Бэлдмэл яагаад хэрэгтэй вэ?

Бий болсон цагаасаа хойш бэлдмэл нь арьс арчилгааны номер нэг бүтээгдэхүүний нэг болоод байгаа билээ. Гэсэн ч олон хүн бэлдмэл гэж яг юу болох, ямар нөлөө үзүүлдэг тухай олж мэдэхийг хүсэж байгаа байх. Бид арьс арчилгааны мэргэжилтэн, Орифлэймийн мэргэжилтнүүдийн зөвлөлийн гишүүн Холли Грэнфэлд хандлаа.

Бэлдмэл гэж юу вэ?
Бэлдмэл энэ антиоксидант, хүчлүүд ба аминдэм зэрэг орцуудыг эрчимжүүлсэн хэмжээндагуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн юм. Бэлдмэл нь арьсан дахь коллагены  боловсруулалтыг идэвхжүүлдэг ба чийгийн түвшинг хэвийн хэмжээнд байлгадаг. Тостой харьцуубал бэлдмэл нь бичил молекултай тул илүү хөнгөн бүтэцтэй байдаг. Энэ нь тэжээллэг бодисууд нь арьсны илүү гүн давхарга руу нэвчинэ гэсэн үг юм. 

Бэлдмэл хэрэглэх нь ямар давуу талуудтай вэ?
Бэлдмэл нь арьсны дэд давхаргууд доторх тодорхой асуудлуудыг шийдэх зориулалттай, жишээлбэл нөсөө толбо, арьсны өнгө өөрчлөгдөх, гүн үрчлээ үүсэх зэрэг асуудалтай тэмцэнэ. Бэлдмэл -  энэ бол арьс хөгшрөлтийн эсрэг арчилгааны зайлшгүй хэрэгтэй нэг хэсэг ба түүний үр дүнтэй байдал нь шинжлэх ухаанаар нотлогдсон.

Бэлдмэл өдрийн эсвэл шөнийн тосыг орлох уу?
Үгүй, яагаад гэвэл чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүд нь арьсны чийглэгийн түвшиг дэмжих зориулалттай. Тэд хүрээлэн буй орчин ба арьсны дунд нэг төрлийн хамгаалагч давхарга үүсгэдэг. Харин бэлдмэл өөр нөлөө үзүүлдэг: тэрээр арьсны гүн нэвтэрч тэжээлээр хангадаг. 

Өдрийн тос, шөнийн тос ба бэлдмэл нь өөр өөр зориулалттай тул аль нэгийг нь хэрэглэхгүй байснаар та арьсаа маш чухал бодисоор дутааж байна гэсэн үг юм.

Дараах хүчин зүйлс яагаад гэдгийг ойлгоход тусална:

  • Бэлдэл нь маш хөнгөн бүтэцтэй байдаг л хялбархан арьсны гүн рүү нэвтэрч шаардлагатай тэжээлээр хангадаг.
  • Бэлдмэл нь өдрийн тосны үр нөлөөг нэмэгдүүлдэг ч түүнийг орлохгүй.
  • Өдрийн тос нь гүн чийгшүүлэх нөлөөтэй байдаг ба арьсыг өдрийн туршид хамгаалдаг. SPF нь арьсыг нарны туяаны нөлөөнд хөгшрөхөөс хамгаалдаг.
  • Шөнийн тос нь шөнийн цасгаар арьсыг тэжээх, нөхөн сэргээх үйлчилгээтэй. Бэлдмэл нь ийнхүү хүчирхэг нөлөө үзүүлэх боломжгүй.

Бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
Бэлдмэлийг өглөө ба орой нүүр болон хүзүүний цэвэрлэсэн арьсанд иллэг хийж түрхэнэ. Найрлагадаа идэвхт бодисуудыг эрчимжүүлсэн хэмжээнд агуулдаг тул маш бага хэмжээ хүртэл арьсан дээр сайтай тарж хангалттай нөлөө үзүүлж чадна. Бэлдмэл нь арьсанд маш сайн шингэдэг тул ердөө л хэдхэн минутын дараа өдрийн эсвэл шөнийн тосоо түрхээрэй. 


Зурвас: Зураг: Oriflame