Арьсаа хэрхэн гэрэлтүүлэх вэ?

Чи хэдэн настай, чиний арьс ямар өнгөтэйгээс үл хамааран нөсөөжилт нь аль ч насанд гарч ирэх боломжтой. Өнөөдөр арьсыг гэрэлтүүлэх үйлчилгээтэй маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийн сонголт байгаа боловч хэрхэн үйлчилж, арьсанд ямар нөлөө үзүүлдэг нь тодорхой бус байх тохиолдол их. Манай мэргэжилтэн Мелина Галеади бидэнтэй энэ талаар хуваалцаж байна.

Арьсыг гэрэлтүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд хэрхэн үйлчилдэг вэ?

Гэрэлтүүлэх үйлчилгээтэй тос нь нарны хорт туяа, нас, өвчин эмгэг ба батганаас шалтгаалан үүссэн нөсөөжилт болон арьс өнгөгүй болохоос сэргийлж бүтээгдсэн байдаг.

Арьсны өнгө нь меланины хуваарилалтын өөрчлөлтийн улмаас өөрчлөгддөг. Меланин нь меланоцит хэмээх нэртэй тусгай арьсны эсээс боловсруулагддаг: чиний арьсанд хэдий чинээ меланин бий болно, төдий чинээ арьсны өнгө бараан байна.

Арьсыг гэрэлтүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд дараах үүрэгтэй: тэдгээр нь меланины боловсруулалтыг дарж, арьсны гадаргууг жигд болгож, бараан өнгийг багасгадаг. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүд меланин хаана идэвхтэй боловсруулагдаж байна тэнд хүрч ажилладаг ба үүний үр дүнд бараан толбо үүсэх нь бага байдаг.

Гэрэлтүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хэн хэрэглэж болох вэ?

Арьсны өнгө гундаж, нөсөөжилт үүсэж эхэлж байгаа хэн бүхэн хэрэглэх боломжтой. Энэ нь аль ч насанд тохиолдож болох болов ч ахимаг настай хүмүүст шинж тэмдэг илрэх нь өндөр байна.


"Арьсыг гэрэлтүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд нь арьсны гадаргууг жигд болгож, бараан болохоос сэргийлж, нөсөөжилтийг багасгадаг"


Гэрэлтүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдээс юугаараа ялгаатай вэ?

Эцсийн үр дүн ижил байна: энэ хоёр төрлийн бүтээгдэхүүнүүд хоёюул арьсыг гэрэлтүүлэх үйлчилгээтэй. Ялгаа нь идэвхтэй орц найрлагад байдаг. Европын Холбооны улс орнуудад хориглосон байдаг арьсыг загатануулах эсвэл таагүй гаж нөлөө үзүүлдэг үйлчилгээтэй орц найрлагууд бий. Арьсыг гэрэлтүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийн зориулалт нь идэвхтэй орц найрлагын тусламжтайгаар арьсны тэнцвэрийг алдагдуулахгүйгээр гадаргууг жигд болгоход байдаг.

Бүрэн үр дүнд хүрэхийн тулд гэрэлтүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг бусад  бүтээгдэхүүнүүдтэй хослуулан хэрэглэж болох уу?

Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ сонгохоос өмнө арьсаа тодорхойлох нь маш чухал. Жигд бус арьсны өнгө ба нөсөөжилтийн эсрэг тусгайлан боловсруулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Хэрэв танд нэмэлтээр дээрх төрлийн бүтээгдэхүүнүүд зайлшгүй хэрэгтэй байвал өдөр тутмын арчилгаандаа тодорхой асуудлыг шийдвэрлэх зорилготой бүтээгдэхүүнүүдийг нэмэлтээр хэрэглэх боломжтой. Арьсаа гундахаас сэргийлэх хамгийн найдвартай арга бол нарны шууд тусгалаас зайлсхийж байх нь чухал.

Зурвас: Зураг: Shutterstock