Та юу гэж бодож байна, өөрийгөө жинхэнээсээ халамжилна гэж чухам юуг хэлэх вэ?
Миний хувьд, энэ нь өөрөө өөрийгөө бүрэн ойлгох явдал, толгой доторх сэтгэл хөдлөлөө нарийн мэдрэх явдал ба түүнийгээ тэнцвэртэй хадгалах явдал юм. Тийм ээ, өөрийгөө хайрлана гэдэг хувиа хичээсэн байдал боловч, заримдаа энэ нь сэтгэл санаагаа сайхан байлгах цорын ганц арга.
Намайг 15 настай байхад хүндхэн үеүд эхэлж, бүр сургуульд байх үеэс л би өөрийгөө халамжлах нь чухал гэдгийг ойлгож, энэ нь миний амьдралын чухал хэсэг болсон юм. Тухайн үед би тулгарсан асуудал бэрхшээлийг маш хүндээр тусгаж авдаг байлаа. Харин одоо асуудлын өөдөөс босож, цохилтыг хүлээн авч сурсан. Өөрийн сэтгэл санааны байдлыг бүрэн хариуцаж сурсан төдийгүй, бусдад сэтгэлийн амар амгаланг олоход нь тусалдаг болсон.
Хэрхэн зөв амрах вэ?
Орчин үеийн нийгэмд бидний тархи ямар нэг зүйлээр үргэлж завгүй байх болсон – тасралтгүй их хэмжээний мэдээлэл боловсруулж, хязгаарын хэмжээнд тултал нь их ачааллаж байна. Гадаад орчны нөлөөнөөс тархиа амраа – энэ нь өөрийн дотоод бодлоо ойлгоход туслах ба бүх асуултын хариуг олох болно.
Тархиа дахин ачаалахад заавал долоо хоногийн амралт аван, далайн эрэг дээр йогаар хичээллэж бясалгахын төлөө дэлхийн нөгөө хязгаар луу нисэх шаардлагагүй – хажуугийн гудамжинд байгаа йогийн төв ч яг ижилхэн нөлөө үзүүлнэ. Бүр нэмээд хэлэхэд, йога нь өөрөө жирийн л нэг арга хэрэгсэл юм. Хамгийн чухал нь стрессэнд оруулж буй үймээн шуугианаас түр завсарлаж, өдөр тутмын хэмнэлээс өөрийгөө татан гаргах явдал юм. Дуртай номоо барин буйдан дээр тухлан суух, ойгоор зугаалах, бүр ердөө 10 минут аниргүй орчинд кофе ууж суух нь амарч тайвшрахад туслах ба шинэлэг санаануудыг төрүүлнэ.
Хэрэв та өөрийгөө байгаагаар нь хүлээж авч, өөрийн бие ба сэтгэлээ хайрладаг бол, та эрч хүчээр дүүрэн байж, энэ нь итгэмээргүй хүч чадлыг бэлэглэн, эхнэр, ээж болон бизнес эмэгтэйн үүрэг хариуцлагыг илүү гүйцэтгэхэд тусална. Долоо хоногт ядаж ганц удаа тархиа дахин ачаалаж байгаарай. Ингэснээр та таатай өөрчлөлтүүдийг мэдрэх болно.
Хурдан аргаар дахин ачаалах 7 санаа
Та ядарсан, таны сэтгэл санааны байдал муу, хийхээр төлөвлөсөн ажлын жагсаалт дүүрэн байна – өдрийн төгсгөл хүртэл оргилд байж, эрч хүчээр дахин цэнэглэгдэхийн тулд ердөө хагас цагийн хугацаа байна уу? Юу хийх вэ?
1. Дуртай номоо уншаарай. Буйдан дээр тухлан сууж, хөлөө дулаан хучлагаар хучин, өөртөө зориулж амттан бас халуун цай бэлдээрэй.
2. Гэрлээ унтраагаад, лаа асаан чимээ аниргүйд суугаарай. Өөрийн амьсгал дээрээ төвлөрөн, ажил үүргийн талаар бодохгүй байхыг хичээгээрэй. Өөртөө таатай зүйлээ бодон, мөрөөдөл эсвэл дурсамжиндаа умбаарай.
3. Биеийн тамирын хөнгөн гутлаа өмсөөд, зугаалаарай! Цэвэр агаарт хагас цаг байх нь сэргэхэд ба дотоод бодолдоо автахад тусална. Ойролцоох кофены газар руу орон, амттан идэж кофе ууж ч бас болно шүү.
4. Эргэн тойрноо ажиглаарай: энэ орчин танд тухтай байна уу? Хөнгөн цэвэрлэгээ хийж, ширээний бүтээлэг эсвэл хөшгөө солих эсэхээ эргэцүүлээрэй. Тавилгын дэлгүүрийн цахим хуудсаар зочлоорой.
5. Өөрийн дуртай, аль болох эрүүл, хоол хийгээрэй. Утсаа хойш тавин, зурагтаа унтраагаад, яаралгүй хоолныхоо амтыг мэдрээрэй.
6. Өөртөө зориулж нүүр эсвэл үсний маск тавиарай. Хумсны будгаа шинэчлээрэй.
7. Мөрөөд! Хаашаа явахыг хүсэж байна? Ямар газруудыг харахыг хүсэж байна? Магадгүй аль эртнээс шинэ сонирхолтой болох талаар бодоод амжсан уу? Жагсаалт гарган, нүдэнд тусахаар газар өлгөөрэй: мөрөөдөл биелэх учиртай!