Oriflame-ийн ургамлын эсийн өсгөврийн тухай 6 баримт

Oriflame компани нь шууд борлуулалтын салбартаа ургамлын эсийн өсгөврийг өөрийн лабораторидоо судалдаг цорын ганц компани юм. Гайхалтай байгаа биз? Үргэлжлүүлэн уншаарай!

1. УРГАМЛЫН ЭСИЙН ӨСГӨВӨР ГЭЖ ЮУ ВЭ?
Ургамлын эсийн өсгөвөр – энэ бол хамгийн дэвшилтэт биотехнологийн тусламжтай боловсруулсан байгалийн цэвэр ургамлын хандын баяжмал юм.

2. ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ
Бидний зорилгын нэг бол идэвхт орцуудын тогтвортой боловсруулалт юм. Гоо сайхны бүтээгдэхүүн боловсруулахад өвөрмөц ургамлууд ашигладаг ба энэ нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй байдаг. Харин өнөөдөр бид үүний оронд ургамлын эсийн өсгөврийн ханд ашиглаж тэднийгээ лабораторид ургуулах боломжтой болоод байна. Энэ бол тогтвортой аргачлал юм, учир нь ургац хураах, услах зэрэг үйл ажиллагаанд эрчим хүч зарцуулах шаардлага байхгүй юм. Мөн энэ нь байгальд ээлтэй аргачлал. Энэ аргаар ургуулсан ургамалд ач тустай бодисууд илүү өндөр хэмжээнд агуулагддаг тул бид ч бас тэднээс илүү бага хэмжээтэй хэрэглэдэг.

3. СУДАЛГААНЫ ТОГТВОРТОЙ ЭХ ҮҮСВЭР
Ургамлын эсүүд – энэ бол ургамлын эсийн өсгөврийн тогтвортой эх үүсвэр юм. Энэ нь бидэнд судалгаа, боловсруулалт хийх хязгааргүй боломжийг олгодог. Хамгийн шинэлэг биотехнологийн тусламжтай бид мянга гаруй ургамлын эсийн өсгвөрийг судалсны үр дүнд хөгшрөлтийн эсрэг шинж чанартай ургамлуудыг сонгож хамтдаа хамгийн өндөр үр дүнд хүрэх нэгдлүүдийг тодорхойлсон.

4. ХОСГҮЙ ШИНЖ ЧАНАРТАЙ
Ургамлын эсийн өсгөврийн ханд нь химийн найрлагын хувьд эх ургамлаа бүрэн хуулбарласан байдаг. Энэ нь тухайн эсийг гаргаж авсан ургамлын анги болон төрлийнхөө шинж чанарыг, биологийн нэгдлүүд, орцуудыг нь хуулбарласан гэсэн үг юм. Эдгээр бүрэлдэхүүнийг бид хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүдээ ашигладаг.

5. ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙН ТУСЛАМЖТАЙ БОЛОВСРУУЛАГДДАГ
Орифлэймийн бүтээгдэхүүн бүрийн амьдрал Стокгольм хот дахь Арьс судлалын төвөөс эхэлдэг. Энд патентлагдсан хосгүй технологиуд боловсруулагддаг ба энэ нь биднийг өрсөлдөгч нараасаа давуу болгодог. Шинэ найрлагыг бүтээх ажилд мэргэжлийн өндөр ур чадвартай 160 эрдэмтэн оролцдог. Эдгээр технологийг бид Дублин хотод байрладаг Бүтээгдэхүүн боловсруулалтын төв дахь мэргэжилтнүүддээ дамжуулан өгч улмаар тэд тухай технологиудыг гоо сайхны шинэ бүтээгдэхүүний жор эсвэл шинэчлэлтэд ашигладаг.

Бид ургамлын материалд (ургамлын эсийн өсгөвөр) фитохимийн шинжилгээ хийхдээ өндөр үр дүнтэй шингэн хроматографын аргыг ашигладаг. Энэхүү аргачлал нь сорьц доторх төрөл бүрийн химийн бүрэлдэхүүнийг хэмжих ба ялгахад дэмжлэг үзүүлдэг. Энэ бүгдийн эцэст бид тухайн бүрэлдэхүүнээс хамгийн өндөр үр дүнтэй, ач тустай шинж чанараараа хамгийн баялаг орцыг сонгон авдаг.

6. АРЬС ХӨГШРӨЛТӨД НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ
Арьс хөгшрөлтийг судлах үндсэн зорилготой AgeReflectTM хосгүй судалгааны явцад Орифлэймийн эрдэмтэд 1000 гаруй эмэгтэйн арьсыг судалсны үр дүнд 5 эмэгтэйн 4 нь наснаасаа овортой харагддагийг тогтоожээ. Уг судалгаа нь арьс хөгшрөлтийн үндсэн 12 шинж тэмдгийг тодорхойлоход тусалсан. Эдгээр шинж тэмдэг нь бидний хэдэн настай харагдахад шууд нөлөөлдөг. Мөн эдгээр шинж тэмдгүүд нь арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн үр нөлөөг хэмжих, шинжлэх ухааны үндэслэлтэй сорил хийх аргачлал болдог. Ургамлын эсийн өсгөвөр агуулсан NovAge бүтээгдэхүүнүүд нь эдгээр шинж тэмдгүүдтэй тэмцэх, шинээр үүсэхээс сэргийлэхэд дэмжлэг үзүүлж танд дотоод мэдрэмж тань хэдэн настай тэр насандаа харагдахад нь тусална. Учир нь таны арьс л таны насыг тодорхойлно шүү дээ!

Зурвас: