Өөрсдөө хийцгээе: антиоксидантаар баялаг эрүүл зууш

Хар шоколадаар бүрсэн бөөрөлзгөнө, нэрс, пекан самар ба маалингын үр – гайхалтай амт! Антиоксидант, аминдэм болон эрдэс бодисоор баялаг ба жигнэмгийг орлох шилдэг арга төдийгүй, анхлан сурагчийн хувьд ч хийхэд тун хялбар.

Нэрс – исэлдэлтийн стрессийг багасгадаг ба жимсийг гүн хөх өнгөтэй болгодог антоцианин агуулсан байдаг.

Бөөрөлзгөнө – антоцианин, А,В ба С аминдэмээр баялаг. Энэ орцод шинэ жимс илүү тохирох хэдий ч, ерөнхийдөө хөлдөөсөн жимс ч ижил хэмжээний ашигт бодисуудтай тул мөн л тохирно.

Пекан самарантиоксидантын хэмжээ хамгийн ихээр агуулагддаг самар. Калорын хэмжээ өндөр тул өдөрт хэдхэн ширхгээр л хязгаарлаарай.

Маалингын үр
энэ жинхэнэ супер хоол! Антиоксидантаас гадна Омега-3-н хүчлүүд ба эслэг эд агуулдаг.

Хар шоколад –
антиоксидантны хүчирхэг нөлөөтэй флавоноидаар баялаг. Шоколадаа сонгохдоо чанартайг сонгоорой (70-аас доошгүй хувийн какаоны агууламжтай) мөн идэх хэмжээгээ зөв тохируулаарай.

Танд хэрэг болох орцууд:
125гр шинэхэн нэрс
125 гр шинэхэн бөөрөлзгөнө
150 гр шинэхэн нэрс
50гр жижиглэсэн пекан самар
60гр маалингын үр

Бэлтгэх заавар:
1. Шоколадаа буцалж буй усны ууран дээр жигд хайлуулаарай.
2. Шоколадаа багахан хөргөөд, үлдсэн орцуудаа дээрээс нь нэмээд сайтар холино.
3. Хүнсний цаас дэлгээд, десертний халбагаар хуваахад ойролцоогоор 12 порц болно.
4. Таны бэлдсэн бүтээгдэхүүн тогтворжоод ирэхээр, шим тэжээлтэй жигнэмэг маань бэлэн боллоо!

Порц бүрт ойролцоогоор 135 Ккал, 2,6 гр уураг, 9,7 гр тос ба 8,1 гр нүүрс ус агуулсан болно.

Антиоксидантын хэмжээг тэнцвэржүүлэхийг хүсвэл, тусгай нэмэлтүүдийг, жишээлбэл «Астаксантин ба нэрсний ханд», хэрэглээрэй. 

 

 

Зурвас: Зураг: Oriflame