Савлагаанаас гаргаад, 15 минут байлгаад, буцаад хуулна – арьс 8 цагийн турш амарч нойрссон эсвэл далайн чанадад амарсан адил нөлөө үзүүлж, арьс гэрэлтэх болно. Энгийн бас түргэн нөлөөтэй, их хэмжээгээр баяжуулсан идэвхт орцуудтай байдаг тул даавуун масканд хүмүүс дуртай байдаг. Хялбар дүрмийг баримтлахад л үр дүнгээ зуун хувь үзүүлнэ.
1. Арьсаа сайтар цэвэрлээрэй
Маскаа нүүрэндээ тавиад аль болох хурдхан буйдан дээрээ тухлан, дуртай олон ангит киногоо үзэхийг хүсэж байгааг тань бид ойлгож байна. Нүүрний будгаа арилгасан уу? Яарах хэрэггүй! Дуртай гел эсвэл хөөсөөр конняку зөөлөвч эсвэл сойз ашиглан сайн гэгч нь угаагаарай. Арьсыг гуужуулагчаар угаан иллэг хийх эсвэл ууршуулах нь бүр ч илүү үр дүнтэй. Нүх сүвэн дэх үхэжсэн эсүүд болон тослогийг цэвэрлэх нь чухал юм. Тиймээс идэвхт орцууд илүү гүн нэвчинэ.
2. Гараа угаагаарай
Маскийг нээхийн өмнө гараа угаан хатаагаарай – болж өгвөл бактерийн эсрэг савангаар. Таны гар дээрх микробууд таны нүүр болон даавуун давхарга хооронд чийглэг, тэжээллэг орчинд ороод, тэндээ бараг хагас цаг байна гээд төсөөлөөд үз л дээ! Хамгийн сайнаар бодоход л маск муухан нөлөө үзүүлж, магадгүй үрэвсэл эсвэл бүр харшил ч өгч болно.
3. Нүүрний бүх хэсэгт маскийг сайн тараан байршуулаарай
Даавуу нь хацар дээр бөөгнөрөн, харин эрүү хэсэг нь бүр хуулагдчихсан байна уу? Тэвчээртэй байж, сайн тэгшлээрэй: маск нүүрний бүх гадаргууг хааж байх ёстой ба маш сайн наалдсан байх хэрэгтэй. Ийм ч учраас нэг газраа суух хэрэгтэй, хэвтсэн нь бүр ч илүү дээр – даавуун маск нь нүүрэн дээр байнга хөдөлж, эсвэл хуулраад байвал ямар ч үр дүнгүй. Зүгээр л тайван амар: энэ л мөчид зохих ёсны амрах эрхээ эдлээрэй.
4. Цаг хугацааг хянаарай
Маск нүүрэн дээр хатах ёсгүй – зарим нэг орцууд арьсны гадаргуун дээрээс ууршихдаа хуурайшилт болон цочрол үүсгэж болзошгүй. Зааварт 15 минут гэсэн байна уу? Маск савлагаандаа байгаа мэт чийгтэй хэвээр байсан ч заавал хуулан аваарай.
5. Дараа нь усаар бүү зайлаарай
Даавуун маскны шингэцийн найрлагын гол заалт нь арилгалгүй арьсан дээр үлдээх явдал юм: чухам ингэснээр та идэвхт орцуудын дээд зэргийн нөлөөг мэдрэх болно. Хэрэв шингэн хэтэрхий удаан шингэх эсвэл таагүй мэдрэмж төрүүлж байвал илүүдлийг салфетканд шингээн аваарай.
6. Маскаар хязгаарлах хэрэггүй
Хэрэв та өнөөдөр маск тавихаар шийдсэн бол энэ нь таны арьс арчилгааны бүх шатыг орлоно гэсэн үг биш шүү. Цэвэрлэгээний талаар бид хэдийн дурдсан. Тоникийг маскны өмнө, харин эрчимжүүлэгчийг хүсвэл дараа нь хэрэглэж болно. Харин тос болон зовхины тосны хувьд бол зайлшгүй алхам гэдгийг санаарай! Маскны шингэн шингэж дууссаны дараа түрхээрэй – ингэснээр та идэвхт орцуудыг дотор нь тогтоож чадна.
7. Улирал болон арьсны хэрэгцээнээс хамаарч маскаа сольж байгаарай
Таны дуртай маск арьсыг тань толигор, чанга, тэжээлээр ханасан болгож, сэтгэл санааг тань өргөж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Гэсэн хэдий ч улирлын чанар, цаг агаар мөн бүр эмэгтэйчүүдийн сарын тэмдгээс ч арьсны төлөв байдал ихээхэн хамаардаг. Сонгох хэрэггүй: бүгдийг худалдаж аваад, арьсны төлөвтөө тааруулан хэрэглээрэй.
Юуг хэрэглэж үзэх вэ?
Бид итгэж байна: даавуун маск хаа ч хэдийд ч тохиромжтой! Ялангуяа тод өнгийн савлагаатай мөн амтат жимсний үнэр нь сэтгэлийг сэргээнэ. Ажлын хүндхэн долоо хоног байв уу? Охидын СПА-г эхлүүлэх мөч ирлээ! Жүрж ба нэвсийн найрлагатай Love Nature арьсыг шинэчлэгч маскийг бэлдээрэй – алжаалын шинж тэмдгийг арилгаж, эрчимтэй чийгшүүлж, гэрэлтсэн төлөвийг сэргээх болно. Мөрөөдлийн аяллаар нисэх гэж байна уу? Биедээ антиоксидант маскаа авч яваарай. Усан үзмийн байгалийн гаралтай ханд нь арьсыг хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаална: нар, салхи, элс, хуурайшилт. Арьсны төлөвөө түргэн сэргээж, эрхийнхээ дагуу хүртэх ёстой 15 минутын амралтаа авахыг хүссэн даруйдаа дурын маскаа хэрэглээрэй – таны арьсанд зориулсан жинхэнэ аз жаргал байх болно!