. Өргөст хэмхийн шүүсэнд арьсыг нөхөн сэргээж, нөсөөжилтийг багасгадаг бодисууд агуулагддаг. Гаднах хальс нь чангаруулах шинж чанартай тул арьсыг уян хатан болгоход дэмжлэг үзүүлдэг. Харин хөгшрөлтийн эсрэг нөлөөтэй кофены хүчил антиоксидант нь жижиг үрчлээг багасгадаг.

3. МӨН С АМИНДЭМ
Энэ бол хамгийн ид шидтэй аминдэм. Арьсыг нөхөн сэргээнэ, өнгийг нь жигд болгоно ба гэрэлтүүлнэ. Хэрвээ арьс тань өнгөө алдаж гундсан бол Love Nature “Өргөст хэмх” гуужуулагчийг хэрэглэж арьсныхаа эрүүл өнгө ба гялбааг сэргээгээрэй.

4. ДООД ЗОВХИНЫ ХАВАН БА БАРААН ХҮРЭЭГ АРИЛГАНА
Өглөө сэрэхэд доод зовхи хавагнах нь олон хүний хувьд асуудал байдаг. Өргөст хэмхийг жижиг хэрчээд доод зовхиндоо тавиарай. Маш их хэмжээнд антиоксидант агуулдаг тэрээр арьсыг нөхөн сэргээж доод зовхины бараан хүрээнээс ангижрахад тусална. Өргөст хэмхийг зүсээд нэг нэгээр нь аньсан нүдэн дээрээ тавиад 20 минут хүлээгээрэй. Үр дүнг нэмэгдүүлэхийн тулд Love Nature “Өргөст хэмх” маскийг хэрэглээрэй.

5. НӨХӨН СЭРГЭЭНЭ
Улирлын өөрчлөлт арьсанд нөлөөлдөг. Үрэвсэл, батга эсвэл хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй цочрол – хавар ирснийг сануулах шиг! Өргөст хэмхийн ханд сэрүүцүүлэх нөлөөтэй тул нарны түлэгдлийг маш сайн эмчилдэг. Love Nature “Өргөст хэмх” нүүрний гелийг хэрэглээрэй, тэрээр түргэн шингэж арьсыг арчилна. За тэгэхээр өргөст хэмх бол арьс арчилгааны төгс орц гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх.

 

 

Зурвас: Зураг: Getty Images