Өвөлд бэлдье: шинэ арьс арчилгаа

Тухлаг үдэш, халуун цай ба дуртай олон ангит кино – намар хаашаа ч яарах хэрэггүй. Гэтэл чи буйдангаасаа босож гадагш гарахаас өөр аргагүй бол арьсаа улирлын өөрчлөлтөд бэлдэхийг зөвлөж байна.

ХАМГААЛАГЧ ТОС
Хүйтэн салхи арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг. Үндсэн арчилгаагаа өөрчлөх цаг иржээ: лосьоны оронд ши тос, гиалуроны хүчил эсвэл Е аминдэмтэй тэжээллэг тос сонгоорой. Ийм найрлага арьсыг нөхөн сэргээнэ, чийгшүүлнэ ба хамгаална.

ХАЛУУН БУС БҮЛЭЭН ШҮРШҮҮРТ ОРООРОЙ
Гадаа цаг агаарын хэм хэр их буурна тэр зэргээр бид ванн ба шүршүүрт удаан орохыг хүсдэг. Гэвч халуун ус арьсыг хуурайшуулдаг. Ухаалаг санаа 1: өдөр бүр бүлээн устай шүршүүрт орох. Ухаалаг санаа 2: усанд орсны дараа чийгшүүлэгч тос түрхэх. Ухаалаг санаа 3: долоо хоногт нэг удаа халуун устай ваннд хэвтэх, жишээ нь, амралтын өдрүүдэд.

ҮРГЭЛЖ БЭЭЛИЙ ӨМС
Гарын арьс хуурай ба сайртсан байхад дуртай хүн байхгүй байх. Тиймээс намрын арчилгаагаа зөв эхлүүлэхийн тулд гарын тэжээллэг тосыг байнга хажуудаа авч явахын зэрэгцээ бээлий өмсөж байгаарай.

АГААР ЧИЙГШҮҮЛЭГЧ АВААРАЙ
Зөвхөн хүйтэн агаар арьсыг цочроодоггүй. Агааржуулалтын систем нь тасалгааны агаарыг маш хуурай болгодог тул ажил дээрээ агаар чийгшүүлэгч аваарай, мөн чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж гэрийн паарны хэмийг боломжоороо багасгаарай. 

АРГА ХЭМЖЭЭ АВ
Хэрвээ арьс хэдийнээ цочирсон бол яаралтай арга хэмжээ аваарай. Чамд арника ба туулайн бөөр жимстэй NovAge улайлтын эсрэг тос тусална. Уг бүтээгдэхүүн нь хормын дотор улайлтыг арилгана, царайны өнгийг сайжруулна. Цаг хугацааны явцад улайлтын эсрэг нөлөө нь улам мэдэгдэхүйц болж арьсны хамгаалагч давхрага бэхжинэ.

Зурвас: Зураг: Oriflame, Adobe Stock