Төгс хослол: Oriflame арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ хэрхэн бүтээдэг вэ?

Oriflame бол байгалийн гаралтай орцод суурилж бүтээсэн арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шууд борлуулалтын Европ дахь анхны компани юм. Энэхүү амжилтад судалгаа ба боловсруулалт хариуцсан ажилтнуудын хувь нэмэр маш их байгаа билээ. Тэдэнтэй ойроос танилцъя!

ШИНЖЛЭХ УХААН БА БАЙГАЛЬ: ТҮҮХ
Арьс арчилгааны байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд Oriflame-ийн хувьд шинэлэг зүйл биш юм. Бид тэртээ 1967 онд  л тухайн үедээ дэвшилтэт найрлагатай ургамлын хандад суурилсан үнэр багатай бүтээгдэхүүнүүд бүтээж эхэлсэн. Үнэр багатай гэдэг нь харшлын эрсдэл буурна гэсэн үг юм. Хэсэг хугацааны дараа байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь гоо сайхны салбарыг бүхэлд нь эзэлсэн билээ.

Бүтээгдэхүүнээ үргэлж сайжруулах, илүү үр дүнтэй шийдэл олох ба тогтвортой хөгжлийн зарчмын дагуу ажиллах хүсэл эрмэлзэл маань биднийг бусдаас онцгой болгосоор ирсэн. Байгаль дэлхийгээ дээдлэх хандлага маань жил жилээр нэмэгдсээр байна.  Манай эрдэмтэд ач тустай, шинэ орцыг тасралтгүй эрэлхийлж, зөвхөн хөрсөнд биш, усанд ч ургадаг, дэлхий даяарх бүхий л ургамлуудыг судалж, хамгийн дэвшилтэт биотехнологийг ашиглаж хүний биеийн оньсого адил нууцуудыг нээсээр байна. Энэ бүгдийг хийх аян замдаа бид маш олон чухал нээлт хийгээд байгаа билээ. 

Жишээлбэл, бид байгалийн гаралтай орцод суурилсан нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн анхны гоо сайхны компани юм. Мөн Oriflame нь хувийн эзэмшлийн лабораторидоо ургамлын эсийн өсгөврийг судалж буй цорын ганц шууд борлуулалтын компани юм. Манай Ecobeauty цуврал өөрийн төрөлдөө Fairtrade, Ecocert, Веган нийгэмлэг ба Ойн хяналтын зөвлөлийн сертификатыг авсан анхны цуврал юм. 

ORIFLAME-ИЙН НАЙРЛАГЫН НУУЦ
Эдгээр гайхалтай нээлтүүдийг бид Oriflame-ийн дэлхийд хосгүй, дэвшилтэт соёлын ачаар хийсэн билээ. Харин энэхүү соёлыг бүтээхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол судалгаа ба боловсруулалт хариуцсан Ахлах дэд-ерөнхийлөгч Мэри Лорд юм.

Мэри компанид 35 жил ажиллаж байна. Тэрээр ажиллаж эхэлсэн эхний өдрөөсөө л мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай мэргэжилтнүүдийг, мөн өөрийгөө хязгаарлалгүй чөлөөтэй сэтгэж, шинэ санаа гаргаж чадах хүмүүсийг Oriflame-д ажилд авахад анхаарлаа төвлөрүүлсэн.

Өнөөдөр манай судалгааны төвд 100 гаруй хүн ажилладаг. Тэд уран бүтээлч сэтгэлгээ, шинэ зүйлсийг олж мэдэх хүсэл эрмэлзэл, төсөөлөн бодох ур чадвар зэрэг шинэ нээлт хийхэд зайлшгүй хэрэгтэй шинж чанараараа бусдаас ялгардаг.

Тогтмол шинэчлэлт хийнэ гэдэг нь маш олон тооны сорил гэсэн үг юм. Бид судалгааны төвдөө шинжлэх ухааны үндэслэлтэй сорилуудаа хийж дээд зэргийн чанар болоод өндөр үр дүнтэй байдлаа үүгээрээ баталгаажуулдаг.

Үүнийг бид дараах маягаар хийдэг:г: жишээ нь, манай баг иж бүрэн арчилгааны үр дүнг бүтээгдэхүүнийг дангаар нь хэрэглэсэн арчилгааны үр дүнтэй харьцуулах судалгаа хийх шаардлага гарсан гэж бодъё. Судалгааны явцад иж бүрэн арчилгаа нь бүтээгдэхүүнүүдийг дангаар нь хэрэглэснээс 7 дахин илүү үр дүнтэй болохыг тогтоожээ. Энэ бол асар том ялгаа! Энэ нь бид хэрэглэгчдэдээ зөв бүтээгдэхүүн сонгоход нь туслаад зогсохгүй амьдралыг нь сайжруулж байна гэсэн үг юм. 

Зурвас: