ГҮЙЛТ
Гүйлтийн замаа унтраагаад цэцэрлэгт хүрээлэн яваарай. Цас хайлсан болохоор биш шүү! Агаарт гүйх нь эрүүл мэндэд харьцангуй илүү ач тустай байдаг. Хөрс тэгш байдаггүй тул ердийн зам дээр гүйснээс илүү их илчлэг шатаах боломжтой.
ДУГУЙ УНАХ
Сэрүүн салхи сэргээгээд зогсохгүй нэмэлтээр эсэргүүцэл үүсгэдэг, өөрөөр хэлбэл ачааллыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Илүү их эрч хүч зарцуулж тэсвэр тэвчээр нэмэгдэх тусам илүү их баяр хөөр мэдрэгддэг.
ДАВТАМЖТАЙ ДАСГАЛ
Ачааллыг хослуулсан богино давтамжит дасгалууд бол тэсвэр тэвчээр, хурд болон эрч хүчээ нэмэгдүүлэх шилдэг арга юм. Богино хугацаанд маш их эрч хүч зарцуулахын тулд жижиг гүвээн дээр богино зайны гүйлт хийгээрэй: хамаг хурдаараа дээш гараад доош буухдаа тайван алхаарай. Дасгалыг 30 секундийн амралттай давтан хийгээрэй.
ХҮНДРҮҮЛЭГЧТЭЙ ДАСГАЛ
Зөвхөн фитнесс төхөөрөмж дээр л дасгал хийж биедээ ачаалал өгнө гэсэн дүрэм хаана ч байхгүй. Өнөөдөр ихэнх цэцэрлэгт хүрээлэнд дасгалын төхөөрөмжүүд байдаг болсон. Ямар ч төхөөрөмжгүй нөхцөлд ч хоёр гар дээрээ суниаж болно шүү дээ!
ДЭЭС
Дээстэй үсрэх – энэ бол кардио дасгал хийх хамгийн хөгжилтэй арга!