Орифлэймийн үнэртний тухай 7 бодит мэдээлэл

Орифлэйм нь дэлхийн хамгийн том үнэртний брэндүүдийн нэг болохыг чи мэдэх үү? Манай үнэртэн зохион бүтээгчдийн дунд дэлхий даяар алдартай хамгийн шилдэг мэргэжилтнүүд ордгийг мөн мэдэх үү? Бидний давуу талууд үүгээр хязгаарлагдахгүй! Дэс дарааллаар нь тайлбарлая!

1. ҮНЭРТЭН ЗОХИОН БҮТЭЭХ 50 ЖИЛИЙН ТУРШЛАГА
1967 онд компани анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш бид гоо сайхны салбарт хагас зуун жилийн туршлага хуримтлуулаад байна. Энэхүү туршлага нь бидэнд дэлхий даяарх сая сая хүмүүсийн таалдаг зохиомжууд бүтээхэд тусалдаг. 

2. ДЭЛХИЙН ШИЛДЭГ ҮНЭРТЭН ЗОХИОН БҮТЭЭГЧИДТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА
Бид дэлхийн шилдэг үнэртэн зохион бүтээгчидтэй хамтран ажилладгаараа бахархдаг. Жишээлбэл, хамгийн алдартай брэндүүдийн үнэртнүүдийг зохион бүтээсэн Оливер Кресп, Морис Русель ба Натали Лорсон зэрэг үнэртний урлагийн мастерууд бидэнтэй ажилладаг. 

3. ХЭРЭГЛЭГЧИД БОЛООД МЭРГЭЖИЛ НЭГТНҮҮДИЙН САЙШААЛ
Манай үнэртнүүд загварын сэтгүүлүүдийн уншигчдаас эхлээд Үнэртний олон улсын нийгэмлэгийн зохиодог FiFi Awards шагнал хүртэл дэлхий даяар маш өндөр үнэлгээ авдаг билээ. Саяхан My Destiny үнэрт ус маань FiFi Russian Fragrance Awards-2016 шагналыг хүртсэн. Тус шагнал нь үнэртний ертөнцийн Оскар юм. 

4. ҮНЭРТНИЙ ХАМГИЙН ТОМ БРЭНД
Манай үнэртнүүд дэлхийн 60 оронд гардаг ба ихэнх улсуудад Oriflame нь ТОП-5 үнэртний компанид ордог. Бидэнд бахархах зүйл байгаа биз!

5. БАТЛАГДСАН ЧАНАР
Бид үнэртнийхээ чанарыг дээд зэрэгт байлгахаар тэмүүлдэг. Дэлхийн хэмжээний чанарын стандартыг хангахын тулд бид үнэртэн зохион бүтээгчдийн хамт бүтээгдэхүүнүүдээ маш олон удаа сорилд хамруулдаг. Сорилыг мэргэжилтнүүд хийдэг ба ингэхдээ тогтцыг нь 8 цагийн туршид үргэлжилж байгаа эсэхийг, зохиомжийн бүрэн байдлыг ба савлагааны чанарыг нь баталгаажуулдаг. 

6. НЭГ СЕКУНДЭД НЭГ ҮНЭРТЭН БОРЛУУЛДАГ
Дэлхий даяар хэрэглэгчид маань секунд тутамд нэг үнэртэн авдаг. Энэ нь Oriflame-ийн үнэртнүүд хичнээн алдартай болохын баталгаа юм. Гайхамшигтай байгаа биз ?

7. ДЭЛХИЙ ДАЯАР 100 ТӨРЛИЙН ҮНЭРТЭН
Орифлэймийн үнэртний цуглуулгад эрчүүд ба эмэгтэйчүүдийн 100 гаруй нэрийн үнэртэн байдаг. Үнэртнээ эндээс сонгоорой!

Зурвас: Зураг: Анна Мартенссон