Wellness: гоо үзэсгэлэн ба эрүүл мэнд

Өнөөдөр бид Орифлэймийн эрдэмтэд, хоол тэжээлийн мэргэжилтнүүд болон бусад мэргэжилтнүүд гоо үзэсгэлэн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бүтээхээр хамтран ажилладаг газар болох эрдэм шинжилгээний Игелёса төвийн тухай ярих болно.

Швед улсын Лундын их сургуулийн зүрхний мэс заслын тасгийн АУ-ын профессор доктор, сэхээн амьдруулах тасгийн мэргэжилтэн, зүрх ба уушиг шилжүүлэн суулгах дэлхийд алдартай эмч, мөн Игелёса эрдэм шинжилгээний төвийг үүсгэн байгуулагч Стиг Стэн нь хоол тэжээл ба түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө зэрэг асуудлаар мэргэшсэн юм. “Байгалийн тэнцвэр” коктэйлийн патентлагдсан найрлагын үр дүнтэй бөгөөд аюулгүй байдлыг Стиг Стэн ба түүний баг 8 жилийн турш шинжилгээ судалгаа, клиник сорил болон бусад сорилуудыг хийсний үндсэн дээр бүтээжээ. 

 

 

«Хүмүүс мэс засалчдыг хоол тэжээлийн талаар ойлголтгүй гэж үздэг. Гэвч бид хүний биед юу хэрэгтэй тухай бүхнийг мэднэ»,
- хэмээн Стиг Стэн ярьж байна

 

Түүний арвин туршлага бол Игелёса төвд хийгддэг судалгаа шинжилгээний үндэс суурь юм. 

Игелёса эрдэм шинжилгээний төв нь Швед улсын өмнөд зүгийн Сконе хөдөө аж ахуйн нутагт байрладаг. Уг төв нь Лундын их сургууль, Гарвардын АУ-ны сургууль зэрэг хамгийн алдартай эмнэлэг болон байгууллагуудын эрдэмтэд, эмч нар болон судлаачидтай нягт холбоотой ажилладаг. 

ЯАГААД ХООЛ ТЭЖЭЭЛ ГЭЖ?
Стиг Стэн болон түүний баг эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх ба уушгины үйл ажиллагааг нөхөн сэргээх, амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнөөс сэргийлэх зэрэг сэдвийн хүрээнд клиникийн шинэ аргачлалууд болон дэвшилтэт судалгаа боловсруулах ажлыг хамтдаа хийдэг. Хоол тэжээл бол Игелёса төв байгуулагдсан 1997 оноос хойш судалгаануудын хамгийн чухал сэдэв болоод байгаа билээ.

«Бид эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орохоор хүлээж буй өвчтнүүдэд тэнцвэржүүлсэн эрүүл хоол тэжээл хэрэгтэй байгааг олж харсны үр дүнд энэ сэдвээр судалгаагаа эхлүүлсэн»,
-хэмээн Игелёса эрдэм шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Адне Стэн хариулж байна.

Хэдэн жилийн дотор Стиг Стэнийн судалгаа болон туршлага нь олон хүмүүст илүү удаан хугацаанд аз жаргалтай, эрүүлээр амьдарахад нь тусалж чадна гэдэг нь тодорхой болжээ. Игелёсад эмч нар, технологичид, сувилагчид, хоол тэжээлийн мэргэжилтнүүд, тогооч нар ажилладаг; тэд өөрсдийн лаборатори болон тусгай сертификат бүхий клиник, бүрэн тоноглогдсон гал тогоо ба өвчтнүүдийн өрөөтэй. 

Игелёса дахь хоол тэжээлийн төв – энэ бол хоол тэжээл болон шинэ бүтээгдэхүүн боловсруулалтыг хийдэг хэсэг юм. “Байгалийн тэнцвэр” коктэйлийн найрлагыг уушгины хүнд өвчтэй хүмүүст зориулж уураг, тослог болон удаан шингэцтэй нүүрс усаар баялаг хоол тэжээл болгон бүтээжээ. Харин тодорхой хугацааны дараа коктэйлийг эрүүл хүмүүст хэрэглэснээр жин нь буурч, галбираа хадгалж байгааг олж харжээ. 

 “Байгалийн тэнцвэр” коктэйлийн патентлагдсан найрлагыг Стиг Стэн болон түүний баг 8 жил үргэлжилсэн боловсруулалт, клиник судалгаа, аюулгүй байдал ба үр дүнтэй байдлын сорилд хамруулсны эцэст бүтээжээ. Өнөөдөр Орифлэймийн Вэлнэсийн “Байгалийн тэнцвэр” коктэйл нь дэлхийн 47 улсад борлуулагддаг. Энэ бол жингээ хасаж, гайхалтай харагдаж, эрч хүчээр дүүрэн байхад тань зориулсан гурван төрлийн гайхамшигтай амттай байгалийн гаралтай, аюлгүй арга юм. 

Зурвас: